Анх байгуулагдсан цагаасаа л Иргэдээ Хаанд өргөмжилсөн Итгэлт анд гээд л шууруулж байсан банк бол яахын аргагүй Хаан банк.

Манай улсын иргэдийн ихэнхи хувь нь Хаан банкаар үйлчлүүлдэг, гэтэл сүүлийн үед Хаан банкны талаар гомдол тасрахаа байлаа.Тэд яагаад иргэд үйлчлүүлэгчдээ гонсойлгоход хүрэв гэхээр данснаасаа мөнгө авах гэж маш олон хүний дараа баахан оочирлож байж хэдэн төгрөгөө авдаг. Энийг хөнгөлж байна гэх нэрийдлээр интернэт банк үйлчилгээг нэвтрүүлсэн боловч шимтгэл нэрээр иргэдийн данснаас мөнгө луйвардсан тохиолдол гарч бас л иргэдийг бухимдуулсан энэ асуудалууд л нь багадсан бололтой саяхан бэлэн мөнгөний машины шимтгэлээ 200 төгрөг болгон нэмсэнээрээ иргэдийн тэвчээрийг бараад байна.

Энэ асуудлаас хараад байхад банк нь ч тэр улс төрчид нь ч тэр иргэдийг хөлсөө туслуулан байж олдог хэдэн төгрөгөөр нь боож, залилан хийж байгаа нь арай хэтэрсэн үйлдэл болоод байна.

medeel.mn