Сургалтын төрийн санд хэрхэн хамрагдах вэ?
2013/09/04
Оюутан залуусын хамгийн их санааг зовоодог зүйл бол сургалтын төлбөр. Бүх л оюутнууд сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдахыг хүсдэг боловч хаанаас ямар бичиг баримт бүрдүүлэхээ сайн мэддэггүй.
Иймээс Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад Сургалтын төрийн сангаас олгодог Хөнгөлөлттэй зээлийг хэрхэн авах талаар мэдээлэл хүргэж байна.
Хэн хамрагдах вэ?
Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан шинэ элсэгч, голч нь 2,8 ба түүнээс дээш дүнтэй суралцаж байгаа дараах суралцагч:
1. Хагас өнчин суралцагч;
2. Малчин өрхийн суралцагч;
3. Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;
4. Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч.
Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
- өргөдөл;
- эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
- Боловсролын үнэлгээний төвийн батламж;
- сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг;
- үргэлжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт;
- эцэг, эхийн аль нэг нь нас барсны гэрчилгээний хуулбар /1-д заасан суралцагчийн хувьд/
- малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /2-т заасан суралцагчийн хувьд/;
- харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /3-т заасансуралцагчийн хувьд/;
- 2 жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /4-т заасан суралцагчийн хувьд/;
- зээлийн баталгаа;
Зочин · 2013/09/08
olddoggvi yumaa yamar neg ***ltag gargaad baidgiimaa
Зочин · 2013/09/05
зээлийн баталгаа гэнэ үү? WTF????????