БНСУ-ын Сөүл хот хотод  “Miss Asia Pacific World Super Talent 2012″ тэмцээний хоёрдугаар байранд загвар өмсөгч  Т.Туяамаа орсон. Солонгос найруулагчдын “хайр”-ыг татсан  мисс, загвар өмсөгч бүсгүй маань 10 жилийн сурагч байхаасаа үерхсэн “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Ч.Болорчулуунаасаа салсан.

Учир нь тэрээр “Морьт хангай” группын босс Ц.Эрдэнэтэй нэр холбогдож томоохон сэтгүүлийн нүүрэнд тавигдсан тэдний зураг асуудал дэгдээж нэг хэсэгтээ шуугиан дэгдээж байсан удаатай. Ийнхүү ганц бие болж, баян эрчүүдтэй нэр холбогдох болсон мисс бүсгүй Т.Туяамаагийн хагас нүцгэн зургийг загвар өмсөгчдийн цахим хуудасандаа тавьж олныг гайхашруулж эхэлсэн. Энэ нь  түүнийг өндөр үнээр нүцгэлэх шийдвэр гаргасан гэх яриаг дагуулах боллоо. Эрчүүдийн харцийг булаасан олны танил бүсгүйчүүд чамлахааргүй үнэ хаясан  нүцгэлэх   саналыг дуртайяа хүлээж авч байгаа энэ үед тэднээс юугаараа дутахав Т.Туяамаа ч бас нүцгэлэхээр шийдсэн бололтой.

Д.Ана