С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол З.Энхболдыг АН-ын даргаас огцруулна гэж шантаажилжээ
2016/05/31
УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг АН, МАН, МАХН, "Тусгаар Тогтнол, Эв нэгдэл" эвсэл, "Эх орончдын Нэгдсэн эвсэл" зэрэг улс төрийн нам, эвслүүд албан ёсоор тодруулаад байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид дунд дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүдочин Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Баянмөнх аваргын охин зэрэг олон хачирхалтай хүн байгаагаас гадна УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт намаасаа мандат авсан нь олны гайхлыг төрүүлсэн билээ. Учир нь АН-ын дарга З.Энхболд удаа дараа телевизид өгсөн ярилцлагадаа АН оффшор данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй. УИХ-д нэр дэвших гэж байгаа хүмүүс оффшор бүсээс хол байх хэрэгтэй. АН зарчим барьж, тэднийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй, МАН яахыг мэдэхгүй. АН л лав С.Баярцогтыг УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж байсан юм. Харамсалтай нь Баасан гараг буюу 5 сарын 27-ы орой АН-ын ҮЗХ-ы шийдвэр гарч, С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон.
Энэ шийдвэрийг АН-ын дарга З.Энхболд "С.Баярцогтын асуудал дэлгэгдээд 3 жил орчим болж, удсан тул УИХ-д нэр дэвшүүлэхээр боллоо" гэж тайлбарласан билээ. Гэсэн ч хөшигний ард өөр үйл явдал өрнөжээ. АН-ын ҮЗХ-ы хурлын өмнө Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахыг дэмжиж санал өгсөн болон хуралд оролцоогүй УИХ-ын гишүүдийг АН-аас хөөх ёстой гэсэн дүгнэлтийг тус намын Хяналтын Хороо гаргасан байна.
Уг хороо нь Н.Алтанхуягийн мэдэлд байдаг аж. Мэдээж Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахыг дэмжиж санал өгсөн болон хуралд оролцоогүй УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь АН-ын дарга З.Энхболдын талынхан тул уг асуудлыг шийдэх бололцоогүй. Тэгвэл "Алтангадас" фракцийнхан АН-ын Хяналтын хорооны тавьсан асуудлыг шийдэхгүй бол таныг огцруулах асуудлыг ҮЗХ-оор хэлэлцүүлнэ гэж шахжээ. Буулт хийхээс өөр аргагүй болсон З.Энхболд хариуд нь С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх байр сууринаасаа ухарчээ.
Ийнхүү манай нам оффшор данстангуудыг нэр дэвшүүлээгүй, харин МАН-ынхан дүүрэн оффшор данстай улс төрчдийг УИХ-д өрсөлдүүлж байна гэж давшихаар бэлтгэж байсан АН-ын пиар төлөвлөгөө ч нуран унажээ.
П.Мандах
sonin.mn
Зочин · 2016/05/31
СЭЛЭНГЭЧҮҮД ЯЛАНГУЯА ЦАГААННУУРЫН АРД ТҮМЭН МИНЬ БАЯРЦОГТ . ЖАРГАЛСАЙХАН МЭТИЙН ХУЛГАЙЧ НАРЫГ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ . ТА НАР УХААНТАЙ . ОДОО ЦАГ НЬ БОЛСОН .
Зочин · 2016/05/31
өөрхий дээ УИХ-д гарахгүй шоронд орно гэхдээ ардын хувьсгарын өлгий манай сэлэнгэчүүд сонгохгүй бацо баяртай
Зочин · 2016/05/31
Энэ дэвшиг ард олон гаргахгуй л байх хэрэгтэй унэнг хэлэхэд баярцогтоо одоо цад аливаа юм хирээс хэтэрвэл аюултай ходоод чинь хаг усрэх болно шуу
Зочин · 2016/05/31
BAYARTSOGT BOL MUNDAG ULS TURCHUUS GADNA TER HUVI HUNIIHEE HUVIDCH UNEHEER HOVORHON HUN. ENE GUTGEJ DOROMJLOOD BGAA HUMUUS TERNII TALAAR SOCIAL ERTUNTSUUR ALBAAR MUNGU UGCH TARAALGAAD BGAA MEDEENEES UURUUR TER HUNII TALAAR YUCH MEDEHGUI SHUU DEE. YAGAAD UGRELJ TERNII TALAAR SURUG MEDEELEL TSATTSAGDAAD BN VE? UNEHEER MONGOL ULSIIN ERH ASHGIIN TULUU YAVDAG UCHRAAS USHIRHUJ TERNIIG ARD TUMEND MUUGAAR HARAGDUULJ ZAILUULAH GESEN BUSARMAG YAVUULGA. BAYARTSOGT HERVEE NER TSEVER BAIVAL TERNII UMNU GISHGEH ULS TURCH MONGOLD HOVORHON. TIIMEES L MEDSEER BAIJ TERNIIG GUTGEN DOROMJILSOOR BN. GEHDE BUH HUN IIM BUZAR GUTGELEGEND CHIN ITGEDEG ERGUU BISH SHUU.
монгол · 2016/05/31
Оффшор хулгайч хятад Баярцогтыгоо сэлэнгийн эрлийзүүд сонгосноор монголын ард түмэн л зовнодоо. Зи болон АН-ын нэр хүнд навс унаж, С.Баяр Элбэгдоржтойгоо хор найруулж МАНАН гаа байгуулж дахин 4 жил дарангуйлах боллоо