Мөрөөдлийнхөө машиныг 21 хоногт угсарчээ
2016/05/18
34 настай автомеханикч мэргэжилтэй Вень Чао хэмээх залуу 21 хоногт өөрийнхөө хүссэн спорт загварын машиныг угсарсан байна. Түүний машин 490 кг жинтэй, 3.4м урт, 1.65м өргөн бөгөөд 145км/ц хүртэл хурдлах хүчин чадалтай ажээ. Тэрээр машинаа угсрахад 1400 ам.доллар зарцуулсан байна.