Хүүхэд хөхүүлэхэд хамгийн оновчтой цор ганц байрлал гэж байхгүй. Та эдгээр байрлалуудаас өөрт болон хүүхдэдээ хамгийн тохиромжтойг нь сонгоорой. Хэрэв төрсний дараагаас эхлэн хүүхдээ хөхүүлэх зөв байрлалыг сонгож чадсан бол хүүхэд хөхөө гүйцэд сайн үмхэж, хөхөндөө сайн байх болно.

 

 

 

Хүүхэд хөхүүлэх зөв байрлалыг сонгоход:

 

  • хүүхдийн толгой ба бие шулуун байх
  • хүүхдийн хамар хөхний толгойн харалдаа, нүүр нь хөх рүү харсан байх
  • хүүхдийн биеийг эх биедээ шахсан байх
  • хүүхдийн зөвхөн хүзүү, гарыг биш биеийг бүхэлд нь тэвэрсэн байх

 

Хажуугаараа хэвтэх байрлал

 

huhuur_holloh1.jpg

 

Хажуу талаараа хүүхдийн биетэй зэрэгцээ байхаар хэвтэж хөхүүлэх

 

Бүүвэйлэх байрлал I

 

huhuur_holloh2.jpg

 

Хүүхдээ өвөр дээрээ хөхүүлж буй талынхаа гараар тэвэрч хөхүүлэх

 

Бүүвэйлэх байрлал II

 

huhuur_holloh3.jpg

 

Хүүхдээ өвөр дээрээ хөхүүлж буй талынхаа эсрэг талын гараар тэвэрч хөхүүлэх

 

Хөлбөмбөгийн бөмбөг барих байрлал

 

huhuur_holloh4.jpg

 

Хүүхдээ суган доогуураа оруулж барих

 

Ихэр хүүхэд хөхүүлэх байрлал

 

huhuur_holloh5.jpg

Хүүхдүүдийн дор зөөлөн дэр байрлуулж, суган доогуураа толгойг оруулж, хоёр гараараа нуруунаас нь түшиж хөхүүлэх

 

Коала баавгайн байрлал

 

huhuur_holloh6.jpg

 

Хүүхдээ нэг хөлөн дээрээ суулгаж, нуруунаас нь түшиж хөхүүлэх

 

Дээшээ харж хэвтэх байрлал

 

huhuur_holloh7.jpg

 

Дээшээ харж хагас хэвтэн, хүүхдээ хэвлий дээрээ эсвэл мөрөн дээрээ хэвтүүлж хөхүүлэх

 

Кесарев хагалгаагаар төрсөн эхчүүдэд зориулсан байрлал

 

huhuur_holloh8.jpg

 

Дээшээ харж хагас хэвтэн, хүүхдээ мөрөн дээрээ хэвтүүлж хөхүүлэх

 

Та өөрт тохирсон хөхүүлэх байрлалаа олсон бол байнга тэр байрлалаараа хөхүүлэхэд ямар нэг асуудал байхгүй. Гэхдээ хүүхэд томрохын хэрээр зарим нэг байрлалыг солих шаардлагатай болдог. Мөн та хаана, хэзээ хөхүүлж байгаагаас хамаарч хөхүүлэх байрлалаа сонгоорой.

 

Эх сурвалж: www.babycenter.com