УИХ-ын гишүүн асан, Нарантуул Олон улсын худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу МАН-аасаа гарах хүсэлтээ хэд хоногийн өмнө өгсөн билээ. Түүнийг бие дааж нэр дэвших тухай дуулдаж байсан.

 

Гэвч тэрээр УИХ-ын гишүүн Г.Уянгын удирддаг Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элссэн байна. Тиймээс тус намаас УИХ-ын сонгуульд Завхан аймагт нэр дэвшихээр болжээ. ТТЭНН нь Монголын Ногоон намтай эвсэж энэ сонгуульд оролцохоор болсон билээ. Ш.Сайхансамбуугийн хувьд 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр Завхан аймгаас сонгогдон ажиллаж байсан билээ.

 

О.Түвшин

 

- See more at: http://www.unen.mn/content/62529.shtml?alias=politics#sthash.SN7ffels.dpuf