“Хараагүй хүмүүст ч байгалийн нар хэрэгтэй”
2016/06/10
Б.ЗАЯА
Хараагүй хүмүүст нартай, наргүй ч ялгаагүй гэж та бодож байна уу. Үгүй дээ. Тэд ч бас хүн. Монгол Улсын иргэд учир Үндсэн хуулиар олгосон бүх эрхээ эдэлнэ. Харин ч илүүг эдлэх эрхтэй хүмүүс, тэд юм. Монгол Улс хараагүй төдийгүй нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ анхаарал тавьж чаддаггүй, зөв бодлого хэрэгжүүлж тэднийгээ нийгэмшүүлэх асуудал олон жил яригдаж ирсэн. Ийм үед харааны бэрхшээлтэй хүмүүс орон байртай болох таатай мэдээг өнгөрсөн онд цацаж, улсын төсвөөс дөрвөн тэрбум төгрөгөөр 90 айлын орон сууц барихаар болсон юм. Ийнхүү цөөхөн нь ч гэсэн орох оромжтой болох боломжтой байрны суурийг тавих үеэс өөр нэгэн асуудал дэгджээ.
90 айлын орон сууцыг Монголын хараагүйчүүдийн холбооны дэргэдэх хараагүйчүүдийн байрны зүүн талд барихаар суурийг нь тавьжээ. Хараагүйчүүдийн гэгддэг 48 дугаар байр шинэ байр хоёрын хоорондох зай, талбай маш ойрхон байгаагаас байгалийн нар, салхи үзэх боломжгүй боллоо хэмээн оршин суугчид нь эсэргүүцэх болжээ.
Хараагүй иргэдийн 90 айлын орон сууцыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас захиалж “Хар-Үжин” компани гүйцэтгэж байна. Өнгөрсөн жил барилгын ажил эхэлсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох аж. Өчигдөр тус барилга дээр очиход барилгын ажил хоёрдугаар давхар хүртлээ үргэлжилж байв. Дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай барилга гэнэ.
48 дугаар байрны оршин суугч Д.Отгонбаяр “Манай байр Монголын хараагүйчүүдийн үйлдвэрийн ажилчдын байр нэртэй 1986 онд ашиглалтад орсон. Өдгөө 30 жилийн насыг үдэж байна. Энэ байранд хараагүйчүүдийн үйлдвэрийн ажилчид амьдарч байсан. Одоо ч амьдарч байгаа. 48 айлын орон сууц гэж баригдсан ч одоо 60 гаруй айл амьдардаг. Тэдний тэн хагас буюу 40 гаруй айл нь зүүн тийшээ буюу наран талдаа цонхтой. Тэдний дунд харааны бэрхшээлтэй хүн айл өрх олон байгаа. Гэтэл яг тэр хэсэгт маш ойрхон зайтай Баянголын Засаг даргын Тамгын газрын захиалгаар орон сууцны барилгын ажил эхэлсэн. Үүнээс болж маш олон сөрөг үр дагавар оршин суугчдад гарч байна. Зүүн тал руу цонхтой 40 айл нар салхи үзэхгүйгээс гадна байраа худалдаалах, зах зээлийн эргэлтэд оруулах ямар ч боломжгүй боллоо. Хараагүй иргэд ч гэсэн байгалийн нар, салхи үзэх эрхтэй. Оршин суугчид эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэсэн ч тэднийг дарамталж байна. Хараагүйчүүдийн үйлдвэрт байрны иргэдийн 60-70 хувь нь ажилладаг. Тэд байгалийн нар, салхи үзэх боломжгүй гэдгээ илэрхийлж эсэргүүцэж гарын үсэг зурснаас болж ажилгүй болох эрсдэлтэй болоод байна. Ийм шийдвэрийг цуцлах ёстой. Э.Бат-Үүл дарга үүнийг анхааралдаа авч цуцалж өгөхийг хүсч байна” гэв.
Мөн зүүн талдаа цонхтой оршин суугч Б.Алтанцэцэг “Манайх нялх хүүхэдтэй. Энэ хоёр барилгын хоорондох зай талбайн стандарт алдагдсанаас цонхон дээр барилгын ажил хийж байна. Үүнээс болж нялх хүүхэд унтаж амрах ямар ч боломжгүй маш хүнд байна. Манайд үдийн 12:00 цаг өнгөртөл нарны гэрэл тусдаг байсан. Одоо бол байгалийн нар, салхи ч үзэх боломжгүй болох нь” гэлээ.
Нар, салхи үзэх боломжгүй боллоо хэмээн бухимдсан иргэд 90 айлын хувь заяаг шийдэхийн тулд 40 айлыг хохироох ямар шаардлага байна аа гэцгээж байв. Тэдний дунд харааны бэрхшээлтэй айл өрх тал хувь нь байгааг ч тэд хэлж байлаа. Үнэндээ хараагүй хүн ч нар үзэх эрхтэй. Тэд зөвхөн нар, салхи үзэх боломжгүй болоод зогсохгүй хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайгаа булаалгасан гэж байв. 90 айлын орон сууцны барилгын суурин дээр хүүхдийн тоглоомын талбай байжээ. Тэд одоо бол хүүхдүүд нь тоглох газаргүй боллоо хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм. “Нийслэлд санхүүжилтгүйгээс болж хөрөнгө нь царцсан өчнөөн барилга байгаа. Тэдгээрийг санхүүжүүлээд хараагүй иргэдийг оруулбал харин ч хөрөнгө мөнгө бага тусна” гэх нэгэн ч байв.
Дөрвөн давхар барилгын дэргэд есөн давхар барилга барьчихвал яалт ч үгүй нар, салхи хаахаар байгаа зургаас харагдаж байна. Нэг ч болов хараагүй иргэн орон сууцтай болох таатай хэрэг. Гагцхүү өөр нэгэн хараагүй иргэний эрхийг зөрчиж байгалийн нар, салхи үзэх боломжийг хааж байгаад бодох л асуудал. Зөвхөн хараагүй ч бай энгийн олон иргэн тус байранд амьдардаг. Тэд л энэ асуудлыг хөндөж холбогдох байгууллагуудаар явж гомдол хүсэлтээ гаргаж байгаа аж.
Хараагүй иргэдийн 90 айлын орон сууц барих тухай анх Хараагүй иргэдийн ажилладаг үйлдвэрийнхэн хөөцөлдөж эхэлжээ. Нэг үгээр тэд энэ байрны захиалагч гэсэн үг. 48 дугаар байрны оршин суугчдын гомдолд ямар байр суурьтай байгааг тодруулахаар үйлдвэрийн захирал Болдсайхантай холбогдсон юм. Тэрээр “Энэ байрыг бариулахаар 2008 оноос хойш хөөцөлдөж эхэлсэн. Хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй байсаар 2015 он хүрсэн. Өнгөрсөн онд улсын төсвөөс хөрөнгө оруулалт нь шийдэгдэж барилгын ажил эхэлсэн. Барилгын зөвшөөрөл, зураг бүх зүйл ном журмын дагуу явагдсан. Зай талбайг нь ч мэргэжлийн байгууллагууд хийсэн. 48 дугаар байранд одоогоор 50 гаруй айл амьдардаг. Тэдний 38 нь ажилтны орон сууц барихыг дэмжсэн. Харин 15 нь эсэргүүцсэн. Тэгээд ч энэ байтугай зай талбай байхгүй орон сууцны барилга хот даяар олон бий. Тэднийг нураавал би нураахад бэлэн байна. Яахаараа бизнесийн, ашиг олох зорилготой хүмүүст хууль үйлчилдэггүй, хараагүй хэдэн хүнд үйлчилдэг юм. Ямартаа ч би энэ барилгыг заавал бариулна. Тус байранд харааны бэрхшээлтэй хүмүүс амьдарна” гэлээ.
Зочин · 2016/06/11
М.Энхболд, газрын албаны Сандуй хоёр хотын хамаг газрыг зарж дуусгасан даа. Гишгэх ч газаргүй болохыг хҮсэж байгаа болт эх орондоо харийн хүн мэт амьдрахыг хүсэж байгаа бол та нар МАН-ын идэмхий гахайнуудаа сонгоорой.
Зочин · 2016/06/10
бат үүл гарч зөндөө ажил хийжээ амжилт хүсье
Зочин · 2016/06/10
Bi batvvliig demejij baina
Зочин · 2016/06/10
БАТ-ҮҮЛ ХИЙСЭН АЖИЛТАЙ ГЭДГИЙГ КОНДУКТОРГҮЙ КАРТТАЙ АВТОБУСНААС ХАРАХАД БОЛНО. ХУУЧИН ЦАГТ АВТОБУСНЫ 2 ХААЛГААР ЗЭРЭГ ДАЙРЧ ОРОХ ГАРАХДАА МӨРГӨЛДӨЖ ЗАВААРДАГ БАЙСАН...УЙДСАН ГАЖ ДОНТОНГУУД КОНДУКТОРГҮЙ АВТОБУСАНД БУХИМДДАГ ЮМ ГЭСЭЭН
Зочин · 2016/06/10
denjiin tsetserlegee goe bolgoson bna er ni ger horoolliinhon iim gazruud bariad oguul deer
Зочин · 2016/06/10
hiij buteej bga hund talarhah yostoi bhad ataarhaad muulaad bj bolohgui
Зочин · 2016/06/10
сүүлд хийгдсэн зам засварууд, уулзварууд, тэмдэглэгээ их сайн болсон байна лээ. Хотод их зүйл хийгээд л байгаа шд Үүлэн үст
Зочин · 2016/06/10
Зочин · 2016/06/10
Атаархагчид юу гэж ч яриж магадгүй тэр бүгдийг битий тоогоорой ажлын амжилт хүсье
Зочин · 2016/06/10
Heden jiliin umnuhiig bodwol hotiin gudamjnii gereltuuleg saijraad bgaa. Jishe n Yarmag gehed l ger horoolol geheergui shan tsewerhen bolson, tsetserlegtei bolson bnle. Shunu n gereltulegtei boltson bolhor aih ayulgui shan ym bilee. Bat-Uul bidnii tuluu ym hj bn tiimes bi l huwidaa Uul dargiig demjine gj bodoj bga.
Зочин · 2016/06/10
yarmag hawiar oroi udesh ywahad bol odor shig l gereltuuleg tawisan bsn mudag gehees oor ug alga da
Зочин · 2016/06/10
Бат-Yүл бол Улаанбаатарын унаган хvvхэд болохоороо ч тэр үү хотдоо арай л өөриймсөг хандаад байгаа юмаа. ТӨрсӨн нутгийнхаа хөгжилд vнэхээр их хөлс, хүч, зүрх зориг гаргасаан. Цаашид хотдоо илүү ихийг хийгээрэй!
Зочин · 2016/06/10
Gazar umchilj awah gj gazriin albanii uudiig olon honog sahidag bsn hund surtal odoo ugui bolj, asuudal neelttei bolson. Amidral iluu hyabar bolj turiin uilchilgeeg irgeded ula oir duhum neelttei bolgoj bga n talarhuushtai.
Зочин · 2016/06/10
Hiih yostoi zuilee hj uurgee uhamsarlaj ajildag hotiin darga ta mundag shuu
Зочин · 2016/06/10
Бат-Үүл хотын даргаар гарснаас хойш замыг чанартай засдаг болсон байна лээ. Өмнө зам тавьж байна гээд л чанаргүй юм хийчихээд хэдэн сар болоод л ахиад л тэр замаа засна гээд ард иргэдийг ажил, сургуульд нь хоцруулаад үнэхээр төвөгтэй байсан. МАН-ынхан мөнгө идлээ идлээ гэхэд арай дэндүү тэгэж идэж болохгүй.
Зочин · 2016/06/10
omnoh hotiin darga nar estoi suraggui humuus bsndaa bgaa ch ymuu guu ch ymuu
Зочин · 2016/06/10
УУЛЗВАР ТӨДИЙГҮЙ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ САЙН ХАШАА ГЭЭД ӨМНӨХ ЗАСАГТ БАЙСАН НӨХДҮҮДИЙН ХИЙХ НЬ БИТГИЙ ХЭЛ СЭТГЭЖ Ч БАЙГААГҮЙ ОЛОН САЙН САЙХАН АЖЛИЙГ ХИЙСЭН ХИЙЖ БАЙГАА ХИЙСЭЭР Ч БАЙХ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙГАА
Зочин · 2016/06/10
МАН тӨр барих хугацаандаа нүдэнд үзэгдэж гарт баригдах юу ч хийгээгүй шд. ӨмнӨх хотын дарга нар ч ажлаа Бат-Үүл гуай шиг сайн хийж байсныг нь санахгүй л байна. Нэр усыг нь, зүс царайг нь хэн ч танихгүй биз хаха.
Зочин · 2016/06/10
Бат- Үүл хэний ч хийж байгаагүй бүтээн байгуулалтыг хийж хотод тулгамдсан асуудлуудыг шийдсэн. Энэ нь МАН-ын хувьд Бат-ҮҮлийг үзэн ядах хангалттай шалтгаан. МАН-ынхан өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэж боддог. МАН-ын үед хотод дэвшиж дээшилж байсан нэг ч юм байгаагүй. Харин Үүл дарга бол иргэдийн төлөө ажилладаг.
Зочин · 2016/06/10
Ороо бусгаа байсан хотыг Өнгөрсөн 4 жилд хотыг сайхан цэвэрхэн, хотын амьдралыг цэгцтэй болгож өглөө. Үүл дарга та нарын амьдарч байгаа орчинг сайжруулаад өгч байхад дургүй чинь хүрээд байгаа бол өөр газар амьрах сонголт байгаа шүү
Зочин · 2016/06/10
МАН-ынхан зам барьж байна гэж халтуурддаг байсан. Тэр нь тэгээд эмтрээд хагараад ирэхээр дахиад л засна гээд төсвийн мөнгө зарлагадаад, ард иргэдийг шулдаг байсан. Харин одоо бол замыг чанартай засдаг болсон бн лээ.
Зочин · 2016/06/10
МАН-ынхан оффшорчин, газрын наймаачдаар дүүрсэн, улсын мөнгийг идээд сурчихсан. Одоо тэдэнд дахин боломж олгож болохгүй. 12 онд ардчилсан намд төрд гарснаар МАН-ын 22 жил бүтээж чадаагҮй их ажлыг хийсэн байна.
Зочин · 2016/06/10
Залуу хүний хувьд тамхины хууль, мӨн баарыг үүрийн 4 цаг хүртэл ажиллуулдаг болсон нь их таалагдаж байгаа. Нийтийн эрх ашгийг хүндэлсэн ажил болсон. Залуучууд бид хааяа стрессээ тайлах гэж баар ордог. Өмнө нь цагаар хорьдог байсан бол одоо ханатлаа бүжиглэх боломжтой болсон.
Зочин · 2016/06/10
Ажлын амжилт хүсэе ... Таныг дарга болсноос хойш үнэхээр л өөр болж байгаа шүү ...
Зочин · 2016/06/10
МАН бол бүтэхгүй ээ. Хийж гийгүүЛсэн ч юмгҮй, хэдэн төгрөгөөр ард иргэдийг хуураа биз дээ. Харин Үүл баатар бол сүүлийн 4 жилд маш их бүтээн байгуулалтыг хийж, хотыг улсын нийслэл шиг болгож өглөө. Баярлалаа.
Зочин · 2016/06/10
нийтийн тээвэр өвөл нь хөлдөөгч зун нь пейж юм шиг л байдаг байсан харин одоо бол өвөлдөө их дулаахан бас зундаа сэлүүхэн явдаг болсон байна лээ шүү нийтийн тээврээрээ л зорчдог байя
Зочин · 2016/06/10
Bat-Uul buhniig beldej ehluulsen id dundaa yawaa tiimees uuruur ni duusguulah heregtei
Зочин · 2016/06/10
Ger horoolliin dahin tuluwlultiin ajliig demjij bga. Tsaashid urgeljluled olon ailiig hamrulbal utaa bagasch, hursnii bohirdol bagasna. Eruul ochin nuhtsuld usuh, amidrah erh jinhene utgaaraa hangagdana. MAH-iinhan bol utaanii asuudliig yriad l bsn ynz buriin tusul hutulbur gd heregjuled l bsn ur dund hursen ch ymgui l bsn shd.
Зочин · 2016/06/10
Bat Uulee chi shuu
Зочин · 2016/06/10
Бат-Үүлийг муулаад байгаа хүмүүс нэг бол ардын намынх нэг бол хотод амьдардаггүй хүмүүс байж таараа.
Зочин · 2016/06/10
Hiine gej amlasan ajluudaa ihenhiin hiilee de amlaltandaa hurch chaddag l yum bna
Зочин · 2016/06/10
Gereltuuleg tavisan n bolsiin gemt hereg bagasaad saihan bolson shuu dee
Зочин · 2016/06/10
4 жилийн хугацаанд бишгүй л олон ажил хийжээ. Гэр хорооллын айлууд байранд орж, хашаатай хоосон газраа хҮртэл 2 өрөө байр болгосон хүмүүс ч байна. Би ч бас байртай болмоор л байна.
Зочин · 2016/06/10
hiij bgaa zuilee urgeljluuleerei uharch bolohgui shuu batwlee
Зочин · 2016/06/10
ер нь гацхан зам гэлтгүй Бат-Үүлийн хоттой холбоотой хийж байгаа бүх ажлууд нь өмнөх засгийнханы хийж байснаас хамаагүй илүү сайжраад байгаа
Зочин · 2016/06/10
UB odoo l neg ulsiin niislel shig bolj bn. Hotod ih ajil hiisen humuusiig dahin ajilluulmaar bn.
Зочин · 2016/06/10
Gantshan hotiin zahirgaa ajlahaas gadna ard irged bas hamtran zutgej chadah yum bol hot buur hurdan goe bolno
Зочин · 2016/06/10
Гэр хороолол гэхэд ёстой өдөр шиг гэрэлтэй байна шүүү
Зочин · 2016/06/10
Agaariin bohirdol umnuh jiluudee bodwol haritsangui bagasaad l bga. Odoo hasha baishintai ailuudiin ded buttsiig shiided ugchihwul utaanii asuudal bur musun shiidegdeh n. Ireh 4 jild uluwlusun ajliin neg boloh Sain hasha tusluu zaawal heregjuulerei. Uul darga helsen buhnee hiisen bolohoor itgej bn
Зочин · 2016/06/10
bat-uul bolood tednii bagiinhand amjilt demjij yawdag shuu
Зочин · 2016/06/10
Setgel bwal 20 garui jil zasaj ynzlaagui zamiig 4hon jiliin hugatsaand zasaj ynzalj boldog l ym bn. 20 garui jil tsewerleegui hur hogiig tsewerlelee. Hotiin dargiin uuregt ajluudiig sain hj bga shv Vvl darga