Ээлжит бус чуулганыг зарлана
2016/08/03
УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Анхдугаар чуулганы хаалтын хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы өмнө ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэдгээ мэдэгдэв.
Ээлжит бусыг хэзээ зарлан хуралдуулах нь тодорхойгүй ч 2016 оны төсөвт тодотгол хийж, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019 оны төсвийн төсөөллийн хуулийн төсөл, эдийн засгийг хөгжүүлэх тогтоолын төсөл зэрэг хуулиудыг хэлэлцэн батлахаар төлөвлөсөнөө хурлын дарга хэлсэн юм.
Зочин · 2016/08/03