Ордоны гадна жагсаал зохион байгуулсан Ч.Мөнхбаярыг 25.000 төгрөгөөр торголоо
2016/03/29
2016-03-29 ны өдрийн 08.30 цагт Сүхбаатар дүүргийн 6-р хороо Төрийн ордны зүүн хойд талын хашааны хаалга орчимд өөрийгөө “Байгаль орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллагын тэргүүлэгч гэж танилцуулсан иргэн Ч.Мөнхбаяр тэргүүтэй 18-н хүн бүртгэлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан байна.
Хэдийгээр Монгол улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч хуулийн дагуу илэрхийлэх ёстой. Өөрөөр хэлбэл жагсаал цуглаан хийх гэж байгаагаа төрйин байгууллагад мэдэгдэх шаардлагатай байдаг. Гэтэл мэдэгдэлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан иргэн Ч.Мөнхбаярт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар 25.000 төгрөгөөр торгуулсан.
Харин энэхүү жагсаал цуглаанд оролцогч иргэдээс шар өнгийн нунтаг зүйл цацсан асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс шалгаж байгаа юм. Иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаа зохион байгуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Зочин · 2016/03/29
Зөвшөөрөл энэ тэрээ гэх боломжгүйгээр Цөмийн асуудлыг УИХ-д оруулсан биздээ. Юун зөвшөөрөл вэ.