Твиттерт АН-аас идэвхитэй жиргэдэг, олон дагагчтай жиргээчид цөөнгүй. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тэдний нэг. Тэрбээр өөрийн хуудсаараа дамжуулан Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрыг "хэл мэдэхгүй" гэж доромж үг чулуудсан нь олны сонирхлыг татсан сэдэв болоод байна.

Тэгвэл Ц.Оюунгэрэлийн дээрх шүүмжлэлийн талаар яруу найрагч Х.Тэргэл цахим хуудастаа ингэж бичжээ.

-ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХВОЛ МОНГОЛЫГ ТАСАРТАЛ ХӨГЖҮҮЛЧИХ НЬ ЭЭ ДЭЭ-

"Энэ хүүхэн Америкт сургуульд сурсан бас Америк хүнтэй суусан болохоор англиар ус цас болсон байлгүй дээ бодвол.

Америк зорьсон бүхэнд сургуульд сурах боломж, мөнгө байхгүй ээ.Хүсээд ч олдохгүй боломжгүй хүмүүс дүүрэн.Харин боломжтой нь чадсан нь үнэхээр азтай агаад, мундаг л юм.

Хүн болгонд тохиодоггүй аз шүү бас ,мэдээж өөрийнх нь зүтгэл хэл сурахад маш их нөлөөтэй.

Гэхдээ хэлтэй хүн л улс оронд учиргүй хэрэгтэй, англиар ус цас хүн өндөр албан тушаал хашвал Монгол хөгжчих юм бол энэ хүүхнийг ер нь ерөнхийлөгч болгочихвол Монгол улс тасархай хөгжилтэй улс болчих нь ээ дээ янз нь.

Оюунгэрэл гуай улс орныг хэлтэй нь биш ,сэтгэлтэй, зүтгэлтэй, чадвар ,чадамжтай нь хөгжүүлдэг гэдгийг мунхаг надаас доор мэддэггүй л баймааргүй л юмсанж даа.

Эзэн Чингис хаан маань англи хэлгүй, орос ч хэлгүй байсан ч энэ дэлхийн улс орны талыг хураасан.Дэлхийг ,өөрөөр хэлбэл гадаад зах зээлийг хурааж, тэднийг чичрүүлж байлаа даа.

Тэр элдэв шалдав гадаад хэлгүй ч энгүй их чадварлаг агуу хүн.Агуу чадвартай хүн багаа зөв бүрдүүлж ,өөрийн чадахгүйг, чадалтай нэгнээр хийлгэдэг юм.

ТҮҮНД ЗҮТГЭХ ХЭЛМЭРЧИД БАЙСАН БА БАЙЛГАСАН БИЛЭЭ. ТЭГЖ ТЭР АГУУ ХҮН ДЭЛХИЙН ТАЛЫГ ӨӨРТӨӨ НЭГТЭГСЭН. Өлмий дороо сөхрүүлсэн билээ л.

Гадаад хэлгүй эзэн Чингис хаан маань гэхэд л хэлгүйгээсээ болж дэлхийн зах зээлд Монголын нэрийг "хорлоод "байсан нэг ч түүх жишээ уншиж байсангүй.Та харин шинээр зохиож бичээд bestller гэгчээ болгочихмоор юмуу дахиад .

Гадаадын зах зээлээс гадна ,энэ улс оронд чинь дотоодын бодлого гэгч асар их дутагдаж байгаа.

Соёлын сайд хүртэл л хийсэн санагдана Оюунгэрэлтэн.Чухам тэр ус цас хэлээ хэрхэн яаж ашигласныг Монголын соёлыг хэрхэн өөд татсаныг мэдэх тоймтой зүйл алга.

Аа нээрээ барагтайхан үнэлгээтэй "Батаар" сайд байсныг чинь харин санаж байна.

Бидэнд хэлтэйгээсээ илүүтэй ЭХ ОРОНЧ төрийн түшээ хүн хэрэгтэй байна ус агаар, тэнгэр ,газар мэтээр.

Хоёр ч гадаад хэлтэй хэлээ ус цас шиг хэрэглэх чадвартай, чадалтай төрийн өндөр албан тушаал хашсан хүн бол одоогоор Намбарын Энхбаярын өмнө гишгэх хүн байхгүй нь үнэн.

Хулганайн Тэргэл" гэсэн байна.

Э.Эгдэрмаа

www.zuvsongolt.mn