Халимагийн мисс 15 жилийн дараа Монгол аавтайгаа миссийн тэмцээний тайзнаа уулзлаа
2016/03/29
"Монгол туургатан" миссийн тэмцээний үеэр халимаг охин монгол аавтайгаа уулзсан сайхан үйл явдал болсон билээ. Тодруулбал халимаг улсын мисс Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн Монголд байгаа аавтайгаа уулзах чин хүслийг тээн иржээ.
Учир нь түүний ээж гурван настай байхад нь өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд аав нь охиноо аван Монгол руу буцах гэсэн ч өвөө, эмээ нь өгөлгүй авч үлдсэнээр эцэг охин хоёр холбоо тасарчээ. Гэхдээ шантралгүй аавыгаа хайж, түүнд монголчууд тусалж аавыг нь олж өгснөөр аавтайгаа тэмцээний үеэр уулзжээ. Тэрбээр “Мисс Авьяас” үзүүлбэрийн үеэр аавтайгаа хамт тайзнаа гарсан бөгөөд аавдаа зориулан үндэсний бүжгээ нулимс дуслуулан бүжиж алд цагаан хадаг аяга дүүрэн мэлтэлзэх сүүг өргөн барьсан юм.
Н.Чимэг
Зочин · 2017/04/24
Монголчуудаа дэлхийн хаач явсан монголоо гэж сэтгэлээрээ нэгдэж нэг цул байж бид хүчтэй байж чадна
Ард · 2016/03/31
Аз жаргал хүсье
Доржоо · 2016/03/31
Тэр хоёр хөгшин буянтай хүмүүё байна. Охин нь ухаантай байна
Зочин · 2016/03/31
Bichleg bna uu uzii
Зочин · 2016/03/30
НЭВТРҮҮЛЭГ БЭЛДЭЭД ГАРГАЧИХАА. ЦАРАЙГ НЬ САЙН ХАРМААР БАЙНА ККК.
Зочин · 2016/03/30
zee ohinoo hunii zeregt zuv humuujilsen ter 2 buurai sain humuus bna ter 2 buurai urt naslaarai gej erooe
Зочин · 2016/03/30
Сайхан мэдээ байна. Аз жаргал хүсье.
Зочин · 2016/03/30
Тиймээ. Энэ Залуутай 1999 оны хавар Москвагийн Ярославскийн вакзол дээр танилцаж байлаа. Хадмууд охиноо үлдээчих гэхээр нь үлдээгээд нутаг буцаж явна гэж байсан. Өндөр алаг нүдтэй бор залуу байсан санагдаж байна.
MGL · 2016/03/30
Үүнээс илүү аз жаргал гэж байдаг юм уу. Өнчин хоцорсон бяцхан зээ охиноо ийм сайхан өсгөж өндийлгөсөн тэр хоёр бууралд аз жаргал хүсэе.
Зочин · 2016/03/30
Uneheer gaihaltai umaa
Zochin · 2016/03/30
Az jargal huseye.Aav ni ohinoo ,ohin ni aaviigaa jargaaj amidraarai.Huurhun uma
zolo · 2016/03/29
ene 2-t az jargal husie ee,
erdenee · 2016/03/29
unexeer setgel dogdlom uil yvdal bna