“Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс А.Баярцэцэг Монголын нэртэй чадварлаг жүжигчдийн араас холливүүдэд үнэлэгдсэн. "Марко Поло” кинонд тоглосон түүний дүрийн хувиралтыг гэрэл зургаар сонрхуулж байна.

“Манай Монголын жүжигчид авъяас ур чадвар өндөр. Харин миний тухайд хэлний мэдлэг том давуу тал болсон болов уу гэж би бодож байна. Дээрээс нь Монгол хүний өргөн шанаа буюу миний дүр төрх илүү ойр байсан юм болов уу” хэмээн кинонд тоглосон сэтгэгдлээ хуваалцаж байсан билээ.

О.Ариун