Хоёрхон орцтой, амтат шоколадтай бялуу
2016/06/19
Бялуу хэрнээ ердөө хоёрхон орцтой, тэгээд маш амттай болдог гэхээр сонин байгаа биз? Гэхдээ л энэ үнэн шүү. Би өнгөрсөн зун идэж үзэж байсан юм. Тэнд хамт байсан хүн бүр л яаж хийдгийг нь ам уралдан асууж байсан даа. Амралтын өдрөөрөө нэг их цаг зарцуулалгүй, гэр бүлийнхэнтэйгээ идэж болох амтат бялууны жорыг та нартаа хүргэж байна. Тэдэнд чинь лав таалагдана даа.
1. Орц:
1. 3 ш өндөг
2. 165 гр савлагаатай 3 хавтгай шоколад
Хэрэгтэй зүйл: 15 см диаметртэй бялуугаа жигнэх сав, калькан цаас
2. Хийх дараалал:
Өндөгний цагаанаа ялгаж аваад хөргөгчинд хийнэ. Шарах шүүгээгээ 170 градус дээр тавьж халаагаарай.
3. Энэ хоорондоо ус буцалгана. Ус буцлах хооронд бэлдсэн шоколадаа жижиглээд том саванд хийж тавиарай. Ингээд ус буцалмагч нь халуун ууран дээр нь том савтай шоколадаа тавиад хайлуулна. Эсвэл богино долгионы зууханд хайлуулсан ч болно.
4. Өндөгний цагаанаа гаргаж ирээд миксерт хийж хөвсгөр болтол нь холино.
5. Дараа нь хайлсан шоколадан дээрээ ялгаж авсан өндөгний шараа нэмээд сайтар хутгаарай.
6. Энэ холимогон дээрээ хөвсгөр болгож тависан өндөгний цагааныхаа 1/3-ийг нэмж хийн сайтар холино. Хоорондоо бүрэн ууссаных нь дараа ½ -ийг нь нэмээд мөн л сайн холино. Ингээд хамгийн сүүлийн ½ хэсгийг нэмж хийгээд бүрэн холилдтол нь хутгачихаад түр орхиорой.
7. Одоо бэлдсэн саван дотроо калькан цаасаа тааруулаад дэвсээд зуурмагаа дотор нь хийнэ. Зуурмагтай саваа ширээн дээрээ бага зэрэг товшиж өгч зуурмаган доторх хийг нь гаргана. Ингээд л урьдчилж халаасан зуухандаа хийнэ.
8. 170 градуст 30-40 минут жигнэхэд бэлэн болно. Хугацаа нь болмогц нь бялуугаа гаргаж ирээд хөртөл нь хүлээгээрэй. Хөрсөнийх нь дараа савнаасаа гаргаж ирээд калькан цаасаа салгаж аваад л идэхэд бэлэн боллоо. Хэрвээ хүсвэл дээр нь нэмээд сахарын нунтаг цацаж болно. Мөн хүссэн зүйлээрээ чимэглээд идвэл гоё.
9. Хялбархан байгаа биз? Харин тийм ээ. Сайхан хооллоорой.