“Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчээр МАСК продакшны Жүжигчин М.Баярмагнай 100 сая төгрөг бусдаас залилсан нь үнэн болохоор дуугүй, зугтааж байна. Арга ч үгүй бизээ.

Саяхан түүнд холбогдох 100 сая төгрөгийн асуудал бүхий шүүх хурал нь болж, М.Баярмагнайг “хохирол барагдуул” гэдэг шүүхийн тогтоол гарсан байгаа. Гэтэл шүүх хурлаас өмнө “Би хүн залилаагүй, өөрөө хүнд залилуулчихаад байна” хэмээн хэвлэлд худлаа ярьсан нь ил болсон тул тэрбээр энэ удаа чимээгүй байя гэж шийдсэн бололтой юм.

Мөн түүгээр ч барахгүй шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандана хэмээн цаг хожиж яваа гэнэ. Тэгэхээр ганц рекламанд тоглоод 100 саяыг олдог хэмээн онгирсон Жүжигчин М.Баярмагнайд одоогоор реклам олдохгүй байгаа юм шиг байна. Хямралын энэ хэцүү цагт түүнийг тоглуулчих реклам байвал олж өгч, өрөө дархад нь түүнд туслаарай М.Баярмагнайгийн фенүүдээ.

Н.Чимэг