UBS телевизээс зохион байгуулж буй  "Universe best songs" уралдааны шүүгч Р.Рагуг бид хэдийнэ мэднэ. Тэрбээр анх “Камертон” хамтлагийн гэрээгээр Монголын шоу бизнест хөл тавьсан түүхтэй.  

Түүнээс хойш “Pro-Sounds” студийн хөгжмийн инженерээр ажиллаж эхэлсэн бөгөөд чадварлаг дуучид бэлтгэхэд хүч хөдөлмөрөө зориулж явна. Төрсөн нутаг болох Сингапур нь манай улстай адил санагддаг хэмээн өөриймсдөг тэрбээр  манай улсын иргэн болохоос татгалзахгүй хэмээн хэлж байсан удаатай.

Алдаа, оноог ил хэлчихдэг шударга шүүгч хэмээн хүндлэгддэг Рагуд манай үндэсний хоолнууд маш их таалагддаг гэнэ. Тэрбээр ногоотой шөл, бууз, хуушуур гээд бүхий л монгол хоолыг амтархан иддэг хэмээн ярижээ. Тэр дундаа цуйванд “нугасгүй” гэнэ. Түүний эхнэр  цуйванг маш амттай хийдэг тул бараг өдөр бүр иддэг  хэмээн онцлон дурьджээ. Мөн монгол үхрийн мах маш амттай. Сингапур, Америкийн үхрийн махнаас тэс ондоо сайхан амттай. Яагаад тийм гоё амттай байдгийг нь гайхдаг хэмээжээ.

Харин бидний цаг баримталдаггүй зан түүнийг бухимдуулдаг бол зочломтгой, хүндлэмтгий чанар нь таалагддаг хэмээн хэлжээ.

Б.Хорлоо