“Жинжиймаа”, “Сийлэн бөөр”, “Хэенхуар”, “Вансэмбэрүү”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” зэрэг олон арван киноны зохиол бичиж, найруулж, үзэгчдэд хүргэсэн кино найруулагч О.Машбат өвчний улмаас таалал төгслөө.

Тэрээр монголын кино урлагт өөрийн том орон зайг тодоос тод тамгалсан чадварлаг найруулагч байсан юм. Түүний гавьяаг үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байв. Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.


УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ