Эдийн засгийн хүндхэн үед төрийн эрхийг хүлээж авсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016 оны төсвийн тодотголд шүүгчдийн цалингийн асуудлыг хөндөж байгаа.

2013 оны байдлаар Дээд шатны буюу хяналтын шатны шүүгч дунджаар 1.9, Давж заалдах шатны шүүгч 1.5, анхан шатны шүүхийн шүүгч 1.3 сая төгрөгийн цалин авч байсан бол нэмэгдүүлснээр 2.7-3.5 сая төгрөгийн цалинтай болсон юм. Ийнхүү шүүгчдийн цалинг нэмснээр хуульчдын дунд өрсөлдөөн бий болж, хүний нөөцийг шинэ хуульчдаар сэлбэх, шүүгчдийн ажил мэргэжилдээ хандах хандлагыг өөрчилж, хараат бус болно гэж ШЕЗ-өөс тайлбарлаж байсан.

 

Шүүгчийн цалинг бууруулах асуудлыг зөвхөн шинэ Засгийн газар бус өмнөх Засгийн газар ч хөндөж байсан. Тухайлбал, 2015 оны УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийн төсөлд шүүхийн төсөв, шүүгчийн цалинг 35 хувиар бууруулахаар тусгасан. Монголын Хуульчдын холбооноос шүүгчийн цалин, шүүхийн төсвийг бууруулахгүй байхыг шаардсан мэдэгдэл гаргаж, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж эсэргүүцсэн. Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулж байгаа явдал бол шүүхийн бие даасан байдалд аюул учруулах хэмжээнд байна” хэмээж байсан. Үүний дүнд шүүгчийн цалинг бууруулаагүй юм.

Уг нь ганцхан шүүгчдийн цалинг бус төрийн албан хаагчдын цалинг нийтээр нь хасахаар төсвийн тодотголд тусгасан. Мөн зөвхөн шүүгчид бус төрийн албан хаагчид ч цаашлаад хувийн хэвшлийнхний дийлэнх нь орон сууцны зээлтэй гэдгийг мөн санах хэрэгтэй. Засгийн газар төсвийн тодотголдоо төрийн албан хаагч, шүүгчдийн цалинг бууруулах шийдвэр гаргаж байгаагийн шалтгаан нь эдийн засаг үнэхээр хүнд байдалд орсонтой холбоотой.

 

Мөн иргэдээс шүүгчдийн цалин буулгах тал дээр ямар бодолтой байгаа талаар тодруулсан юм.

Үнэхээр цалинг нэмсэн нь шүүгчдийг авлига, хээл хахуулаас ангид байлгаж, хэн нэгний эрх ашгийн төлөө хууль бус шийдвэр гаргахаас сэргийлсэн арга хэмжээ байж болох ч өндөр цалин авлаа гээд бүгд шударга, үнэний дуу хоолой болж чадсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь, өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон нийтийн зүгээс “Шүүгчдийн цалинг нэмлээ гээд шударга ажиллаж чадах уу” гэх асуултыг тавьж, өнөө хэр хариултыг нь хайсан хэвээр байгаа юм.

 

Төрийн албан хаагч 20 гаран жил ажиллаж байгаа дунд шатны албан тушаалтан Иргэн....

 

Буулгах хэрэгтэй. Монголын ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа, дэндүү өндөр цалин авдаг.

 

Монголын шүүхийг үнэн зөв шүүдэг гэж боддог уу?

Ядуу, дорд иргэддээ хатуу шийдвэр гаргаж, мөнгөтэй төгрөгтэй хүмүүст бол тухайн хэрэгт тохирсон ял, шийтгэл өгөхгүй байгаа. Бүх мэдээлэл цацагдаж ил байдаг гэтэл буруу шийдвэр гаргасан байдаг. Миний хувьд шүүгч нарын цалинг бууруулах нь маш зөв гэж бодож байна.

 

Оюутан 4-р курс

Шүүгчдийн 90% нь цалингийн зээлд хамрагдсан байгаа гэсэн. Шүүгчдийн цалинг бууруулж байснаас цахилгаан түгээх сүлжээ ТӨХК цалин бууруулах хэрэгтэй.

Монголын шүүхийг үнэн зөв шүүдэг гэж боддог уу?

Мэдэхгүй байна.

 

Барилгын салбарт 20 гаран жил ажилласан.

Тэрээр зарим өндөр албан тушаалтан болон авилгал авдаг том тушаалаараа дайран, шүүх хурал дээр дорд үзсэн шүүгч нарын цалинг бууруулах нь зөв. Зөвхөн ажил хэвийн үргэлжүүлдэг, жижиг хурган шүүгч нарын цалин бууруулах нь дэмий гэж бодож байна.

 

Монголын шүүхийг үнэн зөв шүүдэг гэж боддог уу?

Үнэн зөв шүүж чаддаггүй шууд хэлнэ. Би шүүхийн байгууллагаар явж байсан. Ер нь айлгасан, мэргэжлээрээ дарамталдаг хүнийг ялгаварлан гадуурхах үзэлтэй ханддаг.

 

М.Буянжаргал