Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үрийн будаатай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй олон янзын мэдээллүүд ихээр цацагдаж байна.

Тэгвэл бид дээрх асуудлыг судлахын сацуу хэдхэн хоногийн өмнө “Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо”-ны болон холбогдох яам тамгын газрынхан ажлаа хэр түвшинд хийж байгаа талаар өгүүлж байсан нийтллийнхээ үргэлжлэлийн ийнхүү хүргэж байна.

Энэ удаад азаар ч гэх юм уу, эзээр ч юм уу бидний судлаж буй сэдэв болон саяхан хэвлэлээр шуугиан тариад буй нэгэн нийтлэлүүдтэй холбоотой асуудлууд хоорондоо нарийн сэжмээр холбогдсон юм. Холбогдох болсон шалтгаан нь нөгөө л нэг холбоо, нөгөө л хэдэн хүмүүсээс шалтгаалж байгаа нь хачирхалтай. Өнгөрсөн дугаарт бид "Гацуурт" ХХК-ын захирал Л.Чинбатын талаар зарим мэдээллийг цухас дурдсан юм. Дахин сануулахад тэрбээр улсаас их хэмжээний мөнгө зээлж оронд нь Лимузин үүлдрийн цэвэр цусны үхрээр төлбөрөө хийнэ гэж тохирчихоод одоо болтол "луу унжиж" яваа. Удаа дараа мэдэгдэх хуудас явуулж, албан бичиг хүргүүлсэн ч ганц ч удаа хариу өгдөгггүй. Өгөхөөрөө улсад өгөх ёстой зүйлээ өөр хэн нэгэнд өгсөн мэтээр ярьдаг. Тэр ч байтугай яамнаас ажлын хэсэг гаргуулж хүн явуулж шаардсан ч мөн л таг чиг өнгөрчээ. Арга ядсандаа ХХААЯ-аас өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд "Ганцуурт" компанийг холбогдох нэг тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгонхайран дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байна. Одоогоор шүүх уг асуудлыг хараахан шийдвэрлээгүй байна.

 

Тэгвэл энэ удаа бид тус холбооны хамгийн "идэвхитэй" гишүүдийн талаар бага зэрэг мэдээлийг олсон юм. Энэ бол бас л зээлийн мэдээлэл юм. Яг нөгөө үхэр өгнө гэж хэлж зээл авчихаад өгдөггүйтэй адил юм.

Л.Цандэлэг тэргүүтэй "Ургац хүдэр", н.Норовсамбуу тэргүүтэй "Анхтамир", "Суварган тамир" компани, Норбу агро, Камертон хамтлагийн дуучин Эба буюу Б.Эрдэнэбатын "Монгол газар шим" гэх зэрэг 10 орчим компани зээлсэн зээлээ буцааж төлөхгүйгээр улсыг их хэмжээний хохиролд учруулаад байгаа юм байна. Тэд хамгийн их нь 3 тэрбум төгрөг, хамгийн багадаа 100 сая төгрөгийн зээлийг "Тариалан эрхлэлтийг дэмжих сан"-гаас авчээ. Р.Бурмаа сайдтай хэвлэлээр байнга толхилцож байдаг Л.Цандэлэгийн "Ургац хүдэр" компани дээрх компаниудаас хамгийн их зээл авсан бөгөөд хугацаа хэтэрсэн өр хамгийн ихтэй нь юм. Тодруулбал, тус компани нийт 1 тэрбум 700 сая гаруй төгрөг зээлж авсан байна. Үүнээс 355 сая төгрөгийг нь улсад төлөөгүй бөгөөд тариалсан буудайгаа нийлүүлэхээс татгалзжээ. Мөн түүний араас Камертон хамтлагаар овоглодог Эбагийн "Монгол газар шим" компани бичигдэж явна. Тэд тус сангаас нийт 1 тэрбум 900 сая орчмыг зээлж авч тариалан эрхэлжээ. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл буюу улсад буцааж өгөөгүй өр нь 300 сая орчим байна. Ийнхүү одоогийн байдлаар арав гаруй компани улсад 2 тэрбум хол илүү төгрөгийн хохирол учруулчихаад байна.

Хэн гэдэг тариаланч улсад ямар хэмжээний хохирол учруулаад байгааг доорх зургаас харна уу

 

Шударга бус биш гэж үү. Улсаас зарлагдсан тендер, зээлийг хамгийн түрүүнд дээрх компаниуд хувааж авдаг. Тэгсэн мөртөө зээлээ төлдөггүй. Зээлээ төл гэж шаардахаар, эсвэл зээлийг нь өгөхгүй, монопольчлох гэсэн бодлыг нь бодлогоор хязгаарлаад ирэхээр салбар руугаа дайрдаг. Сайдыг нь мөнгө төлж хэвлэлээр зай завсаргүй гоочилдог. Энэ чинь үнэхээр ариун явдал мөн үү. Нөгөө яриад байдаг ардчилал, шударга ёс уу энэ үү. Ёстой л "хуурай газрын ардчилал чи хаана байна вэ" гэж асуумаар санагдах юм.

Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн жил нийт нутгаар ган гачиг болж олон зуун тоннын ургац алдсан. Арга буюу гурилгүй болохгүй тулд өнгөрсөн хавар яамнаас гаднаас хүссэн компани нь чанарын шаардлага хангахуйц үрийн буудай оруулж ирэх зөвшөөрлийг өгөхөөр хоёр ч удаа тендер зарласан. Гэтэл эдгээрт нэг ч удаа оролцоогүй хэрнээ гурил, будаа тасалдахаас сэргийлж гаднаас үрийн буудай импортлож эхлэхээр "гахайн будаа оруулж ирлээ" хэмээн зохиомол үлгэрийг албараар тарааж иргэдийн тархийг "угааж" байх юм. Уг буудайг мэргэжлийн хяналт тэргүүтэй хянаж, шалгах үүрэгтэй бүх дээд байгууллагууд шалгаж үзээд ямар ч асуудалгүй гэсэн дүгнэлтийг гаргачихаад байхад цахим ертөнцөд элдэв төлбөртэй мэдээ мэдээлэл тараасаар байна. Хачин биш гэж үү. Өөрсдийг нь буудайн үр оруулж ир гэхээр оруулж ирдэггүй. Тэгсэн мөртлөө оруулж ирж буй зүйл рүү нь элдвээр "нулимдаг". Зарим эх сурвалжуудын таамаглаж байгаагаар дээрх "эсэргүүцэгчид" өөрсдөө их хэмжээгээр оруулж ирэх санаархалтай. Эсвэл тусгай бодлогоор ийнхүү улсын чухал салбаруудын нэг болох газар тариалангийн салбарыг "элгээр нь хэвтүүлэхээр" санаархаж байгаа бололтой.

 

Ер нь дан ганц өөрсдийнхөө сайн сайханы төлөө явдагаа болох хэрэгтэй. Хамгийн чухал нь та бүхний бэлтгэсэн гурилыг ард түмэн чинь хэрэглэдэг юм шүү. Би л биш бол хэн ч биш гэдэг муухай монгол хүний зангаасаа эртхэн татгалзах нь зүйтэй л болов уу. Бас улсын төсөвт учруулаад буй их хэмжээний өрийн дарамтаа арилгаж, ойрын хугацаанд өрөө төлөх хэрэгтэй. Өр шир ээ ч төлдөггүй, тэгсэн атлаа ажил хийлгэдэггүй энэ чинь одоо хаанахын ёс вэ хэсэг бүлэг тариаланчдаа !!!

etoim.mn