Олимпод оролцох буудлагын спортын шигшээ баг тамирчдын бэлтгэл хийх бууны сум дуусаад хоёр сар болсон байна. Буудлагын тамирчид тусгай хэрэгцээт сумаа Англи улсаас захиалж авчирдаг бөгөөд мөнгө төсвийг нь улсаас гаргадаг аж.

Харин буудлагын холбооны тамирчдын захиалгын дагуу сум ирсэн ч манай улсын хилээр оруулахгүй байгаа гэнэ. Галт зэвсгийн тухай хуульд хамааруулж үзээд, салбарын яам тамгын газрууд ажлыг хойшлуулсаар өдий хүрчээ.

Энэ мэт дарга цэргийн нааш цааш биенээ хүлээсэн шийдвэрийн хүлээлтийн улмаас буудлагын тамирчдын бэлтгэл тасалдаад байгаа юм.

Г.Наран