Хаврын улирлыг хайрын улирал гэдэг билээ. Хайрын улирлыг хайрын дуугүйгээр төсөөлөшгүй. Энэ хавар хүн бүхний аманд аялагдсан дуу бол яахын аргагүй дууучин Хүрэлээгийн "Миний дурласан бүсгүй" дуу юм.

Түүний дуулсан "Миний дурласан бүсгүй" дуу хэд хэдэн фм-ийн чартыг удаа дараа тэргүүлсээр байна. "Энх өглөө", “Нарны унага” киноны дуу, “Би дурлана”, “Чам руу” зэрэг олон дуу нь сонсогчдын хүртээл болж сэтгэлд хоногшсон дуу аль хэдийнээ болсон. Дуучин Хүрэлээ удахгүй шинэхэн цомгоо гаргах гэж завгүй яваа гэнэ шүү.

Ингээд та бүхэндээ энэ хаврыг донгосголж буй хит дууг толилуулж байна.

 

 

Үг Д.Ган-Очир МИНИЙ ДУРЛАСАН БҮСГҮЙ Ая П.Гэрэлт-Од

Намрын хонгор салхи шиг

Яагаад гэвэл түүнийг илбэхэд

Нарны бүлээн гэрлийг мэдэрдэг

Миний дурласан бүсгүй

Хаврын яргуй шиг нүдтэй

Яагаад гэвэл түүнийг харахаар

Зүрхэнд цөн түрэх шиг болдог

Дахилт: Улиралаас улиралд

Улам гоо төгс болдог

Уруул нь дэндүү гоё

Уйдамгүй ханашгүй миний дурласан бүсгүй...

Миний дурласан бүсгүй

Зуны одод шиг гялалздаг

Яагаад гэвэл түүнийг бодохоор

Гэрэлт гудамж дуу шиг уянгатай

Миний дурласан бүсгүй

Өвлийн өнгө шиг цагаахан

Яагаад гэвэл түүнийг санахаар

Сэтгэлээс хайр хязгааргүй будардаг

Дахилт: Улиралаас улиралд

Улам гоо төгс болдог

Уруул нь дэндүү гоё

Уйдамгүй ханашгүй миний дурласан бүсгүй...

Bridge:Харцны минь дээд гоо үзэсгэлэн

Санахын минь гэгээн шаналан

Бодохын минь гоё төсөөлөл

Хайрын минь хүрэх алс хязгаар чи минь билээ

Дахилт:

Бүсгүй минь би чамд хайртай

Би хүлээнээ

Миний сэтгэл үүрд юм шүү....