Биеэ үнэлэгч бүсгүйчүүд нутаг буцахаас татгалзлаа
2013/09/05
-Монголд очоод хийх ажил олдохгүй, мөнгөгүй байна гэдэг хэцүү-
“Шинэ гэмт хэрэг” хэмээн нэрлэгдсэн хүний наймаа, бусдын биеийг хүчээр үнэлүүлэх хэрэг манай улсад гарах нь ихэсч, газар авсаар байгаа.
Газар авсан гэдгийг нь албаныхан мэдээд байгаа юм шиг хэрнээ Хятад, Малайз, Сингапур, Макао, Хонконг болон Өмнөд Солонгост бүсгүйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлж буй гэмт этгээдүүд бүгсээр. Хамгийн сүүлд Монголд биеэ үнэлж байсан охидыг нэг найз нь дагуулж, БНХАУ-ын Эрээн хотод дагуулж очоод биеийг нь үнэлүүлж байсан хэрэг илэрсэн байна.
Тэднийг одоо УМБГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа. Гэтэл энэ хэргийг шалгаж дуусаагүй байхад дахин биеэ үнэлж байсан буюу биеийг нь хүчээр үнэлүүлж байсан хэрэг хэд хоногийн өмнө гарч шуугиан тарилаа. Тодруулбал, залуу охидыг гадаадын циркэд уран нугараачаар ажиллуулна хэмээн авч очсон хүмүүс албадан хөдөлмөр эрхлүүлж, хүчээр биеийг нь үнэлүүлсэн байгаа юм. Гэмт хэргийн золиос болсон дөрвөн монгол охин Солонгосоос олджээ.
Тэднийг хэзээ тэнд авч очсон гэдэг нь тодорхойгүй. Нугараач охид Солонгост ширээний үйлчлэгч хийж, цаашлаад биеэ үнэлж байжээ. Энэ хэргийг мэдсэн даруйд Элчин сайдын яамнаас арга хэмжээ авч, ажлыг нь таслан зогсоож авалгүй удсан бүх цалинг нь авч өгсөн байна. Түүнчлэн Монгол руу ирэх зардлыг нь хүртэл гаргаж өгөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сард визнийх нь хугацаа дуусахаар авчрахаар болсон байв. Гэтэл охид Монгол руу явахаас татгалзаж визнийхээ хугацааг сунгах хүсэлтээ гаргасан байна. Тэдний хэлснээр “Монголд очоод хийх ажил олдохгүй.
Мөнгөгүй байна гэдэг хэцүү” хэмээн нутаг буцахаас татгалзжээ. Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Тэднийг уран нугаралтын гэрээтэй авч очсон ч ширээний үйлчлэгч хийлгэж, янз бүрийн байдлаар ажиллуулж байсан юм билээ. Тэгээд Элчин сайдын яамнаас тэдний энэ ажлыг нь таслан зогсоогоод, ажиллаж байсан газраас нь цалин мөнгийг нь авч өгсөн” гэсэн юм. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас илүү мэдээлэл хэлэх боломжгүй гэв.
Харин энэ бүхнийг анх сэдэж, Монголоос зуучилж ширээний үйлчлэгч хийлгэж байсан А гэгчийг цагдан хорьж, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Энэ бол ил болоод, хууль хяналтын байгууллагынхны илрүүлсэн хэргийн нэг нь. Үүний цаана хэчнээн монгол охид гадны оронд ийм байдалтай байгааг мэдэхгүй. Манай улс хүний наймааны эсрэг тэмцэхийн тулд хурал хэлэлцүүлэг байсхийгээд л хийдэг. Гэхдээ энэ үеэр өнгөрсөн хэдэн жилийн судалгааг танилцуулж, ярихаас цаашгүй байсан.
Гэтэл энэ үед хилээр хэд хэдээрээ монгол охид ар араасаа цуварч, харийн хүний өврийг дулаацуулж, нүдийг баясгахаар гарч байна. Тэдний зарим нь өөрийн хүсэлтээр гарч байж болох ч ихэнх нь дээрх байдал шиг хууртаж, харь нутагт очиж байгаа юм. Монголд хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа хэргийг хүчрэхгүй байгаа юм чинь гадаадад байгаа таслан зогсоохгүй байх нь арга ч үгүй биз. Үүнийг илтгэж хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хэрэг байсхийгээд л гардаг болсон.
Массажны газруудад охид, эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан, зочид буудал, караоке клуб, уурхай дээр охидын биеийг үнэлүүлэх асуудал эмзэг хэвээр байна. Массаж сауны газарт ихэвчлэн хөдөөнөөс ирсэн охидыг сонгон авч их мөнгө өгч байгаа мэт харагдуулж хууран тэднээр их хэмжээний орлого олдог байсан хэрэг он гарсны дараа хоёр ч удаа гарсан.
Одоо хэргийг нь шалгасаар байна. Сүүлийн үед уул уурхай, барилгын салбар хөгжиж энэ хэрээр гадаад дотоодын улсад болон хөдөө, орон нутагт олон сараар суурьшиж ажиллах нь нэмэгдсэн. Энэ байдлыг далимдуулж охид эмэгтэйчүүдийг хөдөө орон нутгаар авч явж, биеийг нь үнэлүүлэх нь ихэссэн байна. Тэд цалин буух үеийг тааруулан үйл ажиллагаагаа эхэлдэг байна. Энэ бүхний цаана зохион байгуулдаг нэг эзэн байдаг бөгөөд татвараа аваад л сууж байдаг гэлцдэг.
Хууль хяналтын байгууллагынхан шалгаж нягтлаагүй ч олон хүний ам дамжин яригдаж ирсэн нь үнэн. Энэ мэтээр хуулийн гадуур охид бүсгүйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлж, мөнгө олох амар арга хэмээн хуурч мэхлэх тохиолдол нэмэгдсээр л байна. Үүнийг хазаарлаж зогсоон, хяналт тавихыг мэдэхгүй. Гэхдээ “Охид ариун бол төр ариун” гэдэг дээ. Тиймээс хүн худалдаалах, хүчээр биеийг нь үнэлүүлэх гэх шинэ гэмт хэрэгт цэг тавих хэрэгтэй байна. Энэ хэргээс болж насаараа хохирч, хэний ч өмнөөс харж чадахааргүй болсон, нийгмээс холдож нүд үзүүрлэгдсэн охидын гашуун түүх бидэнд бий.
Г.Мянган
Зочин · 2013/09/10
hun yaj amidraha ni bid nart yamar hamaa bnaa mongold *** ****r bolj amidarsnaas gadaadad mongo olood shn amidrah heregtei shde
Зочин · 2013/09/06
hyalbar argaar mungu oloh gesen bodoltoi humuusiin muruudul ingej l bielene sh dee.hucheer uneluulsen ch geh shig.dyrtaidaa l ter sh dee.nimgen nutsgen hamag umaa gargachihaad er haigaad guiheer tegej bgaa um.ger syrgyyli ajil ger geed yavahaar uy gej iim um boloh um.ohidyyd mini dee saihan yavah geed altsan yavnaa gej.tarhai tsenegleech
Зочин · 2013/09/06
irj nadtai suuhgui iumuu
Зочин · 2013/09/06
daramtlaad butsahaargui bologj bgaa yum bish uu, uursduu uldene gesen geed suuj bdag buruu shuu dee.
reg · 2013/09/06
mgl ohid gadaadd zaragdaad bna. malnuuda. ta nar yu hiiged bgan be ydaj mgld bie ee unele****in gazar neechheech. tegvel gadaadd yvahgui sh de
Зочин · 2013/09/06
xuudee bolovsrol olgooroi xuu l ireeduitei shu xunii xun bolku
Зочин · 2013/09/06
busguichuud mini hunee olj nzlaarai tegehgui bol hunii naimaanii zolios bolj bn shuu tsaana chini
Зочин · 2013/09/06
ohin urdee l sain bolovsrol olgooroi.. bolovsrol gdg n sain surguuli bish zugeer humuujil. tsengeenii gazar gangan huvtsastai oroh goy gangan alhah n az jargal bish gdgiig oilguulaarai,, goy huvtsaslahiin toloo bie uneleel tgd nogoo huvtsas n muudhaar dahiad huvtsas avah hereg garna tgd l huvtsasniihaa bool bolno. hun setgeleeree bayan baih heregtei eniig l ohin urtei ****ooroo oilguulaarai.
Сэтгэл євдєв. · 2013/09/06
Яаанаа энэ тєр засаг нь анхаарал тавиасай.Охидууд нь ариун бол тєр нь ариун шїї дээ Гэтэл тєр нь даанч бохир юмдааа хєєрхий.
Зочин · 2013/09/06
** malnuud