Өнөөдөр гамшиг, ослын дуут дохиог ажиллуулна. Тодруулбал жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажилуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг.

Тэгвэл энэ жил уг өдөр нь өнөөдөр тохиож байгаа юм. Дуут дохио 16:00 цагт дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой юм. Энэ нь гамшиг ослын үед өөрийнхөө болон бусдын амь насыг аврахад анхаарах зүйлийг үзүүлдэгээрээ онцлог аж.