Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, цагдаагийн мэргэжлийн албадуудын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор цагдаагийн ерөнхий газар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгийн хүрээнд Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийн танилцуулга, цагдаагийн “Сүлд” чуулгын тоглолт, цагдаагийн музей, “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээний оролцогч хүүхдүүдийн үзүүлэх тоглолт, “Харцага дэвжээ” өсвөрийн цагдаагийн хүүхдүүдийн үзүүлэх тоглолт, бие хамгаалах, гардан тулааны үзүүлэх тоглолт, албаны нохойн үзүүлэх тоглолт зэрэг олон сонирхолтой үзүүлбэрүүд тоглогдхоос гадна галт зэвсэг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, хууль эрх зүйн зөвлөгөө гэх мэт танд хэрэгтэй олон мэдээ мэдээллийг хүргэх юм байна.

Өдөрлөг 05-р сарын 13-нд буюу баасан гаригт Чингисийн талбайд 10.00-17.00 цагийн хооронд явагдах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.police.gov.mn сайтаас харах боломжтой.

www.Urlag.mn