З.Энхболдыг огцрохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэлээ
2016/05/11
Дархан-Уул аймгийн АН хоёр дарга, хоёр тамгатай болчихоод байгаа гэнэ. Аймгийн намын гишүүдийн хэлж буйгаар дүрмийн дагуу сонгогдсон дарга нь Г.Баянмөнх аж.
Гэтэл Н.Мөнхдаш гэгч сумын намын даргаа эзгүйд хурал зарлан дотоод сонгууль явуулж өөрийгөө даргаар өргөмжилжээ. Тэгэхдээ хуурамч тамга хийлгэж авсан гэнэ. Тиймээс намын гишүүд 2016 оны УИХ-ын сонгууль болох гэж байгаа эгзэгтэй үед хууль ёсны ганц дарга, хүчин төгөлдөр тамга тэмдэгтэйгээр сонгуульд оролцохын тулд сар гаруйн өмнөөс тэмцэж эхэлжээ. Дархан-Уул аймгийн АН-ын гишүүд, дэмжигчдийг төлөөлж хотод ирсэн 10 гаруй хүн намынхаа төв байранд суулт хийж эсэргүүцэл үзүүлээд удаж байна.
Мөн Барилгачдын талбай дээр ч гэр барьж жагссан удаатай. Гэвч энэ хугацаанд АН-ын дарга, З.Энхболд байтугай намын генсек ийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас эхлээд удирдлагуудаас хэн нь ч тоож уулзаагүй гэнэ. Аргаа барсан гишүүд намын төв байрандаа хөнжил, гудсаа авчран газраар зулж өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэллээ. Тэд намын дарга З.Энхболдыг хууль бус шийдвэрээ эргэн хартал нь тэмцэнэ, өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ хэлж байна. Аймгийн АН-ын гишүүн Д.Оюунчимэг “Тамгыг намаас зөвшөөрөл авч байж хийх ёстой байтал дураараа тамга хийлгэсэн.
Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг томилсон. З.Энхболдод орон нутгийн намын даргыг томилох эрх байхгүй байхад дүрмийн бус, хууль бус тамгатай даргад тодорхойлолт өгсөн байна лээ. Аймгийн намыг олон жил ах дүүгээрээ ээлжлэн удирдаж байгаа. Бүх намын гишүүдийн саналаар Их хурал хуралдаж байж намын даргаа сонгох байтал З.Энхболд дүрмийн бус намын дарга хийгээд явж байна. Төлөөлөл нь бид болохоос цаана нь шийдвэр хүлээж, өлсгөлөн зарлая гэсэн өчнөөн олон хүн бий” гэлээ.
Өчигдрийн байдлаар дөрвөн хүн өлсгөлөн зарлаад байгаа юм. Тэдний нэг С.Наранцэцэг “Намын даргад өлсгөлөн зарлах, шаардах хуудсаа өгсөн. Намын дүрмээ уландаа гишгэчихээд сонгуульд орвол ялагдана. Ядаж гишүүдтэйгээ уулзаад үгээ хэлчихдэг Г.Батмөнх даргатай сонгуульд оролцохыг хүсч байна. Энэ янзаараа байвал энд ирсэн намын гишүүд бүгд өлсгөлөн зарлана” гэлээ.
Дарханд болж буй АН-ын дотоод асуудалтай холбоотойгоор З.Энхболдыг огцрохыг шаардаж буйгаа “Намаа удаа дараа ялагдуулж, дотор нь хагалан бутаргаж яваа Н.Мөнхдашийг “Эрх чөлөөний одон”-гоор шагнасан. Дарханы АН-ын дарга О.Баярсайханыг зодож 4.1 жилийн ял авч явсан хүнээр удирдуулах гэж байгааг эсэргүүцэж байгаа аж. Тиймээс З.Энхболдоос хууль бус итгэмжлэх, ҮЗХ-ны сонгуулийг хүчингүй болгох, намын үндсэн дүрмийн хүрээнд Дархан-Уул аймгийн ардчилсан намын маргаантай асуудлыг шийдвэрлэхийг шаардаж хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэв.
С.Уянга
Зочин · 2016/05/11
harvaas mungund yavsan malnuud bna
Зочин · 2016/05/11
Avgai naraa ta nar l hohirno shdee
Зочин · 2016/05/11
ардын намын хүмүүс шиг аашлаж байна даа . сонгууль дөхөж байхад ман-гаас хэдэн халтар төгрөг авч дээ янз нь
Батаа · 2016/05/11
Одоохон болох сонгуульд ТТЭНН намыг сонгоцгоое төрөөс төрсөн тэр бумтангуудыг шалгана тэр бумтангууд энэ намыг хянана
Зочин · 2016/05/11
Солиотой авгай нар өлсөөд үх үх
Зочин · 2016/05/11
Hutsa gulug min chi uuruu ajilaa hiie, ediin zasag dampuurchaad baihad yaaj ajil hiilgeh geed bgn.
Зочин · 2016/05/11
Гүэ мөн их зав ааа. Ажлаа хийгээчэй авгай нараа