Үнэ буурав
2016/09/02
Хаданд гарч байсан ам.долларын ханш буурав. Өнгөрөгч сарын эхнээс нэг ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэж, 2265-тэй төгрөгтэй тэнцсэн. Энэ нь зөвхөн Монголбанкнаас зарласан ханш байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар харьцангуй буурч эхэлж байгаа нь ажиглагдлаа. Монголбанкнаас 2207 төгрөгтэй тэнцүүллээ. Арилжааны банкууд 2195-2200-аар авч, 2225-2238 төгрөгөөр зарж байна. Хар зах буюу найман шарга валют арилжааны төв 2182-оор авч 2190-ээр борлуулж байна.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрөгч долоо хоногт нэмэгдсэн үзүүлэлтэй гарсан бол энэ долоо хоногт буурчээ. Тухайлбал, хонины ястай нэг килограмм мах дунджаар 5070 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6375 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа юм.
Мөн хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 70 төгрөг, хонины цул мах 25 төгрөгөөр тус тус буурчээ. Түүнчлэн хүнсний ногооны үнэ тэнгэрт хадах шинжтэй байсан бол харьцангуй буурав. Монгол лууван 295 төгрөгөөр, байцаа 15 төгрөгөөр, манжин 175 төгрөгөөр тус тус буурсан байна. Харин цагаан будааны үнэ нэмэгджээ. Бусад хүнсний бүтээгдэхүүн үнэ тогтвортой байна.
Зочин · 2016/09/02
nice
гага · 2016/09/02
Валютийн ханш одоо буурна аа. Ханшны өсөлт дээд цэгтээ хүрсэн. Энүүнээс илүү өсөх боломжгүй шд.