АН-ын дараагийн даргаар хэн сонгогдох вэ
2016/07/02
АН түүхэндээ хоёр дахь том ялагдлаа хүртээд байна. Өнгөрсөн дөрвөн жил эрх барихдаа дотроо хэмлэлцэж хөнжил дотроо хөлөө жийлцсэний гай нь энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр гарав.
Ер нь АН олон жил хуралдуулаагүй Их хурлаа хуралдуулж намынхаа шинэчлэлийн асуудлыг ярилцах цаг болсон гэдгийг гишүүд нь хэлдэг. Энэ удаагийн сонгуулиар тус намаас Баян-Өлгий аймагт Д.Мурат, Дундговьд Б.Наранхүү, Завханд Я.Санжмятав, З.Нарантуяа, Сэлэнгэд Д.Эрдэнэбат, Ховдод Б.Пүрэвдорж, Баянзүрхэд Ж.Батзандан, Хан-Уулд Л.Болд, Баянголд С.Эрдэнэ нарын есөн гишүүн л ялалт байгууллаа. Ингэснээр АН УИХ-д дөнгөж бүлэг байгуулах хэмжээний статустай боллоо. Намаа сонгуульд ялагдуулж шороо үмхүүлсэн одоогийн дарга З.Энхболд намын дүрмийн дагуу хариуцлага хүлээж огцрохоо мэдэгдсэн. Тэгэхээр ойрын хугацаанд АН-ын ҮЗХ хуралдаж намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нараа тодруулна. Харин тэр дарга нь хэн байх гэдэг асуулт олны дунд яригдаж байна. Үүнээс гадна АН УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авсан учраас дарга, дэд дарга нараа томилох учиртай. Мөн хуульд заасны дагуу бүлгийн гишүүдийнхээ нэгийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх юм. Тэгэхээр АН-д намын даргаас гадна бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга гэсэн гурван хүнийг нэр дэвшүүлэх, томилох шаардлага гарах нь.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ын дараагийн даргад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын нэрийг ярьж байгаа юм байна. Харин бүлгийн даргаар С.Эрдэнийг, УИХ-ын дэд даргад Д.Эрдэнэбатыг нэр дэвшүүлж магадгүй аж. Р.Амаржаргалын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байсан, бусдыгаа бодоход туршлагатай улстөрч. Тиймээс түүний нэр тус намын даргад хүчтэй яригдах нь мэдээж. Харин С.Эрдэнийн хувьд АН-ын даргын тэргүүлдэг “Шонхор” фракцынх учраас тус бүлэглэл нам доторх нөлөөллөө алдахгүйн тулд түүнийг зүтгүүлж ч магадгүй гэнэ. Гэхдээ түүнийг бүлгийн даргад очно гэх мэдээлэл түлхүү явж байна. Энд нэг зүйлийг тодотгоход АН-ын даргын томилгоонд Ерөнхийлөгчийн зүгээс орж ирэх магаддал хамгийн өндөр. Өөрөөр хэлбэл, “Нэг ардчилал” фракцын Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарын нэр цэвэр залуусыг өрсөлдүүлж магадгүй гэх мэдээлэл байна.
Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарын хувьд АН-ыг залуусаар цус сэлбэх цаг нь болсон гэж шүүмжилдэг билээ.
24tsag.mn
Зочин · 2016/07/03
batzandan an iin dargad xamgiin tohiroh hyn um.
Зочин · 2016/07/03
Erdene,Erdenebat 2 l hereggui shu.2hulgaichiig ard tumen ug n medne dee.Amarjargalaas uur ner tsever hun ANd hovor doo.barag bhgui.
зочин · 2016/07/02
амаржаргал зангидаж чадхуу! тэмүүжин арай дэндэнээ
Зочин · 2016/07/02
okay
ard · 2016/07/02
ard tumniig denduu dor uzsenii hariu ingej gardag bhgui yu da.
Зочин · 2016/07/02
эрдэнэ л хэрэггүй шүү.
ан · 2016/07/02
гантөмөр нь юу хийсэн юм бол доо чааваас АН -д АМАРЖАРГАЛААС ӨӨР УДИРДАГЧ ХҮН БАЙДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮҮ ЭНЭ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДСӨН Ч ГАРЧ ИРЭХ ЧАДВАРТАЙ ХИЙХ ЧАДВАРТАЙ
Зочин · 2016/07/02
Amarjargal deer dee, Erdenebat ch gej chadvartai tulgatai hun, er ni ene 3-n hen ch baisan bolno doo. Temiijing dargaar songoj Namaa neg musun samrahgui bailgui ee, Gantumur bolchihvol MUUUUUN nam gedeg nertei boloh baihdaa