С.Баяр эргэн ирлээ
2016/05/13
Тэр “ичээнээсээ” гарлаа. "Би улстөрийн чөлөөндөө гарсан, залуучуудын үе ирсэн" гэж мэдэгдээд байсан ч 2016 оны сонгуулийн өмнөхөн МАН-ын төв байранд ирж төвхнөлөө. Тусгай өрөө гаргуулж, туслах, зөвлөхүүдээр хүрээлүүлж, ажлаа эхлэв. Энэ удаад тэрээр их “сунгаанд” намынхаа төв штабыг ахалж ажиллахаар болжээ.
Харийн оронд дөрвөн жил гаруйн хугацаанд бие эмнүүлж, зугаалж, амарч ном бичиж, нийтлэл тэрлэж, улстөрөөс зайдуухан байсан нь залхахад хүргээ биз.Тэрээр тактик сайтай, нүүх нүүдлээ сайтар тооцдог, буух буудлаа будлихгүй олчих сүйхээтэй нэгэн. Бас хүчирхэг лидерүүдийн нэг.
Түүний удирдсан сонгууль амжилтгүй болдоггүй, ялалтын туг хатгадаг нь учиртай. Гэхдээ энэ удаад дүр зураг өөрөөр эргэж буй. С.Баяр намдаа нэмэх оноо авчрах уу, харин хасахыг цуглуулах уу гэдэг нь анхаарал татаж буй юм. Түүнрүү чиглэсэн сөрөг довтолт зөвхөн хэвлэлийнхнээс гэлтгүй иргэдийн зүгээс хүчтэй өрнөж буй. Оффшордох шуурганд тэрээр нэрмүүлж байна. Хоёрын хоёр охин нь татвараас нуугдах “нуувчинд” хорогдсон байсан нь илэрлээ. АНУ-д тансаг долоон харш охид, экс эхнэр, шинэ амрагийн нэр дээр бүртгэлтэй байгааг Г.Уянга, Голомт.org байгууллагынхан илчлээд буй. Тэрээр түүнийгээ огт үгүйсгэхгүй байгаа. Оюутолгойн гэрээг зуруулж, найр тавьчихаад гадаадруу “зугтаасан” гэж хардах хүмүүс ч олон бий.
Улс орон даяар зарласан таван төгөлдөршил нь хэрэгжих байтугай дампуурч олон будлиантай зүйлийн эхлэлийг тавьсан гэдэг. 2008 оны сонгуулиас зургаан сарын өмнө МАХН-ын даргын суудлыг М.Энхболдоос Н.Энхбаярын дэмжлэгтэй авч гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон С.Баяр улс орноо хөгжүүлэх таван алхам хэмээн нэрлэсэн таван төгөлдөршлийн зорилго танилцуулж байлаа.
Дэлхий дахинаа өргөн хэрэглэх болсон "инноваци" гэдэг үгийг эрдэмтэн мэргэдтэй зөвлөлдсөний үндсэнд монголоор буулгахдаа "байсан ямар нэгэн зүйлийг шинэ сэдлээр төгөлдөршүүлэх" гэсэн утгаар ойлгож, "төгөлдөршил" гэсэн нэр томъёо хэрэглэв гээд хэрэгжүүлэх аргачлал бүхий 50 шахам хуудас төслийг гишүүдэд тарааж байсан юм.
Сонгуулийн тогтолцооны төгөлдөршил, байгалийн баялаг ашиглалтын төгөлдөршил, төр иргэнийг холбосон бүртгэлийн төгөлдөршил, хишиг хуваарилалтын төгөлдөршил, төрийн албаны төгөлдөршил гэсэн таван зүйл багтаж байв.
Гэвч үнэндээ шинэ сэдлээр төгөлдөржүүлэх алхамуд нь сонгуульд зориулан олны сэтгэл зүйг эргүүлэх гэсэн богино зайн улстөр байж. Харин ч таван төгөлдөршил орвонгоороо эргэж, улс орны хөгжилд чөдөр тушаа болж хувирсныг ч үгүйсгэх аргагүй.
Тухайлбал, Хишиг хуваарилалтын төгөлдөршил нь сонгууль дөхөөд ирэхээр бэлэн мөнгөний амлалтын суурь болчихсон гэлтэй. Иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэж амлаад МАН олонх болсон ч энэ явуургүй бодлого Монголын эдийн засгийг элгээр хэвтэхэд хүргэсэн нэг шалтгаан. 1.5 сая төгрөгийг иргэн бүрт баялгийн хишиг гэж тараах гэж Чалкогоос 250 сая ам.доллар зээлж тараасан нь өрөнд унагасан. Энэ зээлийг төлөх гэж “Эрдэнэс -Тавантолгой" компани гэж нүүрсээ үнэгүй гаргасаар дампуурлынхаа ирмэгт иржээ. Үнэндээ өргүй байсан бол төрийн өмчийн энэ компани хөл дээрээ босчих байсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг.
Ерөнхий сайд С.Баярын төгөлдөршүүлэх амлалттай анхны сонгууль юу болсныг саная. Тэрбээр, таван төгөлдөршлийн илтгэлдээ "Ардчилсан, ил тод, шударга гэгдэж буй сонгууль маань өнөөдөр сонгогчдыг худалдан авах, архидуулах улайм цайм луйвар боллоо. Бурууг бусад руугаа чихэн бие, биеэ өмгөөлөвч, бүгдээрээ л энд оролцож, хийлцэж байна. Хэн нь түрүүлж, хэн нь сүүлдэж мөнгө, бэлэг хэдийг тараадгийн ялгаа л байхаас, өгдөг өгдөггүйн ялгаа гарахаа байсныг бид нүдээрээ харж байна..." хэмээн жигшиж байлаа.
МАХН УИХ-ын ээлжит сонгуульд бүртгүүлэх хугацаанаасаа ч хоцрон байж намуудын нэрсийн жагсаалтад багтаж байв. Ингэхдээ өрсөлдөгч намынхаа мөрийн хөтөлбөрийн өнгийг өөрчлөн "Эх орны хишиг" хэмээн давсан амлалт амласан юм. Хугацааг дуусгавар болгож мөрийн хөтөлбөрөө бүртгүүлсэн нь ч угаасаа өрсөлдөгч намд өөрчлөлт хийх хугацаа олгохгүй гэснийх. Сонгуулийн маргааш 1.5 сая төгрөг өгнө гэсэн бүхий батламж тараав. Санал хураалтын бүрэн дүн гараагүй байхад шөнө дундаас эхлээд МАХН өнгөлж, толгойлж байна гэж нийтэд сэтгэлзүйн дайралт хийж эхэлж байлаа.
"МАХН л ялах юм байна..." гэсэн ард нийтийн дунд итгэл үнэмшил төрүүлэх зорилготой байсан байх.Тэр бүхэн явсаар долдугаар сарын 1-ний өдөр рүү шилжин ирэв. Төгөлдөршиж, ардчилсан нийгмийн шударга сонгуультай болох зорилго таван хүний амь, шорон дүүрэн хүүхэд, залуучуудтай болсон дампуурлыг Монголын түүхэнд анх удаа авчрав. Төгөлдөршил гэж онцгойлон зарлаагүй байхад сонгууль дайн дажингүй болчихдог байсан даг.
Сонгуулийн тогтолцооны төгөлдөршил гээч нь ёстой хөмрөх шиг боллоо. Сонгогчид итгэл үнэмшилээрээ саналаа өгөх боломжгүй, нэр дэвшигчид нь шударгаар өрсөлдөх нөхцөлгүй, засгийн эрх авсан нь түүнээ хэрэгжүүлэх чадамжгүй байгаа нь сонгуулийн мажоритар энэ тогтолцоо Монголд цаашдаа оршин тогтнох хөрс суурьгүй болсныг харуулж байна гэж тунхаглаад л байсан нь тулгуур хуультайгаа зөрчилдөж байж. Тэрээр Үндсэн хууль зөрчсөн, давсан шийдвэр гаргахдаа гаргуун. Үнэндээ хууль, зарчим алдагдахаар нийгэмд шударга ёс ганхаж, хуулийн засаглал ноёрхох биш хуйвалдагчдын дарангуйлал газар авдаг бололтой. Тулгуур хуулийг зөрчөөд 2008 онд стандарт бус Засгийн газар байгуулсан. Улс орныхоо төлөө хамтарч ажиллахгүй л бол үсрэнгүй хөгжихгүй байна намынхаа хурал дээр уран яруу илтгэл тавьж дэмжүүлээд, сөрөг хүчиндээ урилга илгээж, хамтарсан. Гэтэл энэ нь хөгжлийн шанг татах байтугай хоёр намыг ханцуйн дотроо наймаалцах боломжийг олгож, хяналтгүй болгож, улстөрийг МАНАНТУУЛСАН.
Дахиад л С.Баяр эргэн ирж 2016 оны сонгуулиар МАН-ын төв штабыг тэрээр удирдахаар болсонд айж байна. Тэр бол айхтар сэтгэдэг, алсын бодолтой, стратегич. Түүний боловсруулсан стратеги намдаа гайхамшигтай оноо авчирч болох ч түмэн олон түүртэж унах “нүх” ухчих бий гэсэн болгоомжлол төрж буйг нуух юун.
Хэр баргийн юманд барьц алддаггүй МАН-ын лидерүүдийн дунд чимээгүй аниргүйхэн тэмцэл өрнөж эхэлснийг ч үгүйсгэхгүй. МАН-ынхны авах нэг чанар нь АН-ынхан шиг тогоон доторх хэрүүлээ гадагшаа хальж, дэвэргээд байдаггүй.
Он гарснаас хойш С.Баяр өнөөгийн засаг төрийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалтын талаар чангахан гэгч дуугарах болсон нь 2012 оны сонгуулиас хойш нуувчиндаа орцгоосон МАН дахь түүний фракц хөдөлгөөнд орж эхэллээ гэсэн гаргалгааг хийхэд хүргэж байлаа. Сү.Батболд гээд түүний талынхан шахагдаж байгааг тэрээр зүгээр хараад суухыг ч хүсээгүй биз. Тэгээд ч С.Баяр буцаж ирэхэд МАН-ын дарга М.Энхболд цаашаа гэж хэлж зүрхлэхгүй. Нам доторх фракцуудын толгойлогчид ч чанга дуугарч түвдэхгүй шүү дээ. С.Баяр МАН-ыг аврах уу, алах уу .
Х.Тэргэл
Эх сурвалж: TIMES.MN
Зочин · 2016/05/15
Ямар хүйтэн царайтай хүн бэ.
Зочин · 2016/05/15
С Баяр хүчтэй лидэр учраас ан ын лойдрууд айдаг тиймээс тэдний бөгс долоогч нар байнга хар пиараа хийдэг үүний ойлгоно хүмүүс улс орныг өрөнд оруулж түмэн олноо туйлдуулсан луйварчид л төрөөс зайлах цаг нь болоод хэтэрээд байна
Зочин · 2016/05/15
С Баяр бол хүчтэй улс төрч х тэргэл мэтийн хөлсний бичээч доор хэл амаа билүүдсэн угаадас шавхруу долоогч нарийн хажууд хийсэн юмтай хүн битгий ард түмэн гэж худлаа нэр барь
hurlee · 2016/05/15
Delhiigees zailaa ulaan luivar
chaan
Зочин · 2016/05/15
Hori barii
ah · 2016/05/14
barigdah ni dee
Зочин · 2016/05/14
yamarch bsan jenko battulga dur esgegchees deershuu demjine shuu
Зочин · 2016/05/14
Идсэн нь илрэх гээд ирэхээр ямар ч үнээр хамаагүй засгийн эрх авах шаардлага гарсан л даа. Монгол яана уу пад байхгүй байх.
чулуунхүү ... · 2016/05/14
Энэ эрхэм бол монголын төрд заавал байх зайрангуудын нэг тууштай, зарчимч, эрхэмсэг энэ хүний орон зай онгорхой байгаа. Яаж ч муулж харлуулсан, босоогоороо үлдэж чадна. Амжилт хүсье
Зочин · 2016/05/14
Улс орныг сүйрүүлсэн АН-ыг сонгоход тус болж байгаа хар машины но-г ядаж 1-2 тойрогт илрүүлж өгөөрэй.
Зочин · 2016/05/14
Илэн ирсэнд баяр хүргэе.улс орныг дампууруулсан АН-ыг холхон зайлуулж өгөхөд тус болно гэдэгт итгэж бна
Зочин · 2016/05/14
Нохойн баас
Зочин · 2016/05/13
Хөгийн архичин эх орноо худалдсан хулгайч оюун толгойн хариуцлагыг би үүрнэ гээд байсан муу хар архичинг одоо баривчлах хэтэгтэй
баярын улаан ... · 2016/05/13
үнэн бол зүйтэй.стандарт бус засгийн газар байгуулж ан-д оноо авах боломж олгосн төдийгүй түүний дараа сонгуульд ан ялсан.ман-нхны дунд баяр нам аллаа гэх яриа сонсогдох болсон.одоо намаа удирдаж сонгуульд ялуулаад нэр төртэй улстөрөөс зодгоо тайлсан дээр.баярыг эргэн ирэх юм бол харин ч дэмжинэ шүү.баяр энхбаяр явснаас хойш ман ч үнэхээр лидергүй болсон
Зочин · 2016/05/13
Энэ лалар үхээсэй үхээсэй өөр хэлэх ч үг олдохгүй юм
иргэн · 2016/05/13
улс орны төлөө хийж чадах юм байвал одоо хийх хэрэгтэй байхаа
Зочин · 2016/05/13
Монголын баялгыг харийнханд өгч хувьдаа өч төчнөөн сая валют авч улс орноо өрөнд оруулж хаячихаад зугтаж явчихаад муу муухай нь ухагдан гарч эхлэнгүүт иргэж ирж МАНАНтатуулан бузар булайгаа нуух гэж амь тэмцэн явна. Энэ хүнийг эх орондоо хэрэгтэй юм хийсэн гэж хэн хэлээд байгаа юм бэ.
Зочин · 2016/05/13
МАН байтугай АН-д ч Баяртай зэрэгцэх толгой байхгүй. Энэ нөхдүүд их айж байгаа болохоор баахан худлаа хар пи ар хийж байна.
Зочин · 2016/05/13
Шорондоо.орох.гэж ирж дээ.
Зочин · 2016/05/13
дахиж хулгай хийхээр ирээ юу бас дахин оффшор данс нээхээр ирж дээ муу хулгайч
Зочин · 2016/05/13
Odoo naadahas shorond hii muu hulga
Зочин · 2016/05/13
elbegdorj noxoin golog jinxene avilgatai temcheed baiga bol odoo yag c.bayar ig bairdag chag yum bishuu.............oorin onogoch delbe osgono..neg modnoos dujilj baiga xulgaich bolxoor chadguil da........elbegdorj gej jinxene dur esgesen ardchilal daranguilal xideg lalar daa.............
Зочин · 2016/05/13
fantastic
Зочин · 2016/05/13
Энэ одоо ингээд явж байхдаа ичдэггүй л юм байхдаа. Монголын мөнгийг тэрбум тэрбумаар нь зөөж оффшор дансан хийчэхээд бас цадаагүй дахиад хэдэн тэрбумыг зөөх гээд ирсэн нь тодорхой л байна. Эсвэл хэдэн төгрөг цацаж МАН-даа санал худалдаж авч өгөх вийдээ.
Болд · 2016/05/13
Энэ одоо ингээд явж байхдаа ичдэггүй л юм байхдаа. Монголын мөнгийг тэрбум тэрбумаар нь зөөж оффшор дансан хийчэхээд бас цадаагүй дахиад хэдэн тэрбумыг зөөх гээд ирсэн нь тодорхой л байна. Эсвэл хэдэн төгрөг цацаж МАН-даа санал худалдаж авч өгөх вийдээ.
Болд · 2016/05/13
Энэ одоо ингээд явж байхдаа ичдэггүй л юм байхдаа. Монголын мөнгийг тэрбум тэрбумаар нь зөөж оффшор дансан хийчэхээд бас цадаагүй дахиад хэдэн тэрбумыг зөөх гээд ирсэн нь тодорхой л байна. Эсвэл хэдэн төгрөг цацаж МАН-даа санал худалдаж авч өгөх вийдээ.
Хуульч · 2016/05/13
7 сарын 1, Оюу Толгой, Н.Энхбаярын сонгууль,Ц.Элбэгдоржын сонгууль, Капла, гээд томоохон маапаантай асуудлуудад нэр нь хутгалдсан хүн юм. Сайн шалгуулах хэрэгтэй .Ингэж байж Баярцогт,Баттулга гээд нөхдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх жишиг болно.
Зочин · 2016/05/13
7 ХАУС БЭЛЭНД ЦОХИЧИХСОН ОФШОР ДАНСАНД МӨНГӨӨ НУУЧИХСАН ТЭР НЬ ОТ ГЭРЭЭНИЙ ӨМНӨ ХОЙНО ШҮҮ ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ЭНД ИРЖ БАЙНА АА АТРЫН 3 БОЛ СҮРЖИГНЭЭД БАЙХ АЖИЛ БИШШҮҮ ДЭЭ ХУВИЙНХАНЫ Л БИЗНЕС ХАРИН ТЭР ДАНСАНД НЬ МОНГОЛ УЛСЫН ХЭДЭН ЖИЛИЙН ТӨСӨВТӨЙ ТЭНЦЭХ МӨНГӨ БАЙХГҮЙ ГЭЖ ХЭН БАТЛАХ ЮМ БЭ ПЕТРОВИСИЙН ОЮУНГЭРЛИЙН БИЗНЕСИЙГ Л ТЭР АТРЫН 3 АЯНААРАА ДЭМЖИЖ АРД ОЛОН ТЭР МӨНГИЙГ НЬ УНУРУУНДАА ҮҮРСЭН ШҮҮ
zochin · 2016/05/13
amjilt hvsie yls turd baih estoi hvn erunhii said baihaa yaj ajillaj baisaniig tvvh gerchilne shv atriin 3 r ayan g ehlvvlj ih ajil hiisen odoo tegehed yaj bn tariagaa ch tarij chadahgvi gadnii haraat bolchihson buun hervvl mongol ylsiig abarch chadah hvn hvmvvsiin yu geh hamaagvi tur ylsaa tubhvvlehed oroltsoh heregtei mongol orniig ardchilaliihan ymar bolgochihood baigaag hvn bvr halaglaj suunashde
шаабар · 2016/05/13
гадны мафийнханд тавьсан өрөө цайруулах нь түүний гол зорилго. Бас Зоригийн аллагад хутгалдсанаа ч мартаагүй байж таарна. Долоон сарын нэгний 5 амь ч түүнээс нэхэгдэх ёстой.
zochin · 2016/05/13
Bayar dargad amjilt hvsie mongoliin turd odoo l heregtei hvn
zochin · 2016/05/13
amjilt hvsie mundag hvn shv ylsuudiin piaar yu geh ni hamaagvi bi tiim ym hiisen gehed itgehgvi olon hvn demnee tarhinii turaaltai ymnuud yu geh ni hamaagvi
Зочин · 2016/05/13
зайл
Зочин · 2016/05/13
энэ одоо хулгай хийсэн мөнгө авчирч баигаа юм баих даа ардын намынхан бүгд оффшор данстай юм биш үү
ХҮСЭЛТ · 2016/05/13
АРДЫН НАМЫНХААН УХААНТАЙ БАЙЖ ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ АВАРЧ ҮЗЭЭРЭЙ ОДОО БИД ТА НАРТ Л ИТГЭЖ БАЙГАА ШҮҮ ТА НАР ИЛГЭЛ ДААХГҮЙ БОЛ ТЭГЭЭД БҮХ ЮМ ДУУСАА ХИЧЭЭГЭЭРЭЙ
бат · 2016/05/13
энэ хүнийг гэр бүлийн байдал ч тэр гадаадад байгаа оффшор ч тэр урьд нь төрд ажиллаж байсан үйлдэл нь ч дахин улс төрд оруулахгүй байж болдоггүй юм уу хуулийх нь шалгах хэрэгтэй шүү дэ
Зочин · 2016/05/13
xuchtei lider ene xunees oor uguidee Mongold
Зочин · 2016/05/13
irsiim bol barij shalga. elbegee guyag odoo harii
irgen · 2016/05/13
ENE HVN BOL EH ORNII DAISAN MUN! BVH ED HURNGIIG NI HURAAJ GYNDAND HII!! SHUDRAGA ESIIG HEN NI YRIJ HEN NI HEREGJVVLHIIG HVLEEJ BAINA!
Зочин · 2016/05/13
Шудрага ёсыг тогтоохын тулд С.Баярыг саатуулан хорьж шалгах нь зүйд нийцнэ. Одоохондоо өөр зүйл яриад байх юм байхгүй.
ЗочинЗочин · 2016/05/13
Архичин хулгайч хороо найруулж ховоо базаж МАНАН-г татуулахаар Элбэгдоржийн даалгавараар иржээ. Мөн хулгайлсан мөнгөө нуун дарагдуулахын тулд сонгуулийн штабыг ахалж ямар ч аргаар хамаагүй ялахын тулд юу ч хийхээс буцахгүй болсон байна. МАНАН-г ялуулахгүй бол энэ хүний нүгэл ил болох гээд шөнө нойргүй хонож байгаа биз.С.Баярыг яллах цаг нь ..бол.болжээ.
зочин · 2016/05/13
Баяр Оюу толгойн гэрээг Монгол улсад ,монголчуудад ашиггүй хийсэний төлөө шоронд суух учиртай,Баярын төгөлдөршил гэж юу байсан юм,
zochin · 2016/05/13
Hunii shunald hyazgaar alga .Bidnii mongonoos ene ovchtei zovlontoi humuust ogch tus bolooch
Баваа · 2016/05/13
Баярт их итгэдэг ноён нуруутай аливаа зүйлд цэгцтэй, бодлоготой улстөрч гэж бодож явсан юмсан. Хоёр охиныхоо нэр дээр оффшир данс нээж татвар төлөхөөс бултаж мөнгө угааж байсан нь тодорхой боллоо үнэн хэзээ нэгэн цагт ялна энэдээ. Одоо ард түмэн итгэх болов уу даа
Уянга · 2016/05/13
С.Баяр өөрийнхөө төлөө биш Улс орноо аврах гэж байгаа гэсэн талаас яагаад харж болдгүйн бээ. Өлбөрч үхэхийн даваанд тулаад байгаа ард түмнээ бодож байна гэж яагаад бичиж болдгүйн бэ. Энэ сонгууль буруу эргэвэл монголчууд ядуугийн ядуу олонтой болох гээд байна хүмүүсээ, ухаар л даа.
zochin · 2016/05/13
eh ornoos mini zailsan deeree ter ameriktai ochood haysandaa amidraad tendee bsan ni deer
Зочин · 2016/05/13
муу хогийн хөсөрий, архичин, хямралыг эхлүүлэгч, алуурчин, офшорчин лаларыг газрын гаваар оруулж тонилгох хүн байхгүй юм байх даа
Эх орон ч · 2016/05/13
Мундаг стратегич, гадаадад их нэр нөлөөтэй. Ийм л хүн бидэнд хэрэгтэй . Амжилт хүсье.
Зочин · 2016/05/13
Jinkhene mafia gardaa
Зочин · 2016/05/13
Баяр даргад баяр хзргэе. Та Монголыг босгож чадна
Зочин · 2016/05/13
БАЯР ДАРГЫН ЭХЛҮҮЛСЭН ЗӨВХӨН АТРЫН 3- ДАХЬ АЯН ГЭХЭД Л УЛС ОРОН ХҮНСНИЙХЭЭ ГУРИЛЫГ ГАДНААС ГУЙХГҮЙ БОЛЖ БИЛЭЭ . ТЭХЭД ОДОО ЯАЖ БАЙГААГ МАНАЙ ИРГЭД МЭДЭЖ БАЙГАА БАЙХДАА
Зочин · 2016/05/13
АМЖИЛТ ХҮСЬЕ СОНГУУЛЬД НАМАА ЯЛУУЛАХ БАЙХАА АРД ТҮМЭН УЛС ОРНОО ЯАЖ УДИРДАЖ БАЙСНЫГ ЭРХ БИШ МЭДЭХТЭЙГЭЭ БАЙГАА
Зочин · 2016/05/13
lalriig bariachee muu gulug
Зочин · 2016/05/13
энэ одоо зайлаа
Зочин · 2016/05/13
ene nuhriig odoo barij shalgah heregtei shd