Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн өдрүүдэд улс орон даяар зэрэг өрнөсөн. Энэ жил 37200 гаруй шалгуулагч их, дээд сургуульд орох эрхийн төлөөх элсэлтийн ерөнхий шалгалтыг 52 байршилд өгсөн байна.

Нийт шалгалт өгөгсдийн 36207 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 12 дугаар анги төгсөгчид байгааг Боловсролын үнэлэгээний газраас тодотгож буй. Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу ирэх долоодугаар сарын 1-нд гарах бөгөөд их, дээд сургуулийн элсэлт долоодугаар сарын 2-нд эхлэх юм.