Англи хэлийг хурдан сурах энгийн аргууд
2016/05/17
1. Өөрийнхөө яриаг дуу хураагуур дээр бичиж аваад сонсох Өөрийнхөө яриаг сонсох нь эхэндээ эвгүй санагдаж болох ч байнга сонсоод ирэхээр дасна. Эхлээд англиар сайн ярьдаг хүмүүсийн яриаг сонсоод, дараа нь өөрийнхөө ярьж байгааг дуу хураагуур дээр бичиж ав. Тэгээд зөрүүтэй зүйл болон алдаж байгаа үгс байвал тэдгээрийг засах гэж оролд. Энэ аргыг хэрэглэхэд SoundCloud аппликешн хамгийн тохиромжтой.
2. Чангаар унших Чангаар унших нь энгийн үед хүнтэй ярилцахаас илүү ихээр хэл ярианы чадварыг нэмэгдүүлдэг байна. Та 5-10 минут өөрийнхөө ярихыг сонсоод яг аль хэсгүүд дээр анхаарах шаардлагатай гэдгээ ойлгох болно. Тэгээд тэр хэсгүүд дээрээ дадлага хийгээд бай.
3. Машин барих эсвэл шүршүүрт орох үедээ англи дуу дуулах Ихэнх Поп Англи дуунуудад ярианы англи хэл ашиглагдаж байдаг. Тиймээс дуу сонсож байхдаа хүмүүсийн харилцан ярианы маш олон үг, хэллэгийг сонсох боломжтой. Хүмүүс үгийг хөгжимтэй хослоход илүү амархан сурдаг. Тиймээс л бид шүлэг сайн санадаггүй ч харин дууны үгийг аяыг нь сонсоод санадаг байна.
4. Англи хэлний дүрмийг цэгцтэй, сайтар тайлбарласан сурах бичигтэй болох Англи хэл сурахад ихэнх хүмүүс англи хэлэнд үйл үг нь 26 цагийн хувиралтай байдаг гэсэн гэх мэт ам дамжсан яриаг сонсоод л дүрмийн ном бариад бие даан сурахаас бэрхшээж өөртөө хаалт тавьж эхэлдэг. Тэгвэл англи хэлийг бие даан сурахад зориулсан дүрмүүдийг нь зургаар илэрхийлж, энгийн ойлгомжтой тайлбарласан сурах бичгүүд байдаг.
5. Богино хэмжээтэй видео, кино үзээд түр зогсоогоод юу ярьсныг давтаж хэлэхийг оролдох Энэ дасгалыг хийхэд Youtube хамгийн тохиромжтой байх болно. Урт бичлэг үзэхээр таны анхаарал сарниж болох учраас богино бичлэг үзээд түүнийгээ эргэж санахыг оролдох нь илүү үр дүнтэй.