Өнөөдөр оюутнууд үнэгүй үзлэгт хамрагдана
2013/09/05
Эрүүл мэндийн яамнаас есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласантай холбогдуулан өнөөдөр оюутнуудыг үнэгүй үзлэгт хамруулах гэнэ.
Уг аяны нээлт өнөөдөр Чингисийн талбайд болох бөгөөд оюутнуудад зориулсан эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөр зарласан байна. Өнөөдөр оюутнууд сайн дурын шинжилгээ, үйлчилгээнд хамрагдахаас гадна эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ баталгаажуулах боломжтой аж.
Мөн тус аяны хүрээнд оюутнуудад эрсдэлт зүйлүүдээс сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа хичээл заах юм байна. Учир нь оюутнууд ямарваа нэгэн өвчөн тусах эрсдэлтэй бүлэгт хамаардаг аж.
Манай улсын хэмжээнд 99 их, дээд сургууль, коллежид нийт 175591 оюутан суралцаж, байгаагаас 16 мянга гаруй нь дотуур байранд амьдарч байгаа гэнэ.
Б.Хорлоо
Зочин · 2013/09/06
сүхбаатарын талбайг хэлж байгаан
Зочин · 2013/09/06
chingisiin talbai gj hna ve