Н.Золжаргал Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэн өглөө
2016/07/21
УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан энэ сарын 20-нд болсон билээ. Уг чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг хүсэлтийн нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, Н.Баяртсайханыг Төв банкны ерөнхийлөгчөөр томилов.
Тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрддөг тул Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал шинэ удирдлагад өчигдөр орой ажлаа хүлээлгэж өгсөн юм.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь 1982 онд Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1992 он Москва хотын Төрийн Удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй ажээ.
Түүний ажлын туршлага:
1982-1989 онд Намын дээд сургуульд багш
1992-2008 онд УИХ-ын гишүүн
1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга
2006-2007 онд Засгийн газрын гишүүн
Сангийн сайд
2002-2014 онд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч
2014 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллажээ.
Зочин · 2016/07/21
okay
Zochin · 2016/07/21
Zoljargal AN ylagdahad daramtaas salj ih bayrlasan boltoi. Ajlaa uter turgeh uhiin tuus bolj bna huurhii. Ashgui 1 amitan buten noirtoi hinoh bolj dee