“АЗИЙН МАСТЕРУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ” тэмцээн нээлтээ хийлээ
2013/09/13
Буудлага спортын 12 дахь удаагийн “АЗИЙН МАСТЕРУУДЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн манай эх оронд энэ сарын 12-16 өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын 100 гаруй шилдэг тамирчид өрсөлдөж буй уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”, зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын холбоо”, хамтран зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын Мастеруудын холбоо”, “Батлан хамгаалах туслах нийгэмлэг”, “БХТН-ын Техникийн Спортын Төв” нар ажиллаж байгаа бол Ерөнхий ивээн тэтгэгчээр “Монгол Глобал” ХХК дэмжин ажиллаж байна.
Тэмцээний нээлт өчигдөр БХТН-ын Техникийн Спортын Төвд болсон бөгөөд энэ сарын 16-нийг дуустал үргэлжлэх юм. Тус тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд буудлага спортын үе үеийн шилдэг тамирчид энэхүү тэмцээнд өндөр ач холбогдол өгч зохион байгуулалтанд нь ажиллаж байгаа аж.