Та хоёр өөрсдийгөө “цайны ганц” төрлийн секстэй гэж эндүүрдэг юм биш биз? Энэ нийтлэлийг уншаад үз, хэрвээ та хоёр 1 болон түүнээс дээш жилийг хамтдаа өнгөрүүлсэн бол дор хаяж 10 төрлийг нь туршаад үзчихсэн л байгаа.

 

Эрүүл харилцаатай хосуудын хийж үзсэн 16 төрлийн секс

1. Онцгой өдөрт зориулсан секс
Учир нь өнөөдөр бол түүний төрсөн өдөр. Эсвэл шинэ жилийн баяр, танилцсаны ойн баяр, хуримын орой. Тэмдэглэлт баярын эдгээр өдрүүдийг “Зүгээр өнгөрүүлж болохгүй” гэсэн бодол хоёулангийнх нь толгойд автоматаар суучихсан байдаг. Энэ чинь бидний бие биедээ үргэлж барьдаг бэлэгний нэг хэсэг шүү дээ.

2. Унтаахай секс
Нойрон дундаа түүний гар өгзгийг чинь базах шиг болохыг мэдрээд, хагас сэрүүн байдалтайгаар хайрт руугаа “өнхөрч” үргэлжлүүлдэг секс.

3. Согтуу секс
Хоёулаа эсвэл нэг нь согтчихоод, хөлөө ч зөөж чадахгүй найгаж байсан ч, энэ “манараа” байдлаа ашиглачихмаар санагдаад, “Сексийг бол хийхтэйгээ шүү” гэж ирээд л эхлүүлэх секс. Танихгүй хүнтэй биш, хайрттайгаа бол ямар хамаа байх вэ, тийм ээ?

4. Зайлшгүй секс
Шүршүүрт ороод цэвэрхэн болчихсон учраас “хийчихвэл зүгээр ч юм шиг” санагдаад эхлүүлдэг секс.

5. Зэрлэг догшин секс
Өгзгөн дээрээ алгадуулалгүйгээр өнгөрүүлэхэд амьдрал дэндүү богинохон биз дээ?

6. Мэдрэмтгий секс
Энэ үед “Секс бол хайрын дээд илэрхийлэл” гэдэг үгийн утгыг жинхэнээр нь гаргадаг. Бие биенийхээ цэг бүрийг мэдэрч, нэгэн хэмнэлд уусаж, “ая аялгуу” шиг л хамтдаа хөглөгддөг секс.

7. Түргэвчилсэн секс
Та хоёрын хэн нэг нь 20 минутын дараа хаа нэг газар очих ёстой. Тэгсэн ч гэсэн нэгэнт хөдөлсөн сэрлийг тоолгүй гараад явчих дэндүү хайран санагдах тул “10 минутанд амжуулъя” гэсэн зорилго тавиад эхлүүлнэ.

8. Онцгүй секс
Чи хангалттай норохгүй эсвэл түүнийх хангалттай босож өгөхгүй байх үеийн секс. Гэхдээ л та хоёр яаж ийгээд дуусгадаг.

9. Хөгжилтэй секс
Ид дундуур нь аль нэгэн нь санаандгүй “хийгээ гаргах” юм уу толгойгоо цохиж, дотоожиндоо тээглэж унаснаар сэрэл чинь хөх инээдээр солигдож, дундуураа завсарлага авахаас өөр аргагүй болсон секс.

10. Ууртай секс
“Чи муу яасан өөдгүй юм!” гэж чангаар хэлсэн чинь яагаад ч юм норчихож байгаа юм чинь! Хэрүүлээ дуусгалгүйгээр эхлүүлсэн секс.

11. “Би чамд өртэй” секс
Учир нь чи хааяа түүнд “биеэ зарах”-аас ч буцдаггүй. Түүний хийсэн сэтгэл уярмаар, баатарлаг, мундаг үйлдлийг хараад оронд нь өөртөө байгаа хамгийн “өндөр үнэтэй” зүйлээ бэлэглэдэг сексийг хэлж байгаа юм.

12. Туршилт бүхий секс
Найзаасаа сонссон эсвэл Гоолингоогоос уншсан нэг хачин “жигтэй” туршилтаа хийж үзсэн секс.

13. Өвчтэй секс
Яагаад ч юм биеийг чинь дээрдүүлэх байх гэсэн горьдлоготойгоор эхлүүлээд эцэст нь улам сульдсанаа мэдэрч дууссан секс. Тэгсэн ч дараа ахиад ханиад хүрвэл ахиад л секс хийх гэж үзэхээс буцахгүй дээ.

14. GYM-ийн дараах секс
Эрч хүчээр дүүрэн хөлстэй биеэ нэг нэгэндээ “наах” секс. Чадах юм чинь!

15. Оруулдаггүй секс
Заримдаа чи зүгээр л биендээ ямар нэг гадны биет оруулахыг хүсдэггүй. Тиймээс оруулалгүйгээр хийчихдэг. Харин яаж гэдэг нь нууц…

16. “Бүхнийг түүний төлөө” секс
Учир нь хааяа зүгээр л түүнийхээ жаргалтай, таашаалтай төрхийг хараад л “цадах” шиг болдог учраас чадах мэдэх бүх “эрдмээ” хайртдаа зориулдаг секс.

 

 

Эх сурвалж: www.goolingoo.mn