Унгарын нийслэл Будапешт хотноо Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж энэхүү тэмцээнд эмэгтэйчүүдийн 51 кг-д барилдсан ОУХМ Э.Сумъяа мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэгвэл өчигдөр орой медалийн буухиаг дахин үргэлжлүүлж,  эмэгтэйчүүдийн гурван жингийн барилдаан болж Монголын баг дахин нэг мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 63кг-д дэлхийн аварга С.Батцэцэг мөнгөн медаль хүртэж хошой медальтан боллоо. 59кг-д ОУХМ Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртснээр дэлхийн аваргын хошой хүрэл медальтай болов. 

Ингээд амжилтаар буухиалсан бүсгүйчүүдийн ялалтын агшины бичлэгийг хүргэж байна.