“Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн орон даяар өрнөж, цар хүрээ өргөжихийн хэрээр олон нийтийн анхаарлыг татан, хувь хүн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, ахмадууд гээд салбар салбарынхны дэмжигчдийн тоо нэмэгдсээр байна.

Хөдөлгөөн эхлэсэн даруйд Монголын Зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын урчуудын холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Хамаг Монгол хөдөлгөөн, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэл, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Монголын ахмадын чөлөөт холбоо, Ардчилал, шударга ёс Монголын Залуучуудын холбоо, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын мэдээ сонин зэрэг нийгмийн нөлөө бүхий томоохон байгууллагууд дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн билээ.

Тэгвэл 2016 он гараад Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй, иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоод, ТББ-уудын удирдлага, төлөөллүүд ч дэмжихээ илэрхийлээд байна. “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийхөн 2016. 03. 16-04. 04-ний хооронд Дархан Монгол хөдөлгөөн, Залуу дугуйчин клуб, Монголын оюутан залуусын нэгдэл, Монгол мөрөөдөл клуб, Казак залуучуудын хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эхчүүдийн ТББ, Гүнж төв, Босоо Хөх Монгол хөдөлгөөн, Либериал эмэгтэйчүүдийн оюуны сан, Цагаан Хас бүлгэм, Бизкон Аудит, Монголын Сонсголгүй Залуучуудын Хөгжлийн Холбоо, Маркетингийн мэргэшсэн институт, Ардчилал шударга ёс Монголын Залуучуудын холбоо, Их дээд сургуулиудын оюутны холбоо, Сайн дурын үндэсний сүлжээ байгууллага, Иргэний Зориг ногоон намын Залуучуудын Холбоо, Монголын Залуу төлөөлөл ТББ, Онги голын хөдөлгөөн, НҮБ-ийн Залуучуудын Зөвлөх Хороо, Ахмадын чөлөөт холбоо, МҮАН-ын залуучуудын холбоо, Монголын халз мэтгэлцээний холбоо, Залуу Захирлуудын Холбоо зэрэг 30 гаруй байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцсон юм.

Энэ үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат “Монгол төрийн босгыг өндөрсгөн, төрд дархлагдсан хулгайчдаас ангижирч хариуцлагатай Монголыг бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал. Тэр дундаа төрийн бус олон нийтийн байгууллагуудын оролцоо, дуу хоолой нэн чухал” болохыг онцолж, хамтран ажиллахыг уриаллаа. Уулзалтанд оролцсон байгууллагууд ч цаг үеэ олсон энэхүү үйл ажиллагаа бүхий л талаар дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан юм.