С.Баяр Оюутолгойн гэрээ хийж авлига авсан, аваагүй эсэхийг хэн жинхэнээсээ шалгах вэ
2016/05/12
С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн гэрээ хийчихээд ажлаа өгөөд алга болсон нэг том гавъяатай хүн. Энэ гэрээг батлах гэж МАН олонхийн эрхээсээ, АН сөрөг хүчин байхаас татгалзан хамтарсан Засгийн газар байгуулсан, зорилгодоо ч хүрч гэрээгээ батлaцгаасан байдаг.
2009 оны 10 сарын 7-нд С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт тэргүүтэй сайд нарын гарын үсэг зурагдсанаар гэрээ хийгдсэн түүхтэй. Анхны хөрөнгө оруулалт нь 4.4 тэрбум ам.доллар байсан. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ хөрөнгийг 6.7 тэрбум ам.доллар болгочихоод байгаа. Зөрүү нь 2.3 тэрбум ам.доллар. Харин РиоТинто гэгч том хөрөнгө оруулагч нүүрээ буруулан гүрийсний шанг жирийн иргэд эдэлж, хэд хэдээрээ ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, Уул уурхай зогсонг байдалд шилжсэн. Оюутолгойн гэрээ байгуулсны дараах хоромхон зуурын ажлын байр Оюутолгойн багахан бүтээн байгуулалт бол хууралт төдий байжээ.
Угаас шавхагдах баялагт найдаж, тэндээс эдийн засаг бүрдүүлэн олгиархуудын гараар гэрээ хэлцэлийг шийдвэрлүүлсэн цагт тухайн улс дампуурах магадлалтайг Сир, Энэтхэг зэрэг улсын жишээнээс харж болно. Гэхдээ С.Баярын толгой мэдэн байгуулсан Оютолгойн гэрээ үүний нэг жишээ болж мэдэхээр байдалд хүрсэн байгаа. Тухайн үед С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулж, МАХН-ын Бага хурлыг хуралдуулж, ажлаа Сү.Батболдын гарт өгчихөөд АНУ-руу алга болсон түүхтэй.
Тэрбээр АНУ-д амдрахдаа хаанаас олсон нь тодохойгүй, үл хөдлөх хөрөнгүүдийг эргэлдүүлэн мөнгө угааж, тансаг зэрэглэлийн хаусанд аж төрж байгаа тухай мэдээлэл баримттай гарч, үүнийг УИХ-ын гишүүн Г.Уянга олонд дэлгэсэн байдаг. Энэ тухай баримтыг АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн болон оршин суугч иргэдийн мэдээлэл өгдөг албан ёсны төрийн байгууллагаас нь гаргуулж авсан юм билээ.
Ямартай ч тухайн үед Г.Уянга гишүүний гомдлоор С.Баярыг АТГ шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал шалгах болсон шалтгаан нь С.Баяр АНУ-д долоон хаустай, Оюутолгойн гэрээг зуралцаж, их хэмжээний мөнгө угаасан гэх гурван баримт байсантай холбоотой. Гэвч мэдүүлэг өгөхдөө С.Баяр АНУ-д орон сууц зээлээр авсан гэжээ. Зүгээр нэг ядуу эх орны улс төрч, тэндэхийн иргэн биш, тэнд татвар төлдөггүй С.Баярт үнэтэй үл хөдлөх хөрөнгө зээлүүлэх ямарч боломж АНУ-ын банкуудад байх боломж бүрдэхгүй баймаар.
АТГ болохоор С.Баяр болон түүний ойр дотны хүмүүсээс мэдүүлэг аваад хэргийг хэрэгсэхгүй болгосон юм билээ. Тодруулбал АНУ-ын иргэн Б.Нандин, Ч.Давааням нарын эрхэлж буй эд хөрөнгийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой болохыг тогтоосон тул шалгасан материалд эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан гэх хариу гаргажээ. Тэгвэл түүний хамсаатнуудын үл хөдлөх хөрөнгийн бизнесийн эх үүсвэр, хаанаас хэзээнээс, хэнээс үйлдэлтэйг АТГ хэрхэн яаж тогтоов. Улстөрчид үр хүүхэд, найз нөхөд хамаатан садныхаа нэрээр нууц хөрөнгө үүсгэж, өөрөө уснаас хуурай гарахаар эртнээс төлөвлөсөн байдаг юм биш биз. Мөн түүний хамсаатнуудын оффшор данс ч илэрлээ. Зөвхөн мэдүүлэг аваад, сэжигтнүүдийн хэлснээр ойлгож, хэрэг хаадаг дүрэм манай хууль, хяналтын байгууллагат байдаг уу. Ер нь С.Баярыг Оюутолгойн гэрээнээс авлига аваагүй, авсан болохыг хэн тогтоох вэ. Ядаж монголын талд ашигтай гэрээ хийж чадсан уу гэдгийг шалгачих хүн алга уу.
Өмнөх нийтлэлийг энд дарж унш.
Н.Ганаа
Зочин · 2016/05/13
Нөхөн сэргээлтийн эрхтэй компани зарна. Утас:99848959
Батаа · 2016/05/13
Авилага авсан бол Баяр шиг бай энэ чинь бас эр хүний шинж
Зочин · 2016/05/13
7 САРЫН 1 ЭЭС ХАРАХАД ОЙЛГОМЖТОЙ
зочин · 2016/05/12
Жихүүдэс хүрмээр хүйтэн хөлдүү нохой хүн шүү. Цагаан солио архичин, сульдаа яшка, түүнд оюу толгойгоос гадна их юм бии. Тэр хийсэн юмнаасаа айгаад л худлаа с вирустай гээд л зугтсан.мөнгөө аваад л алга болж өгсөн. Гадныхан чинь иймэрхүү хүнд өгөх мөнгөө урьдчилаад %-аад бодчихдог юм. Бараг албан есоор. Путин, кириенко касьянов .
ИРГЭН · 2016/05/12
ЭРҮҮ ҮҮСГЭЭДЭРҮҮД НЬ ШҮҮ
Зэвүүцэл · 2016/05/12
Энэ архичин алуурчныг харахаар үнэхээр зэвүүцэл төрөх юм аа.
Зэвүүцэл · 2016/05/12
Энэ архичин алуурчныг харахаар үнэхээр зэвүүцэл төрөх юм аа.
ba · 2016/05/12
Bayariin tolgoig avch, gereeg tsutslah heregtei.
Завхай · 2016/05/12
Улс төрийг Завхайруулж хахуул авсан хүнээ дэмжиж АТГ намын тушаалаар хүн баримчилдаг намын байгуулга боллоо С Баяр гэлтгүй МАНАН олигархиудыг шалгах хэрэгтэй
Dorlig · 2016/05/12
Зайлшгүй шалгах шаардлагатай. Жишээ нь, Оюутолгойн цэвэр орлогын 76 хувь нь "Монголын талд үлдэнэ, би Ерөнхий сайдын хувьд толгойгоороо хариуцна" гээд Их хурал дээр С.Баяр амлаж байв. Тэгээд дараа нь Сү.Батболд Ерөнхий сайд болохдоо, "59 хувь нь Монголд үлдэнэ" гэж амлаж байсан. Гэтэл одоо Оюутолгой Монголын талд өгч байгаа татвар, нөөцийн төлбөрийг харахад орлогын 10 хүрэхтэй үгүйтэй хувь нь л манайд орж ирж байгаа.
Их хурлынхан тийм чухал гэрээг үзэхгүйгээр батлах ганцхан зам бий. Тэр нь авлига. Тийм болохоор Сү.Батболдын асуудлыг ч, бусдынх нь асуудлыг бүгдийн шалгах ёстой.
- 1998 оны наймдугаар сард нефтийн үнэ баррель нь 11 ам.доллар хүртэл унасан.. Сүүлд нь харин Төсвийг аваад үзтэл нефтийн үнэ тэгтлээ хямдарчихаад байхад төсөвт нэмэгдэж орсон орлого нь ердөө 2.4 тэрбум төгрөг байсан. Энэ бол нефть импортлогчид давхар данс хөтөлсөн л гэсэн үг. Тэгж тэд гадагш нь мөнгөө байршуулсан байна. Тийм учраас энэ мэт зүйлийг ч бас заавал шалгах ёстой.
Зочин · 2016/05/12
Алдахгүй хүн гэж байхгүй гэхээр одоо улсын энэ том асуудал хийсэн алдаагаа хүлээ манай ард түмэн цөөн ядуу зөөлөн одоо ажилгүй хямралд хөл алдах гээд байна энэ үе уучилж болно шүү дээ
Dorlig · 2016/05/12
Манай төсөвт ашигтай зүйл болж байна гэж би тухайн үед бодож байлаа. Сүүлд нь харин Төсвийг аваад үзтэл нефтийн үнэ тэгтлээ хямдарчихаад байхад төсөвт нэмэгдэж орсон орлого нь ердөө 2.4 тэрбум төгрөг байсан. Энэ бол нефть импортлогчид давхар данс хөтөлсөн л гэсэн үг. Тэгж тэд гадагш нь мөнгөө байршуулсан байна. Тийм учраас энэ мэт зүйлийг ч бас заавал шалгах ёстой.
Dorlig · 2016/05/12
1.Зайлшгүй шалгах шаардлагатай. Жишээ нь, Оюутолгойн цэвэр орлогын 76 хувь нь "Монголын талд үлдэнэ, би Ерөнхий сайдын хувьд толгойгоороо хариуцна" гээд Их хурал дээр С.Баяр амлаж байв. Тэгээд дараа нь Сү.Батболд Ерөнхий сайд болохдоо, "59 хувь нь Монголд үлдэнэ" гэж амлаж байсан. Гэтэл одоо Оюутолгой Монголын талд өгч байгаа татвар, нөөцийн төлбөрийг харахад орлогын 10 хүрэхтэй үгүйтэй хувь нь л манайд орж ирж байгаа.
Оюутолгойн гэрээ бол энэ утгаараа их асуудалтай гэрээ болсон. Би энэ гэрээний талаар УИХ-ын их олон гишүүнтэй уулзсан. Үзээгүй, хараагүй гэж байгаа юм. Их хурлынхан тийм чухал гэрээг үзэхгүйгээр батлах ганцхан зам бий. Тэр нь авлига. Тийм болохоор Сү.Батболдын асуудлыг ч, бусдынх нь асуудлыг бүгдийн шалгах ёстой.
• Нийтэд ил болсон нэрс дунд зарим бизнес эрхлэгчид бий. Энэ талаар?
-Бизнесийнхэн тэнд байх нь байж болох зүйл гэж ойлгоход бас эрт байна. Би нэг сонин зүйл ярьж өгье. 1998 оны наймдугаар сард нефтийн үнэ баррель нь 11 ам.доллар хүртэл унасан.
Зочин · 2016/05/12
Баяр гэдэг хүн тухайн үед алдсан алдаагаа хүлээж одоо яах ёстойг хэлээд өгөөсөө дээ
Зочин · 2016/05/12
Баяр хүний сэтгэлээр гэрээ хийж ашиг аваад явах хүний шиг дунд нь ажилсан одоо монгол ирээд байх хэрэггүй чи өөрт олсон ашигаарай хол явж жаргаад үхээд хойд насандаа өрөө төлөөрөө монголын ард түмэн чамайг баяртай гэж хэлнэ
Завхай · 2016/05/12
АТГ энэ хүнийг шалгаж яах юм тэртээгүй авилга аваагүй нь нотлогдохгүй юм чинь АТГ намын үйлчилдэг болсон гэдгийг АРД ИРГЭД бүгд мэднэ
Зочин · 2016/05/12
Баярыг Оюунтолгойн гэрээнээс улсдаа ашиг биш хэдэн хүмүүст ашигтай гэрээ хийсэн гэдэг түүнээс баяжсан Баярцогт сая $ мартсан гээд байгаа юм шүү дээ
Зочин · 2016/05/12
С.Баярыг Оюутолгойн гэрээнээс авлига аваагүй, авсан болохыг хэн тогтоох вэ. Ядаж монголын талд ашигтай гэрээ хийж чадсан уу гэдгийг шалгачих хүн алга уу.ийм бүрхэг байсаар ирсэн тэхээр энэ улс төрд байгаа нөхдийг бүгдийг нь зайлуулах хэрэгтэй
Зочин · 2016/05/12
Баярыг Оюутолгойн гэрээнээс авлига аваагүй, авсан болохыг хэн тогтоох вэ. Ядаж монголын талд ашигтай гэрээ хийж чадсан уу гэдгийг шалгачих хүн алга уу. Улс төр жижигбайгаа нь энэ хүмүүс хулгай хийх боломжтой болж нууж чадаж байна
malena · 2016/05/12
влигачдын нэг хэсгийг л шалгаад хориод эхэлвэл бүгд л цэвэр гарахын тулд нэг нэгнийхээ муу муухайг дэлгэн бариад өгөх болно доо муусайн хулгайч луйварчингууд
malena · 2016/05/12
авлигачдын нэг хэсгийг л шалгаад хориод эхэлвэл бүгд л цэвэр гарахын тулд нэг нэгнийхээ муу муухайг дэлгэн бариад өгөх болно доо муусайн хулгайч луйварчингууд
malena · 2016/05/12
авлигачдын нэг хэсгийг л шалгаад хориод эхэлвэл бүгд л цэвэр гарахын тулд нэг нэгнийхээ муу муухайг дэлгэн бариад өгөх болно доо муусайн хулгайч луйварчингууд
зоёин · 2016/05/12
С.Баярын авилгал авч алдаатай хийсэн О.Толгойн гэрээнээс эхлэн улс төрчид үлгэр дуурайлал аван бохирдож эхэлсэн. 20 орчим сая долларын хэрэг хөндөгдөж байгаа шүү одоо энэ мөнгөөрөө ардын намыг ивээн тэтгэж байна
Зочин · 2016/05/12
Шалгасан шалгаагүй хулгай хийсэн нь үйлдлээрээ ил байна. Элбэгдорж найзыгаа гэмгүй гээд хамгаалаад гаргана. Шинэ ерөнхийлөгч л гарч байж эдгээр асуудлууд шударгаар шийдэгдэнэ. Элбэгдорж ерөнхийлөгч байгаа цагт шудрага ёсны талаар яриад чиг хэрэггүй.
гавар · 2016/05/12
энэ хүнийг чинь хуулийн байгуулгуудан шийдэх байлгүй дээ өөр хэн шийдэн гэж ичих нүүрээ элгэн дээ наасан хүн С БАЯР ТА ОДОО ЖАВЧИСАН МӨНГӨӨ ГАРГАЖ ӨГӨХГҮЙ ЮМ УУ?
Зочин · 2016/05/12
28. 2009 оны 10 сарын 7-нд С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт тэргүүтэй сайд нарын гарын үсэг зурагдсанаар гэрээ хийгдсэн энэ хүмүүс улсын хөгжил биш өөрсдөө мөнгө мэдэхээ байтал баяжсан
Зочин · 2016/05/12
Энэ Н.Ганаа гэж нөхөр юу бичиж байгаагаа мэдэж байдаг болов уу.
Зочин · 2016/05/12
Баяр . Баярцогт нар бүгд авилга авсан нь тодорхой
Зочин · 2016/05/12
elbegdorj c.bayarchogt sain medej baigaa..........ted naraas asuu.........................