Бүсгүйчүүддээ зориулан гэрийн нөхцөлд хумсаа салоны мэт будах зөвлөгөө хүргэж байна
2016/05/05
Мэргэжлийн хүний зөвлөгөө
1.Хумсан дээр саатай будагны ширхэг, хуучин будагны үлдэгдэл огт үлдэх ёсгүй тул сайтар цэвэрлэнэ.
2.Хумсанд суурь буюу base coat хэргэлсэнээр будагны өнгө тод гархаас гадна хумсанд тод өнгө шингэхээс хамгаална.
3.Будгаа хумсны толионоос илүү гаргаж арисанд хүргэлгүй жигд түрхэнэ. Будагны жинхэнэ өнгийг гаргахын тулд давхарлаж будсан нь дээр байдаг.
4.Илүү чамин болгохын тулд нэг хумсаа саатай будгаар будах юм уу хумсны наалт шигтгээ ашиглан чимэглэж болно.
5. Эцэст нь Тop coat түрхэсэнээр будагны өнгө гялалзаж хурдан хатахаас гадна тогтоц удаан болдог.
Дээрхи аргаар гэрийн нөхцөлд будсан бодит зураг
Танд амжилт хүсэе. Гоо сайхан ертөнцийг аварна.