С.Ганбаатарын энэ сонгуулийн хамтрагч Н.Энхбаяр уу, эсвэл Г.Уянга уу
2016/05/12
Сонгууль дөхөөд бие биенийхээ улыг шагайсан улс төрчдийн яриа сошиалаар нэг тархдаг болж. Төрийн өндөр албан тушаалтай хүнд мундахгүй их ажил байдаг биз гэж бодоход тэд твиттерт жиргэхээ харин ч нэг мартахгүй шүү.
Твитеррийн хуудсыг сөхөхөд л та улс оронд хов шивтэй юу болоод байгааг цаг алдалгүй мэдэж болно. Дан ялангуяа улс төрийг бол бүр ч шүү. Тэгвэл ойрын нэг онцлох жиргээ нь “С.Ганбаатарыг Хөдөлмөрийн Үндэсний намыг элгээр нь хэвтүүлчихлээ” гэх яриа, жиргээ юм. Тэрээр ХҮН-ыг сонгуульд оролцох чадамжгүй болгосон буруу минийх биш гэдгээ хэд хоногийн өмнө хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэрээ онцлосон. Намын дарга болох гээд хоёр ч удаа Улсын дээд шүүхээс буцсан С.Ганбаатар гишүүн одоо намын жирийн гишүүн хэвээрээ байгаа аж. Харин нам нь сонгуульд оролцож чадахгүй учраас аль нэг нам, эвслээс нэр дэвших тухай яриа хийж, сүржин мэдэгдлийг хийгээд авна лээ.
Түүнийг Ардчилсан намд элсэх гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан ч өөрөө үүнийг үгүйсгэсэн. Гэхдээ энэ ч оргүй биш, ортой гэдгийг эх сурвалжууд хэлж байсан. С.Ганбаатар АН-д элсэх тухай ярьж, ямар саналтай байгаагаа ч хэлсэн аж. Гэхдээ тэдний дунд үл ойлголцол үүссэн үү, АН түүний саналыг хүлээж аваагүй юу гэнэтхэн л АН, МАН алинд нь ч элсэхгүй гэсэн мэдэгдлийг хийсэн билээ. Харин бусад нам, эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллах боломжтой гэсэн юм.
Түүнд МАХН гэсэн нэг хувилбар бий. Та МАХН-д элсэх үү гэсэн асуултад “Би ярьсан яриагаа дэлгэмээргүй байна” гэсэн товчхон хариулт өгсөн. Тэгэхээр энэ талаар яригдсан байх магадлал өндөр. Хэрэв тийм биш бол нуух шаардлагагүй байсан байх. С.Ганбаатар МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад нь Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсаныг санах хэрэгтэй. Н.Энхбаяртай эртнээс гайгүй харилцаатай байсан түүний хувьд МАХН-аас сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг бий.
Түүнчлэн Г.Уянгын толгойлдог Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам түүнд бас санал тавьсан гэх мэдээлэл бий. Тэгэхээр С.Ганбаатар гишүүн Н.Энхбаяртай хамтарч энэ сонгуулийн нүүрийг харах уу, эсвэл Г.Уянгийн шинэ намын өнгө төрхөнд бүл нэмэх үү, эсвэл хэний ч таамаглаагүй өөр нэг нам, эвслээс нэр дэвших үү гэдгийг харах л үлдлээ.
О.Заяа
Зочин · 2016/05/18
Дүү минь чи улам л буруу тийший яваад байна даа Н,Энхбаяр чамайг хөөд нь гэдгийг мэдмээрсэн Монголын хамгийн хорч гамгийн шуналтай Монголын түүхэнд намуудыг буслуулснаараа алдраа мөнхжүүлэхээр тэмцэн ядаж буй бэртэгчин
Зочин · 2016/05/18
ГАНБААТАР ГАРАХ НЬ ТОДОРХОЙ.
Зочин · 2016/05/17
Ганбаатар шиг шудрага улс ороноо гэсэн сэтгэлтэй улс төрчид бий болчоосой. Хүн болгон хулгай хийхийг бодох нь харамсалтай. Дарханд хүүхдийн цэцэрлэг хэд хэд барьж, хүүхдийн хүлээн авах тохитой болсоныг би лав мэдэж байна. Эцсийн дүнд улс орон минь амар тайван, сайхан болоосой
Зочин · 2016/05/16
залиар хол явахгүй ээ гэж
Зочин · 2016/05/15
МАХН л байгаа шүү дээ МАНАНг дарж давах хүчин л Монголд хэрэгтэй
Зочин · 2016/05/15
ШУДРАГ УЛС ТӨРИЙН ХҮЧ БИ БОЛООГҮЙ БАЙХАД ШУДРАГ ХЭРЭГИЙН ТӨЛӨӨ ГЭЖ ЯВАА ХҮН ХАМТАРЧ ТЭМЭХ ХҮЧИЙГ СОНГОЖ ОЛОХ ТИЙМ АМАР БИШ ДОТОР НЬ ОРООД ИРТЭЛ ТЭНД БАГА ӨМССӨН ХУЛГАЙЧ НАР СУУЖ БАЙДАГ ГАРХААС ӨӨР АРГА БАХГҮЙ БОЛНО ДОО
Зочин · 2016/05/15
ГАНБААТАР ШУДРАГ ҮГ ХЭЛДЭГ ТЭМЦДЭГ ХҮН ЛУЙВАРЧИН НАР ГАНБААЬАРЫГ ХАРЛУУЛАХ ГЭЖ МӨН ИХ ОРОЛДОХ ЮМ ОДОО ШУДРАГ ХҮМҮҮС НЭГ ТАЛДАА ГАРАХ ЦАГ БОЛСОН УЯАНГИЙН НАМАД ОР ТЭНД ШУДРАГ ХҮМҮҮС НЭГДЭЖ БАЙНА ОДОО БОЛ НЭГДЭХ ЦАГ БОЛСОН ТАА НАРЫН ӨӨР ӨӨР НАМАД ОРООД БАЙГАА ЗОРИЛЫГ ОЙЛГОЖ БАЙНА ЭНЭ НЬ ИХ ХУРАЛ ДЭЭР ХАРАГДААД БАЙДАГ ЮМ
Зочин · 2016/05/15
Улстерчид АН, МАН Ганбаатарыг их оролдож их ч гутааж даоамтлаж байгаа. Тех тусам нь цоройгоод гараад ирэх хэрэгтэй. Товч бегеед тодорхой цеен угээ ярьж бай. Увсынхан Хун - аар тоглох шиг боллоо. огт зус узээгуй улсууд УвС аймгаас гарч их бужигнууллаа. Тэднийг терд огт гаргаж болохгуй, бутэхгуй муухай зальжин хуний мес чанар муутай улс байсан.
Зочин · 2016/05/15
Ганбаатарыг дэмжээд узэх хэрэгтэй. Гагцхуу Ганбаатар хувийн зан чанар, олон тумэнд хундлэгдэх, олон тумний итгэлийг алдахгуй байж, цеен хун ч чиний телее чамайг муучлах тохиолыг огт гаргахгуй байх. ном их унш. бусдаас илуу мэдлэг боловсролтой байхын телее хоногт 6 цаг унтахад хангалттай . шуудээ.
Зочин · 2016/05/15
Ganbaatar urgelj uimuulj samarch yavdag hogiin tantan songuulid orj cbadahgui bol sain jinhene noyon nuruutai hun bish
Irgen · 2016/05/14
Ganbaatar zuger sh de.namd ni shurgalsan tagnuul ed hurungiin shunaltnuud unagasan shu
Зочин · 2016/05/13
Ганбаа хүү угийн овжин зальтай Хорч шиг гар шүү дээ. Уул зөв зүгт өөрийгөө залвал сайнсан .Даанч очсон газар болгондоо хиншүү ханхлуулсан нөхөр л байх юм.
harhun · 2016/05/13
Uyngatai niilee..ene n zov songolt shuu
чибиш · 2016/05/13
ЭНЭ ЧИНЬ ХҮН БИШ ХОНГИО ШҮҮ ДЭЭ ХУДЛАА ҮЛЭЭДЭГ ХОГИЙН МҮҮН
zochin · 2016/05/13
Enhbayar uyanga ali ne ch bish shuu Ganbaataraa ted nariig dawj har arai eh oron ch setgeltei hun iluu biz dee
Зочин · 2016/05/13
B.Jargalsaihan yum uu, Uyanga tai niil ee.
TSetsgee · 2016/05/13
MAHN-n.zaluusaa.bugd.namaa.orhoid.AN-d.elsii.
Зочин · 2016/05/12
Энхбаярын үед 10милиард долларын өр тэглэгдэж монгол улсыг өргүй болгож байсан харин МАНАН монгол улсыг 28н милиард долларын өртэй болгсон. Аль алий нь монголын ард түмэн санаж байгаа. тэгээд ч МАНАН эрлийз хурлийзаар дүүрсэн хэрэггүй.
зочин · 2016/05/12
Энхбаяр гуайтай нийлж улс орноо өөд нь татах хэрэгтэй. Сүүлийн үед өрсөлдөгч намууд Энхбаяр даргыг янз бүрийн аргаар муулж ард түмний толгойг угааж байгаа боловч ард түмэн зөв бурууг ойлгоно гэдэгт итгэж байгаа шүү
Зочин · 2016/05/12
УРВАЖ ШАРВААД Л НАЙДВАРГҮЙ ГАР БНА ДӨӨ
buyan · 2016/05/12
ykhsen buurtai niilsenaas, ooriigoo khutgalj alsan deer
НАРАН · 2016/05/12
ШИЗОНУУДТАЙ НИЙЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ