2013 оны 7-р сарын 25-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвийн урд талын шинэ зам дээр  ЗЦГ-ын албан хаагчид урсгал сөрж явахдаа бусдын биед гэмтэл учруулсан хэрэг гарсан байна. Явган зорчигчид зориулсан гарц, гарам огт байхгүй энэ зам явган зорчигчийн хувьд эр зоригийн зам гэж хэлж болно. Харин хэрэг гарсан өдөр  ЗЦГ-ын албан хаагчид болох дэд ахлагч н.Б, ахлах ахлагч н.Б нар  Төв аймгийн наaдмын хамгаалалтад гарахаар яаран явж байсан ажээ. Улмаар урсгал сөрөхдөө  иргэн Б.Нямдаваагийн биед гэмтэл учруулсан байна.  Хэрэг гарсны дараагаар  энэхүү хэргийг эрчүүд шиг зохицон өнгөрөх санал тавьсан байгаа юм.  Үүнийг нь иргэн Б.Нямдаваа хүлээн зөвшөөрч , цагдаа нарын хамт явж эмнэлэгийн тусламж авсан байна.   Ингэж  явахдаа тэдгээр цагдаа нар хэргийг нуун дарагдуулахыг хүссэн бөгөөд  ахуй амьдралаа хэлж,  эмчилгээний зардлыг нь өгч, хичээлд нь хүргэж өгнө хэмээн тохирчээ.  Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг үг харин энэ тохиолдолд  харин  биелэлээ олоогүй байна.  Өөрөөр хэлбэл  иргэн Б.Нямдавааг дайрах үед жолоо барьж явсан цагдаа бус харин уг хэргийн гэрч цагдаа нь хохирогчийг гэр бүлийн хүний хамт гурван удаа эргэн ирж, таяг, эм тариаг нь дөхүүлж өгсөн байна. Харин хэрэг гарах үед нь жолоо барьж байсан цагдаа дэд ахлагч н.Б холбоо барих нь битгий хэл утсаа салгаад алга болжээ.

Өнөөдөр иргэн Б.Нямдаваагийн биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд хөл нь жаахан гишгээд явахаар хавагнаж, улайгаад зовиуртай байгаа тул хичээлдээ явахад бэрхшээлтэй байгаа ажээ.  Үүгээр ч зогсохгүй хөлөндөө гэмтэл авсны улмаас урлагийн сургуульд сурдаг учир мэргэжлийн хичээлдээ суух боломжгүй болсон байх юм.  Харин түүнийг дайрсан цагдаа сураггүй байж байгаад 3 хоногийн өмнө ээж нь түүнтэй анх удаа  утсаар холбогдсон ажээ. Тиймээс энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг  иргэн Б.Нямдаваа хуулийн байгууллагад хандан өргөдөл өгсөн байна.   

 Тиймээс энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг  иргэн Б.Нямдаваа хуулийн байгууллагад хандан өргөдөл өгсөн байна.   Өргөдөл өгөөд 14 хонож байгаа бөгөөд  хуулиараа бол хэрэг мөрдөх хугацаа нь 28 хоног  ажээ.  Өөрөөр хэлбэл хууль, хяналтын байгууллагын ажилчидтай холбоотой хэргийг Прокурорын дэргэдэх  мөрдөн байцаах газарт шалгадаг байна.

Харин  энэ хэргийн талаар ЗЦГ-аас тодруулахад тийм хэрэг гараагүй дээ.  Гарсан бол бид мэдэж байх учиртай.  Манай байцаагчид биш байхаа, хөдөлгөөнт эргүүлийнх байх хэмээн тайлбарласан юм.  Улмаар байцаагчдын утасны дугаарыг хэлэхэд манайхан биш гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл ЗЦГ-ын албан хаагч болох н. Б нь энэхүү хэргийг  нуун дарагдуулсан бололтой юм.  Мэргэжлийн ёс зүй хаана байнаа?  Эсвэл ЗЦГ-ын зарим албан хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа болгоомжгүй ханддаг юм уу? Хариуцлагагүй хандсан  өөр нэг жишээ нь өчигдөр  өглөө Дарь-Эхийн зам дээр гарсан  авто тээврийн томоохон осол. Тодруулбал, замын цагдаа н.Түмэнжаргал, н.Батдэлгэр нар 1410 дугаар бүхий “Сүзүки” маркийн машинаар хоёр хүн дайрч нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь хүнд бэртсэн. Энэ хэргийн талаар  бас л мэдээлэл өгөхгүй байгаа.

Хэдийгээр  зам тээврийн осол цөөнгүй гардаг ч  Замын цагдаа хүн ийм хэрэг гаргах ёстой юу? Хэргийг нуун дарагдуулах нь ёс зүйд нийцэх үү гэдгийг бодох л асуудал шүү...

Бид энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар эргэн мэдээллэх болно.

А.Баярмаа