Онлайн дарамтлагчдад мөнгө өгвөл улам давардаг
2016/03/25
Бид техник технологи хурдтай хөгжиж байгаа эрин үед амьдарч яваа. Үүнийгээ дагаад хүмүүсийн хэрэглэгээ өндөрсөж ухаалаг гар утас ашиглах, интернэтийн орчинд ажиллах болсон билээ. Тэгвэл үүнийг даган гэмт хэрэг ихээр гарах болжээ. Тодруулбал, цахим хуудас буюу фэйсбүүк, твиттер хуудас ашиглан бусдын нэр төрд халдах, сүрдүүлэх, доромжлох гэмт хэргийн гаралт ихэсчээ.
Интернэтийн орчинд Сүрдүүлэх, заналхийлэх, Луйвар, Залилан мэхлэх, Хүний наймаа, Кибер довтолгоо, Садар самуун, Алан хядлага, Хуулиар хориглосон бараа бүтээгдэхүүн, Хүчирхийлэл зэрэг эрх зүйн зөрчил үүсдэг юм.
Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт энэхүү хууль бус үйлдэлтэй тэмцэж буй. Манай улсад 2014 онд гэхэд интернэт луйварт хохирсон 4, секс сүрдүүлэгт орсон 32 хохирогч бүртгэгдсэн байна. Мөн банк санхүү, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, төрийн мэдээллийн систем зэрэг онц чухал дэд бүтцэд ирэх кибер халдлага өссөөр байгаа юм.
Секс сүрдүүлгийн гэмт хэрэг хэрхэн үйлдэгддэг, хэн, хаана, ямар зорилгоор үйлддэг болохыг дараах баримтат киноноос мэдэж аваарай. Тус киног Филлипин Улс, Манила хотод хийсэн байна.
Онлайн дарамтлагчдад мөнгө өгвөл улам давардаг бөгөөд таныг сүрдүүлж их хэмжээний мөнгө өгөхөөс өөр зам үгүй болгодог гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.
Зочин · 2016/03/25