Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг угтаж Монгол болон Оросын уламжлалт хамтын ажиллагааг улам бэхжүүлэх өргөжүүлэх, сурталчлах зорилгоор Жамъян төв ТББ нь ОХУ-н Буриад Улсын Филармонийн ерөнхий удирдаач, гоцлол хөгжимчин Владимир Сергеевич Ткаченкогийн "Classical Music Concert" тоглолтыг Монгол улсад зохион байгуулж байна. Орчин үеийн сонгодог хөгжмийн гол төлөөлөл, нэрт эрдүү хийлч, удирдаач Владимир Сергеевич Ткаченкогийн урын сангаас толилуулснаар оросын ард түмний болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлийг монголын ард түмэнд танилцуулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм. Тоглолт ирэх 6 дугаар сарын 8-нд 19:00 цагаас УДБЭТ-т болно.

Владимир Ткаченко "Classical Music Concert" тоглолтод тоглолт үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд
Тоглолтын 1-р хэсэгт: Германы хөгжмийн зохиолч Г.Ф.Телеман, Герман – Английн хөгжмийн зохиолч Г.Ф.Гендель, Италийн алдарт хийлч, хөгжмийн зохиолч П.Нардини нарын эрдүү хийлд зориулан бичсэн алдартай концертууд тоглогдоно.
Тоглолтын 2-р хэсэгт: Германы хөгжмийн зохиолч Л.В.Бетховены симфони №5 (до минор). Энэхүү симфони нь Л.В.Бетховены хамгийн алдартай симфони бөгөөд дэлхийн улс орон бүрд байнга тоглогддог бүтээл юм.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Симфони найрал хөгжим
Монгол Улсын Филармонийн хийлч М.Хулантай (Г.Ф.Генделийн "Пассакалия" хэмээх хийл альтны хоршлыг хамтран тоглоно)

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 88004444, 89090707 утаснаас авах боломжтой

www.Urlag.mn