Х.Баттулгыг Улсын баатарт, Д.Сумъяа, О.Балжинням нарыг Хөдөлмөрийн баатарт тодорхойлжээ
2016/08/29
Бямба гарагт буюу наймдугаар дугаар сарын 27-ны өдөр Баянгол зочид буудлын хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал болж өнгөрлөө.
Хурлаар “Рио-2016” Олимпийн тайлан, “Чингис Хаан Гран При Улаанбаатар 2016” тэмцээний тайланг хэлэлцсэнээс гадна Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлан улмаар зохион байгуулах хороог байгуулсан байна.
Хурлын эхэнд МЖБХ-ны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням "Рио-2016" олимпийн наадамд баг тамирчид нь хэрхэн оролцсон талаар тайлангаа танилцуулжээ.
Үүний дараа МЖБХ дараах тамирчин дасгалжуулагчдыг төрийн одон медальд тодорхойлохоор санал нэгдсэн байна.
Үүнд,
- Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан МЖБХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Улсын баатар,
- Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвоогийн Балжинням, "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа нарыг хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор болжээ.
Мөн Д.Сумъяагийн гарын багш гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од болон Чиёондоржийн Базарсүрэн нарыг гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн дасгалжуулагч гавьяат тамирчин Дашгомбын Баттулгаболон "Москва-1980" олимпийн хүрэл медальт Равдангийн Даваадалай нарыг Ардын багш цолд тодорхойлохоор санал нэгджээ.
Эх сурвалж: МЖБХ
Зочин · 2016/08/31
мэдэхгүй юм да.Элбэгдорж гуай өгөхгүй бхөө.
Зочин · 2016/08/29
Эхлээд батулга шалга дараа н олон юм ярь хэрэг хийсэн ялаа эдлэж сур гэмгуй залуучууд цаана чинь омноос хэцуудэж бна
Зочин · 2016/08/29
shagnal gej ch 00 tsaasnii unetei bolson tsag da
Зочин · 2016/08/29
okay
Зочин · 2016/08/29
Эрдэнэт-Одыг шагнах ёстой Хөдөлмөрийн баатар болгах хэрэгтэй.
Зочин · 2016/08/29
балжаа аварга тэр жил алдрын дарга байхдаа Бат-эрдэнэ Түвшинбаяр аваргуудтай барьцаж баатар болох гэж баахан гүйгээд ардын багш дээр буугаа биздээ тэр цол нь хүндэдээд байхад юуны чинь баатар бэ арай дэндэнэ ээ
Баяр · 2016/08/29
Шоронд орох болохоор өгдөг шагнал нь Улсын Баатар болоо юу даа. Зоригын хэрэг гээд Батүүл улсын баатар болсон, одоо төмөр замаас мөнгө хуссан гээд Баттулгад улсын баатар өгөх үү. Хуц
Зочин · 2016/08/29
za boiochee Ulsiin baatriig chin hen hund l uguud bdag ym uu?
zochin · 2016/08/29
ulsiin baatar arai dendeh bailgui de.daind erelheg gavya baiguulsan bish.ogi gej bodohod battulga guai avahgui bailgui de.
Зочин · 2016/08/29
ingeedl uu arai arai
Зочин · 2016/08/29
Миний бодлоор яагаа ч үгүй тэгээд 1 олимпид ороод медаль авангуут бүх л цол хэргэмийг өгөх нь үнэхээр утгагүй санагддаг. Дараагийн олимпдоо амжилттай оролцож бсан хүн гэвэл Түвшинбаяр л байна. Бусад нь тэгээд ханасан байдалтай бүгд л больчих юм. Сэрдамба Бадар-Ууган яасан? Лондонгийн олимпийн медальтнууд яасан? Бүр бараа сураг нь ч алга. Токиогийн олимпид амжилттай оролцох нөхцлийг нь сайн хангаж энэ их мөнгөн шагнал цол хэргэмээ бас хойш татмаар юмаа. Спортын төрөлдөө дархлагдсан тамирчид шиг болгох юмсан. Одоо тэгээд