"Боловсрол суваг" телевиз "Эндемол Шайн" /Endemol shine/ группийн "Your face sounds familiar" буюу "Яг түүн шиг" шоуг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Оролцогчид нь арван дугаарын турш монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг энэхүү сонирхолтой шоу өдгөө гурван дугаар хийгдсэн нь үзэгчдийн талархалыг хүлээгээд байна.

"Яг түүн шиг" шоунд "Камертон" хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, дуучин Б.Амархүү, Б.Маралжингоо, жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, дуучин Э.Энхзол нар сонгогдон өрсөлдөж буй.

Манай сурвалжлах баг энэхүү шоу болж байгаа Crocus event hall-д очиж эрч хүчтэй, хөдөлмөрч, чадварлаг залуустай халуун дотно яриаг өрнүүлсэн юм.

Г.Ханхүү: "Монгол HD" телевизийн урлагийг нэг шат ахиулсан, бид тэдэнтэй мөр зэрэгцэн алхах хэрэгтэй байна

"Яг түүн шиг" шоуны зорилго хийгээд үйл явцын талаар тус шоуны ерөнхий продьюсер Г.Ханхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Юуны өмнө дэлхийн оддыг дэргэдээсээ харах боломжийг олгосон гайхалтай шоуг зохион байгуулж буй танай телевизэд баяр хүргэмээр байна. Та бүхэн энэ шоуг зохион байгуулсанаар нийгэмд ямар мэссэж өгөхийг зорьсон бэ, өөрөөр хэлбэл шоуны зорилго юу байв?

-Энэ шоу дэлхийн 39 оронд хийгдсэн. Манайх дөч дэх орон нь болсон. Одоо нэмэгдсэн байх. Сүүлийн үеийн мэдээллийг аваагүй байна. Бид өмнө нь "Эндемол Шайн" группээс "50 саяын уналт" нэвтрүүлгийг авч байсан. "Яг түүн шиг" шоуг яагаад хийсэн бэ гэдгийг ярихын өмнө нэг зүйлийг хэлмээр байна. Монгол HD телевиз "Авьяаслаг монголчууд" шоуг зохион байгуулсанаар телевизийн урлагийг нэг шат ахиулсан гэж бид харж байгаа. Хэдийгээр нэг салбарт ажиллаж байгаа өрсөлдөгч хэдий ч тэдэнд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу. Энэ шоуг хийж буй шалтгаан нь нэгдүгээрт, бид тэдэнтэй мөр зэрэгцэн алхах хэрэгтэй байна.

Уг нь шоуг намар хийхээр тооцоолж байсан боловч, сонгуулийн үеэр үзэгчдэд үзэх юм бага байх болов уу гэх мэт хүчин зүйлүүдийг харгалзаад эрт гаргасан. Боловсрол суваг телевизийн хувьд сонгуулиас ангид, өөр чиглэлийн контенттэй учраас бид үзэгчиддээ зориулсан энтертаймент нэвтрүүлэг хийх зорилго тавьсан.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их стресстэй мэдээ, мэдээлэл и гарч байна. Боловсрол суваг телевиз өөрөө мэдээ байхгүй, танин мэдэхүйн болоод соён гэгээрүүлэх нэвтрүүлгүүдийг хүргэдэг.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу