БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 22-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Туркийн соёлын өдрүүд арга хэмжээ болж байгаа юм. Энэ хүрээнд долоо хоногийн хугацаанд Тэнгис кино театрт Туркийн киног үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.

Тэгвэл өнөөдөр 19.00 цагаас Туркийн соёлын өдрүүд арга хэмжээг нээж, “Өвөөгийн хүмүүс” уран сайхны киног гаргахаар болсон байна. Тус кино нь найруулагч Чаган Ирмак-ын 2011 оны бүтээл бөгөөд Чэтин Тэкиндор, Мэрт Фират, Хүмэйра Акбай, Игит Өзшэнэр болон Эзги Мола зэрэг Туркийн олны танил уран бүтээлчдийг нэг дор нэгтгэсэн драм, романтик жанрын уран бүтээл юм. Киноны найруулагч энэхүү уран бүтээлдээ Туркийн жижиг тосгонд амьдардаг 10 настай жаал хүү ба түүний өвөөгөөр дамжуулан нэгэн гэр бүл, цаашлаад Турк улсын давж туулсан томоохон өөрчлөлтийн үйл явцыг харуулахыг зорьжээ. Нэг талаас Эгэ хотын өнөр өтгөн, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийн аж амьдралыг хүүрнэн өгүүлэх бол нөгөө талаас цөөнхийн аж амьдралын талаар өгүүлнэ.

 

Синан даргынхаа даалгавраар романтик киноны зохиол дээр ажиллах болсноор киноны үйл явдал өрнөж эхэлнэ. Зочид буудалд байрлаж байхдаа тэрээр сайхан хүмүүстэй их танилцдаг. Тэр орон нутгийн адуу үржүүлэгч Ариф болон таксины жолооч Локман нартай найз болно.Тэрээр савангийн дуурийн өсөж буй жүжигчин Фарук зэргэлдээ амарч байгааг мэдэв. Синан зочид буудлын эзний охинд хайртай болно. Улмаар Фарук Синанд дургүй болно. Энэ бүх эргэн тойрны явдал нь түүнд кино зохиол бичихэд шинэ шинэ санаа төрүүлнэ. Харин түүний дарга аз жаргалтай төгсгөлийг үзэх болов уу? Уг киног энэ сарын 24-нд 19:00 цагаас эхэлнэ.

“Урт удаан түүх” кинонд 1940-өөд онд Болгар Улсаас Истанбулын Эюүп дүүрэг рүү цаагачилсан Али болон түүний өвөөгийн талаар өгүүлнэ. Истанбулд цагаачилж ирсэнээс хойш 10 жилийн дараа эрийн цээнд хүрсэн Али кино театрын эзний охин Мүнирэд дурлана. Улмаар тэд гэрлэхээр шийдсэн боловч охины эцэг эх зөвшөөрөл өгөөгүйгээс зугтахаар шийднэ.
Али, Мүнирэ хоёрын дундаас бяцхан хүү Мустафа төрөх бөгөөд тэд төмөр зам дагуух очсон газар бүртээ адал явдалтай учирна. Энэ кинонд залуу хосын үнэнч хайр сэтгэл, шударга ёсын талаар харуулах болно. Энэ сарын 25-нд 19:00 цагаас гарна.

Тус кинонд 1974 онд Ван хотын Геваш аймгийн Хаккан тосгоны ард иргэд анх удаа зурагттай танилцаж буй талаар харуулна. Ард иргэд өмнө нь зурагтны талаар ямар ч мэдээлэл мэдлэггүй байсан учир яаж ашиглах, хэрэглэхээ мэдэхгүй байдалд орно. Хаккан тосгон нь газар нутгийн хувьд алс хязгаарт оршдог тул ямарваа нэгэн шинэ дэвшилтэт техник технологи нь цаг хугацааны хувьд сүүлд нэвтэрдэг байлаа. Тосгоны дарга Назми зурагтыг ашиглах талаар галзуу хочит Эминээс туслалцааа авах болно. Үнэн хэрэгтээ Эмин галзуу биш бөгөөд тосгондоо техникийн талаар ойлголттой ганц хүн нь болж таарна. Тэрээр бүх төрлийн радиог зөвхөн тэр л засч чаддаг.
Туркийн ТРТ үндэсний телевизийн ажилчдын зааварчилгааны дагуу өндөр газар антенаа суурилуулсан ч тосгоныхон зурагтаа ажиллуулж чадахгүй байв. Олон удаагийн оролдлогын эцэст азаар тэд ажиллуулж чадна. Тэгтэл Сти гэгч эмэгтэй зурагтаар өөрийн хүү Рифатыг Кипрт болсон хөдөлгөөнд амь үрэгдсэнийг мэдсэнээр зурагтнаас өшөөгөө авах болно. Уг кино энэ сарын 26-ны 19:00 цагт Тэнгис кино театр үнэгүй гарах юм.

Кино найруулагч Айтач Агирлар “Инжирний чанамал” хэмээх энэхүү уран бүтээлийнхээ зохиолыг өөрөө бичиж найруулахын зэрэгцээ өөрөө редакторласан байдаг. “Инжирний чанамал”-ын гол дүрүүдийг Халил Сэзай Паражиколу, Мэликэ Гүнэр нарын жүжигчид амьдруулдаг.

Кинонд 30 гаран настай телевизийн шоу нэвтрүүлгийн зохиолч залуу Мэтиний хувийн амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлнэ. Мэтиний хамгийн том мөрөөдөл бол өөрийн бичсэн зохиолоороо кино уран бүтээл хийх явдал юм. Харамсалтай нь түүний бичсэн зохиол бүр буцаагддаг байлаа. Нэгэн үдэш тэрээр үргэлж очдог цэнгээний газартаа Дуюгу хэмээх бүсгүйтэй танилцана. Дуюгу тэр үед хөл дээрээ зогсож чадахгүй болтлоо согтсон байх тул Мэтин түүнийг гэртээ аваачина. Маргааш өглөө Мэтинг сэрэхэд Дуюгу аль хэдийнэ явсан байх бөгөөд ширээн дээр тэмдэглэл бичин үлдээснийг тэрээр олж уншина. Тэр явдлаас хэд хоногийн дараа кино баатрууд дахин тааралдаж урьдны байдал дахин дахин давтагдана. Мэтин сэрэх болгонд Дуюгу тэмдэглэл үлдээн явчихсан байна. Дуюгугийн тухай нэрнээс нь өөр зүйл мэдэхгүй ч түүнд дурласан Мэтин Дуюгу чухам ямар учраас өөрт нь ийм байдлаар хандаж байгааг ихэд гайхана. Мэтин үүний шалтгааныг олж мэдэхэд тэдний дунд гайхамшигтай үүрдийн хайр дурлал бий болно. Уг киног энэ сарын 27-ны 19:00 цагт Тэнгис кино театр үзэх боломжтой.

Туркийн кино найруулагч Явуз Тургулын 2009 оны бүтээл “Ангын улирал” уран сайхны кинонд Шэнэр Шэн, Чэтин Тэкиндор, Жэм Илмазнарын олны танил жүжигчид оролцон тоглодог.
Тус кино нь өөрийн туршлага, мэдрэмж, мөрдөн байцаагчийн ур чадвараараа олны дунд “Анчин” гэх нэрээр алдаршсан Фэрман (Шэнэр Шэн) болон “Галзуу” хочит Идрис (Жэм Илмаз) хэмээх ахан дүүгээс өөрцгүй дотно харилцаатай мөрдөгч залуусын тухай өгүүлнэ. Мөн тэдэнтэй сүүлд зам нийлэх шинэхэн мөрдөгч Хасаны амьдралыг харуулна. Хасан хүн судлалын чиглэлээр их сургууль төгссөн дуу цөөтэй даруухан нэгэн. Бусдаасаа туршлага муутай түүнийг хамт олон нь “шавь” хэмээн нэрийднэ.
Мөрдөгчид нэгэн залуухан охины үхлийн гэмт хэргийн шалтгааныг мөрдөж эхэлснээр киноны үйл явдал өрнөх бөгөөд мансууруулах бодис наймаалагч Асит, Туркийн толгой баячуудын нэг болох Баттал Чолакзадэ (Чэтин Тэкиндор), нас барсан охины ах нар болох Аббас, Ваккас хоёр болон өөр олон төрлийн хүмүүстэй учруулснаар үргэлжилнэ.
Энэхүү кино нь гол дүрүүдийн хувийн амьдралын тухай ч өгүүлнэ. Эхнэртээ бүх амьдралаа зориулсан Фэрман, эхнэрээсээ салсан ч холбоотой байдаг Идрис болон их сургуулиа дөнгөж төгссөн шинэхэн мөрдөгч Хасан нарын адал явдалт амьдралын тухай харуулна. Тэд нэгэн том гэмт хэрэг дээр хамтдаа ажиллах бөгөөд энэ нь тэдний амьдралд том өөрчлөлт авчрах болно. Тус киног энэ сарын 28-нд Тэнгис кино театрын дэлгэцнээ үзэх боломжтой.

Хөл хөдөлгөөн, хүн амын нягтаршил ихтэй Истанбул хотын гэмт хэргийн тоо буурдаггүй.“Superman”-ы хувцас өмссөн бусдад тусархуу энгийн нэгэн залуу нэг мэдэхэд гэмт хэргийн ертөнцөд орно. Тэрээр гэнэн хонгорхон нэгэн бүсгүйд дурлана. Тус киног найруулсан найруулагч Илмаз Эрдагон нь гол дүрдээ өөрөө тоглосноороо онцлогтой юм. Энэхүү киног энэ сарын 29-нд 19:00 цагаас Тэнгис кино театрт үнэ төлбөргүй үзэх боломжтой.