Загварын тайзан дээр гараад 10 гаруй жилийн үдэж буй Э.Сэлэнгэ нэг хэсэг шар хэвлэлийн бай болсон. Онилсон бүхний мэхэнд унаж өөрийгөө эвгүй байдалд оруулаад авсан уу эсвэл түүний шулуун яриа хүмүүст таалагдаагүй буруугаар ойлгоход хүргэсэн байж мэдэх. Харин өнгөрөгч онд эх орондоо ирж өөрийн шаварт унасан нэрээ цэвэрлэж чамгүй залруулга хийсэн.

Нүцгэн төрхөө олны хүртээл болгохгүй хэмээсэн Э.Сэлэнгээ ухаажиж, томоожиж намба суужээ. Түүний сүүлийн үеий төрхийг гэрэл зургаас сонирхуулж байна.

О.Ариун