Харанхуй эрхшээлээс галыг олж буй мэдрэмжийг орчин цагт авчирч өнөөгийн бидний зүрх сэтгэлд буулгах “Хөмөргөн гурвалжин” этно-модерн бүжгэн жүжгийг Соёл урлагийн их сургуулийн багш, эрдэмтэн зохиолч С.Дуламын судалгаанд тулгуурлан бүжиг дэглээч Д.Энхгэрэл найруулан тавьж байна.

10000-5000 жилийн өмнөх хадны зургууд дээр хйисэн судалгааг үндэслэн эртний үеийн хүмүүсийн амьдрал, ахуй байдлыг бүжгийн хэлээр үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. Тоглолт 2016.04.25-нд 19 цагт Улсын Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа ганцхан удаа болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 99108679, 95178989 утаснаас авах боломжтой

www.Urlag.mn