Хажуугаасаа салгах дургүй байгаа нь ямар учиртай вэ?
2013/09/16
Гадаадад удаан амьдарч, гадаад хүнтэй сууснаас ч тэр юм уу нов ногоон нүдтэй Монгол ламын тухай ном бичиж, уг ном нь өнөөг хүртэл бараг арваад жил хамгийн эрэлттэй номоор шалгарсаар байгаа нэгэн мундаг зохиолч эмэгтэй АН-д бий.
Тэр бол Ц.Оюунгэрэл юм. Тэрбээр сайн зохиолчоос гадна АН-ын нүүрийг тахалдаг эмэгтэйчүүдийн нэг. Тийм ч учраас АН-ынхан УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан даруй түүнийг Соёл спорт аялал жуулчлалын яамны сайдын сэнтийд залж байлаа. Ц.Оюунгэрэл ч энэ яамыг шинэ сэтгэлгээгээр удирдаж, эрч хүчтэй ажиллана гэдгээ харуулж, сонгуулийн дараа болсон ялалтын шоун дээр хурсан олны өмнө хошин шогийн жүжигчин Аглуутай “манго” татаж байсан билээ. Гэвч сайдынхаа ажлыг “манго” татсан шигээ тийм ч сайн хийхгүй байгаа талаар салбарынхан нь ил цагаан ярьж байгаа юм. Дан ганц “Тарбазовр Батаар”-ын асуудлыг л хөөцөлдөөд яваа болохоос биш спорт, соёл, аялал жуулчлалын асуудалд тэгтлээ их анхаарал тавьдаггүй, ажлын туршлагагүй мэргэжлийн бус хүмүүст эдгээр салбаруудыг хариуцуулж өгсөн гэх мэтээр янз бүрийн яриа хөөрөө ч их гарч байгаа. Тэгвэл сүүлийн үед мөнгө төгрөгтэй холбоотой хэл ам ч гарч эхэлжээ. Ц.Оюунгэрэл сайд болмогцоо Соёлын газрын даргаар европжуу царайтай жүжигчин Н.Оргилыг томилж байсан бөгөөд нөгөөх нь мөнгө иддэг гэх ярианд эрчимтэй өртөж эхэлсэн байна. Түүний хэрхэн яаж мөнгө завшиж замруулж байгааг илчилсэн ярианууд ар араасаа цуварсаар байгаагийн заримыг энд сонирхуулъя. Н.Оргил Соёлын яамнаас тэрбум 500 сая төгрөг гаргуулж, аваад түүнийхээ 470 саяар “National Geographic Mongolia” гэдэг нэртэй сэтгүүл гаргажээ. Н.Оргилын найз эрхлэн гаргасан энэ сэтгүүл нь англи хэл дээр хэвлэгдэж, дэлхий дахинаа тарсан бол сайхан хэрэг болох байв. Даанч тэгсэнгүй. Энэ сэтгүүл Монгол хэл дээр гарчээ. Англи нэртэй Монгол сэтгүүлийг монголчууддаа зориулан гаргахын тулд 470 сая төгрөг зарцуулсан энэ явдлыг хөндлөнгөөс ажигласан хүмүүс мэдээж дуугүй суусангүй. Найз нөхөдтэйгээ нийлж идлээ уулаа гэх мэтийн яриа шууд л гарч ирсэн байна.
Энэ яриа ид гарч байх үед Н.Оргил ахиад л бас баахан мөнгөний асуудал дэгдээж орхисон байна. Хэд хоногийн өмнө “Улаанбаатарын кино өдрүүд” наадам болсон агаад Н.Оргил энэ наадамд зориулан ССАЖЯ-наас 250 сая төгрөг зарцуулна гэж гаргуулж авсан боловч огт зарцуулаагүй юм байх. Энийг нь бас л хүмүүс олоод мэдчихсэн. “Хотын захиргааныхныг ятгаж, гуйж байгаад үнэгүй зохион байгуулсан. Гадаадаас ирэх зочдод зориулах гэж мөнгө авсан хэдий ч тэдэнд “манай улс ядуу учраас та бүхэн өөрсдөө зардлаа даана уу” гэж мэдэгдэн мөнгө завшсан” хэмээн хэл амаа билүүдэж эхэлсэн байна. Энэний хажуугаар Зол Катя хэмээх хүүхний АНУ-ын Нью Йорк хотод болсон загварын шоуны мөнгийг ч бас гулруулчихсан гэх шивэр авир яриа байна. Н.Оргил энэ загварын шоунд зориулж мөнгө гаргуулсан гэж байсан ч нөгөөх нь “Оргил ах л тэр мөнгөний учрыг мэдэх байх. Надад лав нэг зоос өгөөгүй” хэмээн ярьж яваа юмсанж. Иймэрхүү хэл ам ССАЖЯ дотуур ёстой өрөөнөөс өрөө дамжин гэрлийн хурдаар тарж, амтай болгон ярьж байгаа ч хамгийн сонирхолтой нь сайд Ж.Оюунгэрэл чихгүй юм шиг л инээд алдан алхаж яваа юмсанж.
Тиймээс яамны ажилчид “Манай сайд яахаараа дандаа Н.Оргилыг хаацайлдаг юм бол. Н.Оргилыг Соёлын газрын дарга болоод байхад нь Ц.Төмөрбаатар тэргүүтэй жүжигчид түлхэж унагах гэж өчнөөн зүтгэсэн. Сайдыг хүртэл шахаж байсан. Тэгэхэд тэр Н.Оргилыг хамгаалаад л үлдсэн. Харин одоо өчнөөн зуун сая төгрөгийн асуудал яригдаж байхад хамгаалаад л явж байна. Энэ хоёрт ямар учир байна. Сайд гадаад нөхөртэй болохоор гадаад төрхтэй хүмүүст сайнаар ханддаг юм уу? Ер нь л их сонин хоёр доо” гэх мэтээр шаагилдаж байгаа юмсанж.
Эх сурвалж: Ноцтой мэдээ
Зочин · 2013/09/18
ih hurlin gishuun asan naran gerel e****in huu orgil mun l bnshde.uneheer ingej mungu tugrugni asuudald orootsoldood bga bol muu l bna.er n tegeed iim ajil hiij chadah hun munuu bishuu.hen negni durtai hun l neg umni tolgoid garaad durara suuj bdg bolj.iim bhd uls oron yaj hugjihuvdee.ene huuhnig chin gaigui yum bh gej bodoj bsan chin ***lihgui gar yum ble dee.zuger l hiih estoi yuma hiiged ter nomoo ch bichdeg yumu yadag ch yumm tgeed suuj baihda taarna.nuhurtu hooli n hiiged..heregtei hereggui yumnuud erh medel alban tu****l avaad suuchihaara ingeed gai udaad ***vruud...
Зочин · 2013/09/18
Зураг нь мөнөөс мөн! Жүжигчин Оргил Махаан гэж энэ ш дээ.
anguuch · 2013/09/18
hudlaa ***iin chanartai ym bichihee boli deerees n bichih gej bgaa hvniihee zurgiig ch zow olod ch tawichij chadahgvi bj bolimoor ymaa aliwaa zviliig bichihed zaawal barimt notolgoo heregtei bdag ym shdee terniigee meddeg vv setgvvlch guai jaahan es zvitei ajillana shvv!!!
Зочин · 2013/09/17
тэр сэтгүүлийн орчуулагч, ажилтнуудын цалин хэд байдгийг мэдэх хүн байна уу?
ээээ · 2013/09/17
зургийг н андуураад хэвлэцэн нөхдүүд зөв юм бичсэн л байдаг байгаа даа, ичээд зургийг н ядаж соличооч
Зочин · 2013/09/17
Мэдээлэлээ баримт нотолгоотой бич, ************* хөөцөлдсөн авгай шиг л юм бичих юм.
Зочин · 2013/09/17
zuv l baih heregtei mongoliin hursruu jaahan buuj amidarch ajilmaar yum zarimdaa ch ene yam yag yu hiideg yam yum geh asuult ih baidag shuu!!!
Зочин · 2013/09/17
Oegiliin zurgiig dandaa anduurch hevleh yum daa... ene hun chin bicheed bgaa Orgil chin bish shdeee