Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх бүрэн эрх гэж байдаг үүнд хэн ч оролцох ёсгүй
2016/05/11
Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг та юу гэж харж байна вэ?
-Монгол орон улс төрийн хувьд, эдийн засгийн хувьд ч мухардалд орлоо гэж би харж байна. Сүүлийн 10 гаруй жилд улс төрийн хүчнүүд хосолж төр барилаа. Гэхдээ оновчтой зөв бодлого тодорхойлж чадсангүй. Сүүлийн дөрвөн жил парламентад суудалтай байсан таван нам бүгд Засгийн газар байгуулахад оролцож, төр барилаа. Гэсэн хэдий ч эдийн засгийн байдал улам хүндэрч, өр ширэнд баригдсан хэвээр сонгуультай золгож байна. Ийм нөхцөлд гарц, шийдлийг зургаадугаар сард ард түмэн өөрсдөө шийдэх хэрэгтэй. Тиймээс ард түмний өмнө хариуцлагатай мөч ирж байна. Одоогийн сонгуулийн өмнөх бэлтгэлийг харахад төрд байгаа улс төрийн хүчин нөөцөө шавхсан гэж харагдаж байна. Ер нь өнгөрсөн найман жилд алдсан алдаандаа дүгнэлт хийгүйгээр бид цаашид шинэ зам олох боломжгүй.
-Таныхаар эрх бариагүй намуудад найд гэсэн үг үү?
-Хоёр том намаас гадна МҮАН, ИЗНН, МАХН-уудад шүүмжлэлтэй зүйл бий. Тэд өнгөрсөн хугацаанд хоёр том намаа дагаж, тэдний хоолны ширээн дээр унасан үртсийг хуваах, түүндээ баярлах замаар явж ирлээ. Өөрөөр хэлбэл төрийн албан тушаалтны алба авах асуудалд анхаарсан гэсэн үг л дээ. Ийм байдлаас үүдэж ИЗНН, МҮАН сонгуульд оролцох боломжгүй болж, МАХН-ын хүч суларсан. Энэ гурван нам өнгөрсөн хугацаанд ердөө хавчуурга байдлаар явж ирсэн. Дэд сайдын суудал өгчих, ийм тийм суудал өгчих гэдэг барьцаалсан арга хэрэгсэл нь өнөөдрийн төвшинд хүргэж байгаа юм. Ингэснээр эдгээр намын гишүүдийн итгэл үнэмшил алдарсан болов уу. Хоёрдугаарт, өөрсдөө тодорхой үзэл баримтлалаа тодорхойлж чадаагүй нь олон түмний дэмжлэг авахад хүрэлцэхгүй боллоо. Энэ байдлаас болж тэр намыг дэмжинэ, энэ намтай эвсэнэ гэдэг байдлаар ар араасаа мэдэгдэж эхэллээ.
-Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг та дэмжиж байгаа юу?
-УИХ-д байгаа 76 гишүүн сонгуулийн өмнө өөртөө ашигтай байдлаар сонгуулийн системийг өөрчилдөг байдал архагшиж байна. Намууд дэмжлэг авч чадахгүй юм байна гэдгээ ойлгох шиг боллоо. Үүний үндсэн дээр сонгуулийн хуулийг өөрчлөх гэж одоо хүртэл будилсаар л байна. Өмнөх парламентаар 28 гишүүнийг намын жагсаалтаар шууд сонгоно гэж зүтгэсээр байгаад оруулсан. Одоо болохоор Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг Цэц гаргаад, УИХ-аар хүлээгээд авчихлаа. Жагсаалтын асуудал нь Үндсэн хууль зөрчсөн юм бол одоогийн УИХ, Засгийн газар нь Үндсэн хуулиас гадна байгуулагдсан төрийн байгууллага болж хувирлаа. Энэ асуудалд хариулт өгөхгүйгээр өнгөрч байна. Үүнд тодорхой хариулт өгөх улс төрийн хүчин алга.
-Ерөнхийлөгч “Өмнийн Говийн Элс” компаний 3 ажилтанд уучлал үзүүлснийг янз бүрээр тайлбарлаж байна. Буруутгах улс төрчид ч байна. Энэ талаар таны бодол?
-2012 оны тавдугаар сарын 1-ээс “Саусгоби сэндс” компанийнхан баялгийн нөөцөө гадны өөр компанид шилжүүлэхээр бэлдээд байсан. Тухайн үед УИХ-аар ярьж байгаад гурван хоногийн дотор лиценз гадныханд шилжүүлэхэд зөвшөөрөл авна, стратегийн нөөц газрыг гадныханд шилжүүлэхгүй гэдэг шийдвэр гаргасан. Ингээд 2012 онд сонгуулийн дараа гадны хөрөнгө оруулагчдын дургүйг хүргэлээ гэх мэт янз бүрээр тайлбарлаж байгаад шийдвэрээ хүчингүй болгосон. Үүнээс эхлээд “Саусгоби сэндс” компани өөрөө хэн бэ, Монголд яах гэж ирсэн бэ гэдэг нь эргэлзээтэй болсон. Хуулийн байгууллага энэ компанийг 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэж тогтоож, шүүхээр 35 тэрбум төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан. Төлж эхэлж байгаа тухай албаны хүн ярьсан харагдсан.
-Ерөнхийлөгч татварын асуудлыг шүүхэд үлдээж, хүнийг нь уучилсан гэж ойлгогдож байгаа!
-Мэргэжлийн талаас харах юм бол 35 тэрбум төгрөг дотор наанатай цаанатай зүйл байх шиг байгаа юм. Гэхдээ нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан учраас төлөх хэрэгтэй. Тэр гурвыг шоронд байхад нь гадны хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэж баахан ярьсан. Тухайн улсын Ерөнхийлөгч, дээд тал нь дипломат шугамаар манайд хандсан асуудал ч байдаг. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Гэхдээ гол нөхцөл бол 35 тэрбум төгрөгөө төлөх гэж байгаа. Энэ асуудал дээр нэг зүйлийг хэлэхэд Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх бүрэн эрх гэж байдаг. Үүнд хэн ч оролцох ёсгүй. Тиймээс өөрт оногдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, улс орныхоо нэрийг хамгаалах үүднээс уучлал үзүүлсэн. Хоёрдугаарт өөрсдийн иргэдийнхээ араас хөөцөлдөж байгаа төр засаг, гадны улс оронтой харилцах харилцаагаа бодсон ч энэ асуудлыг шийдсэн нь зөв юм.
-Та бол энэ асуудалд хуулийн зөрчил байхгүй гэж үзэж байгаа юм байна!
-Одоо Капла нарын асуудалтай холбоотой Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүчингүй болгоно гээд УИХ-аар явж байгаа нь ч буруу. Ерөнхийлөгчийг буруутгах асуудлыг Цэцийн шийдвэр гаргасны дараа УИХ-аар хүлээж авах эсэхийг шийдэх ёстой. Ийм онцгой зохицуулалт Үндсэн хуулинд л бий. Түүнээс УИХ хэлэлцээд Цэцэд өгдөг хуулийн заалт байхгүй. Энэ бол УИХ-ын зарим нэг гишүүний ашиг сонирхлын зөрчлөө ил болгож байгаа нэг хэлбэр гэж харагдаж байна.
-Ийм асуудалд ул суурьтай, хуулийн дагуу хандах ёстой гэж та үзэж байна уу?
-Монгол Улс одоогийн байдлаар их эмзэг байна. Гадны янз бүрийн сонирхол, эрх ашиг дотоодод нөлөөлж байна. Монголыг өөрийн гартаа оруулж, хараат байлгах гэсэн гадны бодлого байдаг. Тэдний явуулж байгаа үйл ажиллагааг харахад их нийтлэг. Эхлээд олон нийтийн санаа бодлыг үймүүлдэг, дараа төр ард түмний харилцааг хөндийрүүлдэг. Эцэст нь төрийг дотор нь хагалдаг. Ингээд өөртөө ашигтай тэр хэсгийгээ барьж аваад, тэднийгээ тэжээгээд, үндэсний эрх ашгийг өөрсдөдөө ашигтай байдлаар захируулдаг. Жишээ нь Украйн улс байна. Ийм сонирхол Монголд байхыг би үгүйсгэхгүй. Тиймээс төрийн эрх барьж байгаа байгуулага болоод, улс төрчдийн хоорондын харилцаа эвтэй байх хэрэгтэй. Би хэнийг ч шүүмжлэх эрхтэй гэдэг байдлаар хандаж болохгүй. Монгол Улсын ард түмэн ганцхан хүнийг нэг тойрог болж сонгодог. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Энэ хүн бурхан биш. Алдаж болно. Түүнийгээ эргээд засаж болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн хаягаар гарч байгаа шүүмжлэл, түүнд хандаж байгаа хандлагыг одоогийн парламент бид бүрэн эрхтэй, Цэцэд өгнө, байнгын хороогоор хэлэлцэнэ гээд сууж байж болохгүй гэж бодож байна.
-Үндсэн хуулийг өөрчлөх эсэх талаар маш их маргаан гарч байна. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон уу?
-Монголын нийгэмд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий болсон гэдэг ойлголт түгээмэл бий боллоо. Тэрний илрэл нь одоогийн парламент Үндсэн хуулийг өөрчлөх төсөл боловсруулаад нэлээд шуугиан тариад амжлаа шүү дээ. Гэхдээ миний өөрийн ойлголтоор үүнд хоёр том асуудал бий. Нэгдүгээрт, одоогийн Үндсэн хуульд хүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахыг зорино гээд заачихсан. Гэтэл одоо хүртэл улс төрийн тавцан дээр янз бүрийн тэмцлийн зам туулсаар байгаад олигарх засаглалтай капиталист нийгэмд бид хальтраад орчихлоо. Үүнийг засах, залруулах, Үндсэн хуульд заасан зарчмаа биелүүлэх нөхцөл байдлыг бий болгох хэрэгтэй. Манай Үндсэн хуульд хоёрхон зүйл бүх ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Нэг нь Засгийн эрх мэдэл, нөгөө нь газар түүний хэвлийн баялаг бүх ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Тэгэхлээр одоогийн байдлаар төр засаг намаар дамжиж орж ирсэн олигархуудын мэдэлд байна. Үүнээс гарах тухай асуудлыг Үндсэн хуульд зохицуулах хэрэгтэй.
-Та бол Үндсэн хуулийн яригдаж буй өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Одоогийн парламентын боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг харахаар Ерөнхийгчийг парламентаас сонгодог болох, өөрсдийн эрх мэдлийг өргөтгөх зорилго харагдсан. Энэ бол төрийн эргэлт хийх гэж байна. Юу вэ гэхээр намын жагсаалтар орсон ч бай, ард түмнээс гарсан ч бай тэдэнд Монголын төрийн тэргүүнийг сонгодог миний эрхийг булааж аваад ирээрэй гэж даалгавар өгөөгүй. Гэтэл одоогийн парламент булааж авах гэж оролдсон.
-Тэгвэл таны бодлоор яах ёстой вэ?
-Миний бодлоор төрөө ард түмний мэдэлд өгье гэвэл бид хууль тогтоох байгууллагынхаа бүтцийг өөрөөр шийдэх хэрэгтэй. 1990 онд түр маягаар асуудлыг шийдэхдээ Ардын их хурал байна, Ардын их хурал нь УИХ болж хуралдаад хууль тогтоох байгууллагаа хурлаа байгуулна гээд 53 хүнтэй бага хурал байгуулж байлаа. Тэгэхээр УИХ гишүүн бол ард түмний гүнд байдаг, хууль тогтоодог төрийн үндэс юм. Ер нь бүх сум хороодын төлөөлөлтэй УИХ байгуулаад, мэргэжлийн төрийн төлөө зүтгэх чадвартай, хариуцлагатай цэвэр шударга хүмүүс оруулах юм бол одоогийн байдал шийдэгдэнэ. Цаашид бидэнд гурван сонголт байна. Нэгдүгээрт одоогийн нөхцөл байдлаа засаж чадахгүй явсаар байгаад Украйны замаар орох, нөгөө нь улс төрийн аргаар Үндсэн хуулиараа ард түмэнд төрийн эрх мэдлийг өгөөд шийдэх асуудал. Гуравдугаарт одоогийн нөхцөл байдлаа засахгүй байж байгаад бослого тэмцэлд хүрч шийдэх гэсэн гурван хувилбар байна. Миний бодлоор Украйны замаар биш, бослого тэмцлээр биш, ард түмэндээ түшиж шийдэх хэрэгтэй. Ийм чиглэлийн хуулийн төсөл гарах юм бол би дэмжинэ гэж бодоод суудаг юм.
Т.ДАВААНЯМ
news.mn
gsnaa · 2016/05/12
Vndesnii erh ashgiig ni oorsodddoo ashigtaigaar ergvvldeg gej jinhene mongoliin maani bolj by i b aidliig hellee odoo um bodoh tsag irjee ard tvmeeeeeen
gsnaa · 2016/05/12
Ehleed olon niitiin Sanaa bodliig vimvvldeg daraa ni Tor ard tvmnii hariltsaag hondiirvvldeg estest ni toriig dotor ni hagaldag tegeed oortoo ashigtai hesgiig ni tejeej
gsnaa · 2016/05/12
Oo medrelee ene hvn ogt oor ontsgoos ni harj yrij bn uls ornii hoorondiin hariltsaand ni gej bhd jinhene vnenniig yrisan bn daa
choimbol · 2016/05/11
Энэ хэт улс төржилт монголыг үгүй хийнэ шүү!!!юу болоод байнаа миний монгол.атаа жөтөө,цуурхал,хэнээрхэл,цэцэрхэл,ээ бүү үзэгд.
davaa · 2016/05/11
Hujaagiin erliiz huuhen bitgii dongos chi odoo bolno mongol turiig taivan orhi
Зочин · 2016/05/11
Уянга огцруулна, нураана, болиулна гэсээр байгаал 4 жилийг үдлээ дээ. Онцгүй л юм
эх оронч иргэн · 2016/05/11
Үнэхээр энэ Баямбасүрэн гуйа аргагүй л хал үзэж халуун чулуу долоосон хүн юм даа.Энэ хүний үгэнд ямар их агуулга гүн утга санаа байна вэ.Манай төрийн түшээдэд энэ хүнээс суралцах зүйл их байна шүү.Эх орноо, ард иргэдээ гэсэн чин хүсэл санаа энэ хүний үг бүрт байна.Энэ хүнийг албан ёсоор төрийн зөвлөх болгочихвол бид алдаагаа засаж чадах юм биш үү...
Зочин · 2016/05/11
энэ хүн шудрага болхоор нь л наад намууд чинь зөвлөхөөрөө хүртэл авдаггүй юм шдээ..тэр Уянга бол угаасаа өөртөө ашигтай талд гүйж байдаг улс төрийн яшка л даа
Зочин · 2016/05/11
uuchlal uzuuleh hem hemjeenii tuhai huuli gargah yostoi
Зочин · 2016/05/11
Ene hunii zov shuu dee, sonsoh heregtei dee
харц ард · 2016/05/11
Та нар шиг юмнууд энэ өвгөний өнхөрсөн хорголыг гүйцэхгүй байж битгий дэмий донгосцгоо доо лаларууд минь
666 · 2016/05/11
уянга гөжир аргаар зүтгэхээс цаашгүй штээ
Зочин · 2016/05/11
өвөө минь анхан дунд дээд шатны шүүхээр орсон бол өршөөл үзүүлж болдог. гэтэл гадны луйварчинг шүүхээр орж дуусаагүй байхад өршөөгөөд зугтаалгасныг хэлээд байна
би · 2016/05/11
эдийн засагтаа л мэдэх юм байвал хэл дээ
zochin · 2016/05/11
ene zunug teneg ubgun demii buruu zvil yrij baihaar gertee muruuruu suuj baibal barab 20 r togtool gej ym gargaj ballaj baisan ubgun
Зочин · 2016/05/11
ЭНЭ МЯНГУУЖИН ЗӨНЧИХСӨН БАЙНА БАЯРЦОГТ ТҮҮҮНИЙГ 20 ЯМНГАН ХУВЬСАГЧТАЙ ТООГООР МАДАЛСАН ЭЛБЭГДОРЖ ШҮҮХЭЭР ЭЦСИЙН ШИЙДВЭР ГАРААГҮЙ ШҮҮХИЙН ШАТАНД БАЙГАА ХЭРЭГТ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОЖ ШҮҮХ ЭРХ МЭДЭЛД ОРОЛЦСОНОО ЗӨВТГӨХҮҮЛЭХ ГЭЖ МЯНГУУЖИНГ ШАГЛАЖ АМАНД НЬ МӨНГӨ ЧИХЭЖ ҮГ ХЭЛҮЛЖ БАЙНА ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАНДСАН АСУУДАЛЫГ МЯНГУУЖИН НҮДЭН БУДИЛЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ ЯРЬЖ БАЙГАА МЯНГУУЖИНГ ЯАЛТАЙ БИЛЭЭ НЭМЭР БОЛОХГҮЙ ХЭРНЭЭ НЭРМЭЭС БОЛОХ ХЭРЭГГҮЙ БУУРАЛ МЯНГУУЖИН МИНЬ
зочин · 2016/05/11
Уучлал үзүүлж байна гээд хууль зөрчөөд алагчилж уучлаад байхад хэн ч оролцох ёсгүй юм байна. Дарангуйлагч тодрлх юм байна лдаа
zochin · 2016/05/11
uynga xuur uls toroos zail
Мянгуужин · 2016/05/11
Манай Баабар энэ өвгөнийг 1990-ээд онд "Буурал Мянгуужин" гэж цоллосон юм даг. Одоо туудаг хэвээр болов уу.
Мянгуужин · 2016/05/11
Манай Баабар энэ өвгөнийг 1990-ээд онд "Буурал Мянгуужин" гэж цоллосон юм даг. Одоо туудаг хэвээр болов уу.
Мянгуужин · 2016/05/11
Манай Баабар энэ өвгөнийг 1990-ээд онд "Буурал Мянгуужин" гэж цоллосон юм даг. Одоо туудаг хэвээр болов уу.
irgen · 2016/05/11
Uyanga huulia medehgui baij hudlaa eh oron ch zan gargaj uls torchood baina lee?