Уруулын Будаг хамтлагийн Дээгий худал мэдээллийг няцаажээ
2013/08/29
Ойрын өдрүүдэд “Уруулын будаг” хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмааг их хэмжээний мөнгө залилаад сураггүй алга болсон гэх шалтгаанаар эрэн сурвалжилж байна хэмээн цахим сайтуудаар бичигдсэн.
Тодруулж хэлвэл, “Зоос” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд буцааж өгөлгүй Солонгос улсыг зорьсон хэмээн бичсэн юм.
Тэгвэл энэ асуудалд дуучин Ц.Дэлгэрмаа дараах тайлбарыг өгсөн байна. Тус хамтлагийнхан 2003 онд гурав дахь цомгоо гаргахаар Зоос банкнаас 12-13 сая төгрөгийн зээл авчээ. Цомог гарсаны дараа мөнгөө төлсөөр дөрвөн мянга орчим ам.долларын зээл үлдсэн аж. Ингээд дуучин Ц.Дэлгэрмаа үлдсэн мөнгийг хоёр хуваан банкинд төлжээ. Сүүлийнхийг нь өнгөрсөн зургаан сард түүний ээж банкинд тушаасан аж. Үүнийг нь гэрчлэх гарын үсэг зурсан баримт ч байгаа юм. Төлбөр төлсөн баримтынх нь гарын үсгийг шинжлүүлээд банкны ажилтных мөн гэсэн дүгнэлт ч гаргажээ.
Тэрбээр өрөө барагдуулсан байхад ийм худал мэдээлэл цацагдаж байгаад гомдолтой байгаагаа онцолжээ. Гэхдээ ийнхүү нотлох баримт бүхий хариу мэдэгдэл хийсэн учраас хүмүүс зөвөөр ойлгох байхаа хэмээн хэлжээ. Ямартай ч тэрбээр банкинд өргүй гэдгээ хэлэн батлах материалаа ирүүлжээ.
Одоогоор Солонгос улсын Йонсей их сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа аж. Тус улсад очоод арваад жил болж байгаа энэ хугацаанд эх орондоо ирж амжаагүй гэнэ. гэр бүлтэй болж хөөрхөн охины ээж болсон бүсгүй дуучин маань сурахын хажуугаар орчуулгын ажил хийгээд тун чиг завгүй яваа гэнэ.
Б.Хорлоо
zochin · 2013/08/30
ene B.Xorloo aldag nuhur bhaa. uguulber ****** nurshuu dandaa (жээ).